Ноел: Хүн бүхэнд зориулагдсан Христийн мэндэлсний баярЗагвар
Гэм: Христийн мэндэлсний баяр яагаад хүн бүрт зориулагдсан бэ
Данни Саведра
"Есүс Христэд итгэх итгэлээр Бурханы зөв нь итгэгч бүхэнд байна. Ялгаварлал байхгүй. Бүгд нүгэл үйлдсэн тул Бурханы алдар сууд хүрдэггүй авч Христ Есүсийн золилтоор дамжин Бурханы нигүүлслээр үнэгүй зөвтгөгджээ."-Ром 3:22-24
Жил бүр бид Христийн мэндэлсний баярыг тэмдэглэдэг. Энэ бол баяр хөөр, сайнмэдээний үзэсгэлэнтэй цаг мөч мөн. Бид гацуур модоо чимэглэн, гэрлүүд өлгөн, сайхан баярын дууг дуулан, гайхамшигтай бэлгүүдийг бие биедээ өгцгөөдөг. Мөн жил бүр христэд итгэгчид бид бусад хүн бүрт "Есүс бол энэ баярыг тэмдэглэх шалтгаан" гэдгийг сануулахыг хүсдэг. Гэвч хэр олон удаа бид яагаадТэр бол энэ баярыг тэмдэглэх шалтгаан
болох талаар өөрсдөөсөө асуудаг билээ. Яагаад шалтгаан байдаг гэж? Энэ дэлхийд ирэхээр Есүс яагаад тэнгэрулсыг орхисон бэ?Товч хариулт юу вэ? Бидний нүгэл. Эзэн бидэнд маш их хайртай болохыг та харж байна уу. Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр биднийг бүтээжээ (Эхлэл 1:27). Бид бол Бурханы бүтээлийн титмийн үнэт эрдэнэс нь, Түүнийг алдаршуулахын тулд бүтээгдсэн, Түүний хүүхэд байж мөнхөд Түүний оршихуйн дотор Түүнтэй харилцах төгс харилцаатай байхын тулд бүтээгдсэн. Энэ бол бидний хувь заяа бөгөөд бидний мэдрэхийн тулд бүтээгдсэн нь энэ мөн...Энэ бол Адам, Ева хоёрын мэдэрсэн тэр зүйл мөн. Тэд Бурхантай хамт алхан, Бурхантай ярьж, Түүний оршихуйг таалан соёрхож байлаа. Тэд дуудагдсан дуудлагынхаа дагуу амьдарч, Цэцэрлэгийн үр жимсүүдийг таалан соёрхжээ (Эхлэл 2:15-16). Гэвч бүх зүйл буруугаар эргэсэн...уналт ирэх үед бүх зүйл буруугаар эргэжээ.
Адам, Ева хоёр бардам зан, хувиа хичээсэн тэмүүлэлдээ-"Бурхан шиг" байх хүсэлдээ-шүүлтийг нь бүрхэгдүүлэх боломжийг олгожээ. Тэд өөрсдөдөө могойгоор хууртагдах боломжийг олгосон учраас, тэд болон бид бүгдээрээ нигүүлслийг хүлээн авч чадахгүй унахад хүрсэн. Тэр л мөчид, Паул бидэнд ийнхүү хэлжээ, "Нэг хүнээр ертөнцөд нүгэл нь, нүглээр үхэл нь орж ирсэн байхад бүгд нүгэл үйлдсэнээр үхэл нь бүх хүнд иржээ" (Ром 5:12). Хамгийн хүнд зүйл гэвэл, Бурхан шиг байх гэсэн тэдний хайж байсан тэр л зүйл нь тэдэнд аль хэдийнээ өгөгдсөн байлаа. Тэд Түүний дүр төрхөөр бүтээгдсэн байсан бөгөөд Түүний хэв дардас тэдний зүрх, сүнсэнд нь аль хэдийнээ байсан.
