Ноел: Хүн бүхэнд зориулагдсан Христийн мэндэлсний баярЗагвар
Хүн орох зай байшинд байхгүй...хэдий ч хүн бүр уригдсан
Данни Сааведра
"Тэднийг тэнд байх үед Мариагийн нярайлах өдөр нь болж, тэр ууган хүүгээ төрүүлж, Түүнийг даавуунд ороож тэжээлийн онгоц дотор тавив. Учир нь буудалд тэднийг хоноглуулах өрөө байсангүй. Тэр газар хэдэн хоньчид сүргээ манаад шөнө хээр хоноглож байтал Эзэний тэнгэрэлч өмнө нь зогсож...Тэнгэрэлч нар тэднийг орхин тэнгэр өөд одсонд хоньчид бие биендээ, "Одоо шууд Бетлехемд очъё. Эзэний бидэнд мэдүүлсэн зүйл бүтсэнийг үзэцгээе" гэлээ."-Лук 2:6-9, 15
"'Саяхан мэндэлсэн, иудейчүүдийн Хаан хаана байна? Бид зүүнтээд Түүний одыг хараад Түүнд мөргөхөөр ирлээ' гэжээ. Тэд одыг хараад, үлэмж баяр хөөрөөр бялхав. Тэгээд гэрт орж, эх Мариагийнхаа хамт буй хүүхдийг хараад, сөгдөн Түүнд мөргөж, эрдэнэсийн хайрцгаа нээгээд алт, гүгэл, миррийг бэлэг болгон өргөв."-Матай 2:2, 10-11
Гэр бүлийнхээ хамгийн анхны амралтыг та санаж байна уу? Би маш сайн санадаг! Бид Хойд Каролин муж руу хуриманд явцгаасан. Энэ бол 17 сартай хүүгийн маань хамгийн анхны онгоцоор ниссэн үе байлаа. Энэ нь ямар инээдтэй солиормоор байдалтай үр дүнг дагуулсан болохыг нь та бараг төсөөлж байгаа байх. Нислэгийн туршид хүү маань маш их уйлсан; дотны найзындаа бид байрласан бөгөөд тэд нэг настай хүүхэдтэй байсан нь үнэхээр том адал явдал байсан бөгөөд бидний төсөөлснөөс хамаагүй өөрөөр бүх зүйл эргэсэн. Гэвч энэ нь өнөөг хүртэл бид эргэн дурсахуйц хөгжилтэй бас үзэсгэлэнтэй дурсамжуудыг бидэнд үлдээсэн цаг мөч байлаа.
Мариа, Иосефын хувьд ийм л байсан боловуу гэж би төсөөлдөг... Үнэхээр эмх замбараагүй, солиормоор, урт бас хүнд бэрх, гэнэтийн бэлгээр дүүрэн, гэхдээ үнэндээ тэдний амьдрал дахь хамгийн гайхамшигтай дурсамжуудаар дүүрэн байсан байх. Төсөөлөөд үз... Энэ үед Мариа хэзээ мөдгүй төрөх дөхсөн, тэд илжигэн дээр бүх юмаа ачаад эцэг өвгөдийнх нь гарал үүсэл болох Бэтлэхэм рүү-өмнө нь хэзээ ч амьдарч байгаагүй, хэдхэн холын хамаатнууд нь тэнд амьдарсаар буй, гэвч таньж мэдэх хүн бараг байхгүй шахам тийм хот руу тэд явах шаардлагатай болсон. Харин одоо тэдний холын хамаатнуудаас нэг нь өрөө гаргах боловуу хэмээн тэд найдах л үлдлээ.
Гэвч Мариа, Иосеф хоёрыг Бэтлэхэмд ирэх үед, хамаатнуудаас нэгэнд нь ч тэдэнд зориулан гаргах өрөө байхгүй байжээ. Бүх өрөөнүүд нь дүүрсэн байлаа, гэсэн хэдий ч тэд нэгээс дээш хүн, Мариа жирэмсэн байсан учраас нэг хамаатан нь малын хашаа болох доод давхартаа байрлах өрөөг гаргаж өгсөн байх талтай. Нохой эсвэл муураа...эсвэл үхрүүд болон илжигнүүдээ байлгадаг доод давхар эсвэл гараж мэт газрыг төсөөлөөд үз!
