Ноел: Хүн бүхэнд зориулагдсан Христийн мэндэлсний баярЗагвар

Noel: Christmas Is For Everyone

12-с 5 дахь өдөр

Тэр хүн бүрт хэрэгтэй Бүхэн нь

Данни Саведра 

"Учир нь бидний төлөө Хөвгүүн төрж, Бидэнд Хүү өгөгдсөн аж. Засаглал Түүний мөрөн дээр байж, Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна."-Исаиа 9:6

Ухаалаг утас хүн бүрт маш их тустай зүйл гэдэгтэй маргах арга байхгүй. Ухаалаг утастай байснаараа үүнээс ямар нэгэн бодит арга замаар үр ашиг авдаггүй хүн гэж байдаг гэдэгт би итгэхгүй. Үүнтэй адилаар, гал бол хүн төрөлхтөнд маш үр нөлөөтэй зүйл мөн-халаалт, хоол хийх, түлш; хэлэх бүхий л зүйлийг тань гал хангадаг. 

Энэ дэлхий дээр хүн бүрт зориулагдан бүтээгдсэн, тэдний амьдралыг эцэс төгсгөлгүйгээр дээр болгохоор бүтээгдсэн олон төрлийн бүтээгдэхүүнүүд, эх сурвалжууд байдаг. Үүний нэгэн адил арга замаар Христийн мэндэлсний баярын түүх бол хүн бүрт зориулагдсан! Таны хэн болох, таны юу хийсэн, ямар хэлээр ярьдаг, ямар хэл, соёлоос гаралтайгаас тань үл хамааран Христийн мэндэлсний баярын түүх нь хүн бүрийн амьдралыг улам илүү гайхамшигтай, утга учиртай, таашаахуйц, баяр хөөрөөр дүүрсэн байлгахын тулд өгөгдсөн аж. Яагаад? Учир нь энэ бол хэрхэн Бүх юм Түүгээр буй болсон. Буй болсон юмсаас Түүнгүйгээр буй болсон юмс гэж нэг ч үгүй болохыг (Иохан 1:3; Колоссай 1:17) харуулах Есүсийн, Бурханы Хүүгийн талаарх түүх бөгөөд Тэр бүхнийг аврахаар ирсэн гэсэн түүх аж. (Иохан 3:16, 36, 6:40, 11:25). 

Түүнийг төрөхөөс 700 гаруй жилийн өмнө Түүний ирэх талаар-Мессиа ирэх талаар, могойн толгойг бяц гишгэхээр амлагдсан Үр бөгөөд Түүгээр дамжуулан дэлхийн бүхий л үндэстэн-израилийн ард түмэн ивээгдэх талаар, эш үзүүлэгч Исаиа зөгнөжээ. Исаиад үзэсгэлэнт дүр зураг, хүн төрөлхтний найдвар, ирээдүй нь тэднээс хамаарахгүй, харин өгөгдөх Хүүд орших бөгөөд- хүн төрөлхтөнд Эцэгээс өгөгдөх төлөөс (Исаиа 53) хэлбэрээр өгөгдөх эш үзүүллэгээр дамжин ирсэн. Бяцхан Хүү бидэнд хэрэгцээтэй бүхэн маань, хүссэн бүхэн маань, найдах бүхий л зүйлс маань байсан

Яагаад ийм байх боломжтой гэж? Исаиа үүнийг ийнхүү нарийвчилсан байдаг:

Гайхамшигт Зөвлөгч

Бүхий л мэргэн ухаан Түүнээс ирдэг! Сургаалт үгс 2:6-7-д ийнхүү хэлжээ, "Мэргэн ухааныг ЭЗЭН Өөрөө өгдөг Мэдлэг ба ухаан бодрол Түүний амнаас гардаг Чигч шударгаар замнагчдад саруул ухааныг нөөцөлж Өөлөх гэмгүй явагчдад Тэрээр бамбай болмуй". Тэр бол бүхий л мэргэн ухаан, ойлголтын маань эх сурвалж. Тэрээр биднийг зөв замаар хөтөлж, утга учир, сэтгэл ханамж бүхий амьдралаар хэрхэн амьдрахыг бидэнд заадаг. Биднээс илүүтэйгээр Тэр биднийг маш сайн мэддэг, Тэр биднийг хэнээс ч илүүтэйгээр ойлгодог! Хүний биеэр энэ дэлхий дээр амьдарч байсан Нэгэн болохынхоо хувьд Тэрээр бидний бүхий л зүйлсийг маш сайн ойлгодог. Еврей 4:15 бидэнд ийнхүү сануулдаг, "Учир нь бидэнд байгаа нь бидний мөхөсдлийг өрөвдөж эс чадах тэргүүн тахилч бус, харин нүгэлгүй атлаа бүх талаар бидэн шиг соригдсон Нэгэн билээ."