Гэм болон Төлөөсномондоо Жон Гарниер ийнхүү бичжээ, "Гэм бол Бурханаас хөндийрөл, Түүний эсрэг дайсагналыг бий болгодог эсвэл өөрөөр хэлбэл, гэмтэн болон Бурханы хоорондох ёс зүйн тусгаарлалтыг бий болгодог нь сүнсний үхэл бөгөөд үүний эсрэг нь амь оруулах эсвэл амь өгөгдөх өөрөөр хэлбэл Бурхантай эвлэрүүлэгдэх юм." Адам, Ева хоёрын гэм бүхий л үр хүүхдүүдэд нь, хүн төрөлхтний түүхэн дэх бүхий л хүмүүст халдварласан. Энэ нь ангалыг, ариун бөгөөд төгс Бурхан болон бидний хоорондох тусгаарлалтыг бий болгожээ. Үүнээс хойш төрсөн-зөвхөн Нэг л хүүхдээс бусад бүх хүүхдүүд сүнсний хувьд үхмэл, Бурханаас тусгаарлагдсан байдалтайгаар төржээ. Тэгэхээр хэрэв бид сүнсний хувьд үхмэл төрсөн юм бол, тэр хүүхэд үхэх юм бол ямар ч эвлэрэх боломжгүйгээр энэ нь мөнхийн үхэл болон хувирдаг.
Ром 6:23-т Паул ийнхүү хэлдэг, "Учир нь нүглийн хөлс нь үхэл." Еден цэцэрлэг дэх гэм хүн төрөлхтний дээр тэр даруйд сүнсний үхлийг авч ирсэн бөгөөд хүний гэмийн эцсийн төлөөс нь бие махбодын үхлээр үхэх байсан учраас гэмийн төлөөсийг (үхэл) төлөхийн тулд хэн нэгэн (эсвэл ямар нэгэн зүйл) гэмтний өмнөөс үхэх шаардлагатай болжээ. Энэхүү шалтгааны улмаас гэмийн төлөөсийг төлөхийн тулд золиос гаргах үйлдэл зайлшгүй шаардлагатай болжээ. Яагаад? Учир нь бидний гэмийн төлөөс нь үхэл "бөгөөд цус урсахгүйгээр уучлал үгүй ажээ" (Еврей 9:22).
Үүний хамгийн эхний тохиолдол нь уналтын дараахан болсон нь харагддаг. Эхлэл 3:21-т ийнхүү хэлдэг, "ЭЗЭН Бурхан, Адам ба түүний эхнэрт зориулж арьсан дээл хийж өмсгөжээ." Бурхан Адам, Ева хоёрыг хувцаслан, тэдний ичгүүрийг тэднээс авахын тулд амьтныг алж, үүний цусыг урсгах шаардлагатай болсон болохыг та харж байна уу. "Бух, ямааны цусаар нүглийг авч хаях боломжгүй юм" (Еврей 10:4). Энэ нь хангалттай байж чадаагүй. Энэ л Христийн мэндэлсний баярын түүхийг маш хүчирхэг болгодог зүйл юм!
Христийн мэндэлсний баярын түүх нь Бурханы тэнгэрлэг төлөвлөгөө бодит үнэн болсон талаарх түүх юм. Яаж? "Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно" (Иохан 3:16). Бурханы төгс Хүү болох Есүс, "Би ирлээ... (Еврей 10:7) бас "Бидний Бурхан бөгөөд Эцэгийн хүслээр одоогийн ёрын муу энэ үеэс биднийг гэтэлгэхийн тулд бидний нүглийн учир Есүс Христ Өөрийгөө өгсөн юм." (Галат 1:4) гэж хэлсэн. Бурханы бэлэг болох "Эзэн Христ Есүс доторх мөнх амь" болох Бурханы бидэнд зориулсан бэлгийг өгөхийн тулд гэм нүглийн хөлсийг маань Тэр төлсөн (Ром 6:23.) Есүс Өөрийгөө өргөсөн учраас Адам, Ева хоёроос хамаагүй илүүтэйгээр бид Бурханыг алдаршуулан, Түүний оршихуйг таалах боломжтой болсон юм. Бид Бурхантай хамт алхаад зогсохгүй, Бурханы ариун сүнс бидний дотор оршдог!
Энэ төлөвлөгөөний тухай
Дараагийн 12 хоногийн туршид бид Христ мэндэлсэн баярын түүхээр аялах бөгөөд энэ нь яагаад хүн төрөлхтний түүхэнд яригдсан хамгийн агуу түүх болохыг олж мэдээд зогсохгүй, Христийн мэндэлсэн баяр нь үнэхээр хүн бүрт зориулагдсан болохыг таньж мэдэх болно!
More