Төсөөлөхийн аргагүй биш гэж үү? Үүнээс ч дордох болно гээл төсөөлөөд үз...Энэ дэлхий дээрх хамгийн анхны шөнөө Есүс, Аврагч хаана өнгөрүүлсэн болохыг та мэдэх үү? Тансаг хүүхдийн ор эсвэл тухтай ор байгаагүй; малын идшээ иддэг тэвшинд Түүнийг тавьжээ. Энэхүү тэвшийг ихэнхдээ модоор хийсэн сүлжмэл өлгийгөөр дүрсэлдэг боловч үнэндээ энэ нь хоёр модон гулдмай дээр тавьсан фермийн угаалтуур мэт дөрвөлжин чулуу байжээ!
Тэр шөнө энэ дэлхий дээр Есүсийг хонуулах өрөө байгаагүй хэдий ч ойролцоо талд байсан хоньчдод өгсөн урилга, дараа нь Дорнын мэргэдийн ирэлтээр дамжуулан Есүсийн хөлд ирж магтан хүндлэхэд бүх хүмүүсуриглсан болохыг Эзэн харуулжээ. Энэ нь яагаад боломжтой гэж? Иудейчүүдийн хүрээлллэс уригдаж болох байсан бүхий л хүмүүсээс Есүсийн төрөлтийн талаарх мэдээг, Түүнийг ирж магтан хүндлэхийг сонсгохоор Бурхан хоньчдыг сонгосон. Энэ бол үнэхээр хүч чадалтай дүр зураг, учир нь хоньчид бол хамгийн доод нийгмийн хүрээнийхэн байлаа.
Иудейчүүдийн нийгмийн бүлэглэлийн гол урсгалд орохоос, цэвэршилтийн ёслолоос, ихэнхдээ бүхий л шашины ёслолын ажиллагаанууд, зоогуудыг харахаас ч хүртэл хоньчдын ажил тэднийг хэрхэн хойш нь татдаг байсныг бүү мартаарай. Гэсэн хэдий ч эдгээр хоньчид ямар ч эргэлзээгүйгээр хонин сүрэг нь нэг л өдөр сүмийн тахил болгон өргөгдөх хоньдоо харж хамгаалж байсан тэд уригдсан. Жон МакАртурын маш оновчтойгоор хэлсэнчлэн, "Бурханы Хурганы талаар тэд хамгийн түрүүнд мэдсэн нь ямар голоо олсон зүйл вэ!"
Үүнээс ч илүү гайхамшигтай зүйл гэвэл, Хааныг заах одыг эрж хайх аянд зоигтойгоор гарсан вавилон/перс номлогчид, одон орончдоос бүрдсэн хэсэг бүлэг болох мэргэдийн ирсэн явдал байв. Гол зүйл гэвэл: мэргэд иудей бус харин харийнхан байсан юм. Амлагдсан Мессиаг хайж олохоор тэд өөрсдийн төрөлх нутгаа орхин явтлаа Бурханы Үгэнд тэд найдвараа тавьсан байлаа. Тэд Түүнийг итгэлээрээ, бүхий л зүрхээрээ мөрдөн мөшгисөн агаад Түүнд хүрэх замаа олоод тэд үнэхээр их баярлан хөөрөлджээ. Түүнийг даруу сүр жавхланд байхыг нь тэд олоод Хаанд тохирсон үнэт бэлгүүдийг тэд Түүнд өгсөн. Есүсийн хөлд, гайхалтай Бурханы бэлэг болох Мессиа, Хаан дээр ирэхэд бүх хүмүүс уригдсан болохыг энэ нь бидэнд харуулдаг. Бүхий л хүмүүс Түүнд дээр ирж, Түүнийг магтан хүндэлж, аврагдахад уригдсан!
Энэхүү Христийн мэндэлсний баяраар, энэ л бодол санааг бид өөрсөддөө олж аваасай хэмээн би залбирч байна. Бусдыг бид харах үедээ, тэдний хэн болох, ямар итгэл бишрэлтэй болох эсвэл амьдралын хэв маягтай болохоос үл хамааран Есүс бидэнд ямар ханддаг шигээр тэднийг хардаг байгаасай хэмээн би залбирч байна. Мөн Есүс рүү мэргэдийг дагуулсан од шиг Хааныг маань магтан хүндлэхэд нь бусдыг гэрэлтүүлдэг дэлхийн гэрэл нь бид байгаасай хэмээн би залбирч байна!
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Дараагийн 12 хоногийн туршид бид Христ мэндэлсэн баярын түүхээр аялах бөгөөд энэ нь яагаад хүн төрөлхтний түүхэнд яригдсан хамгийн агуу түүх болохыг олж мэдээд зогсохгүй, Христийн мэндэлсэн баяр нь үнэхээр хүн бүрт зориулагдсан болохыг таньж мэдэх болно!
More