Хүчит Бурхан

"Сүр хүч нь үеийн үед Түүнд байх болтугай. Амен." (1 Петр 5:11). Хүч, хүч чадал, зориг зүрх, цөхөршгүй оролдлого...энэ бүхэн Түүнээс л ирдэг. Түүн рүү хараагаа сунгагч хүн бүрт Түүний хүч чадал өгөгддөг гэдгийг Үг бидэнд байнга сануулж байдаг! Дуулал 46:1-д ийнхүү тунхаглажээ, "Бурхан, бидний хоргодох газар ба хүч, Зовлон шаналан дунд үнэхээр олддог тусламж." Филиппой 4:13 ийнхүү бидэнд сануулдаг, "Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна." 2 Коринт 12:9-д, Тэр надад “Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөсдөлд [Миний] хүч бүрэн төгс болдог” гэж айлдсан.

Мөнхийн Эцэг

Бидний Аврагч бол Эцэгтэйгээ оршигч Нэгэн. Тэр бол Эцэгт хүрэх зам. Иохан 14:9-д, "Есүс —Намайг харсан нь Эцэгийг харсан." хэмээн тунхаглажээ. Еврей 1:3-т, "Түүний цог жавхлангийн гэгээ, Түүний мөн чанарын бодит илрэл ба эрх мэдлийнх нь үгээр бүхнийг Хүү барьдаг болой. Тэр нүглийн ариусгалыг гүйцээгээд, өндөрт байгч Сүр Жавхлантын баруун гарт залрав." хэмээн Түүнийг маш илэрхийгээр тодорхойлсон. Найзуудаа, Тэр таны өмнө явдаг, Тэрээр үргэлж тантай хамт байх болно. Тэр бол итгэгч хүн бүрийн Эцэг (Иохан 8:58), итгэлийг маань эхлүүлэгч, бас төгс болгогч Нэгэн.   

Энхийн Жонон

Бурхантай биднийг зөвтгөхөөр Есүс энэ дэлхий дээр иржээ. Бидний гэмийн төлөөх төлөөсийг төлөхөөр, ангалд гүүр болох замаар биднийг Эцэгтэй эвлэрүүлэхийн тулд Тэрээр энэ дэлхий дээр иржээ. Тэрээр тэнгэрулс руу явахаасаа өмнө ийнхүү хэлжээ, "Амар амгалангаа Би та нарт үлдээнэ" (Иохан 14:27). Бүхий л ойлголтыг бидэнд өгөх Түүний амар амгалан нь биднийг хамгаалах, найдварыг, өөртөө итгэх итгэлийг, амар тайвныг бидэнд өгөх хүчийг агуулдаг. "Тэр та нарт санаа тавьдаг учраас бүх зовнилоо Түүнд хая." (1Петр 5:7) хэмээн Түүнд дотор амар тайвныг олохоор ирэхэд Тэр биднийг урьж байдаг. 

Найзуудаа, Есүс Христийн танд өгдөг зүйлээс өөр тань хэрэгтэй, таны хүсэх зүйл гэж нэг ч үгүй. Бүх хүмүүст зориулсан Есүс Христтэй харилцах харилцаагаар бидэнд өгөгддөг зүйлсээс өөр сайн сайхан, үзэсгэлэнтэй зүйл гэж хаа ч үгүй. Түүний хүч, мэргэн ухаан, амар тайван, хайр, нигүүлсэл, энэрэл, эелдэг зөөлөн байдал, өршөөл, хүч чадал бол бүх хүмүүст зориулагдсанаж. Түүнийг хүлээн авах бүх хүмүүст энэ нь өгөгддөг зүйл. Бүхий л амлалт, бүхий л ивээл, бүхий л сайн сайхан, төгс бэлэг...бүгдээрээ танд зориулагдсан! 

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Noel: Christmas Is For Everyone

Дараагийн 12 хоногийн туршид бид Христ мэндэлсэн баярын түүхээр аялах бөгөөд энэ нь яагаад хүн төрөлхтний түүхэнд яригдсан хамгийн агуу түүх болохыг олж мэдээд зогсохгүй, Христийн мэндэлсэн баяр нь үнэхээр хүн бүрт зориулагдсан болохыг таньж мэдэх болно!

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөгөөр хангаж буй Форт Лодердейл дахь Калвари Чэпелд талархлаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочлон авна уу: http://CalvaryFTL.org