Адвент: Христ мэндэлсэн баярт хүрэх аянЗагвар

Advent: The Journey to Christmas

25-с 16 дахь өдөр

Бодсоныг давуулан биелүүлэх

Эш үзүүллэгийн улмаас иудейчүүд хэдэн зууны туршид аврагч ирэхийг нь тэсэн ядан хүлээж байсан бөгөөд тэднийг чөлөөлөх, энэ дэлхий дээр хаанчлалаа тогтоох сүр хүчит хааныг хүлээн байлаа. Аврагч нь энгийн гэр бүлд, Бэтлэхэм дэх малын тэвш болох хотын хамгийн доод зиндааны газарт төрсөн болохыг нь сонсоод тэд ямар их алмайран, үл итгэсэн болохыг төсөөлөөд үз. Иудейчүүдийн хүлээн авсан зүйл нь тэдний бодсоноос огт өөр зүйл байлаа.

Гэвч Бурханы зорилго бол бодсонд нийцүүлэх биш аж. Тэр тэднийг минь уснаас үлээн гаргах зорилгыг агуулдаг. Есүс бол Бурханы хэт давсан сайн сайхан байдлын гайхамшигт үлгэр жишээ мөн. Есүсээр дамжуулан, иудейчүүдийн өөрсөддөө байгаа ч гэж мэдээгүй байсан тэр хэрэгцээнүүдийг нь хангажээ. Энэ дэлхийн хаанчлалын устаж үгүй болох хөгжил цэцэглэлтээс хамаагүй илүү зүйлийг Есүс өгсөн. Тэр мөнхийн улсаа төвхнүүлсэн, авралыг боломжтой олгосон, хүн төрөлхтний Бурхантай харилцах харилцааг зөвтгөн сэргээсэн мөн мөхсөн ертөнцөд найдварыг авч ирсэн.

Тэр бидний цаг хугацаа, төлөвлөгөөний дагуу ажиллах болно гэж таамаглан, өөрсдийнхөө хүслийг бид Бурханд хэр их тохдог билээ? Бурхан бидний хувиарын дагуу хөдлөх нь ховор бөгөөд бидний төсөөлсөнтэй Түүний хариулт нийцэх нь ховор байдаг учраас энэ зуршил бидний итгэлд тийм ч сайн нөлөө үзүүлдэг зүйл биш аж.

Өөрсдийнхөө хүслийг Бурханд тохох ба амьдралд минь Тэр хийж гүйцээх болно гэсэннайдвартайбайж, Түүний төлөвлөгөөнд найдахын ялгааг бид ойлгох хэрэгтэй. Бурханд хүслээ тохох нь биелэхгүй байх үедээ гомдол, урам хугаралт болоод дургүйцэлд хүргэдэг хэдий ч Бурханд эрүүл арга замаар найдах нь итгэлийг тэжээн тэтгэдэг.

Бурхан зүрхэнд тань ямар хүслийг өгсөн бэ? Хүслийг тань биелүүлэхээс хамаагүй илүүг Бурхан хийхийг хүсэж байгааг мэдэхээс энэ Христийн мэндэлсний баяраар тайвшралыг олж аваарай. Хүслийг тань Тэр давуулан биелүүлэхийг хүсдэг. Бидний бодох, гуйхаас хамаагүй илүүг Бурхан хийх чадвартай гэдгээс урамыг олж аваарай. Бурхан хийнэ гэдэгт найд, Түүний процесст итгэ тэгээд итгэлээ өсөхийг нь хар.

Залбирал: Ааваа, өөртөө байгаа гэж ч мэдээгүй байсан хэрэгцээг маань Та хангаж байгаа гэдэг Есүсээр дамжин надад ирэх сануулгын төлөө Танд талархъя. Энэ Христийн мэндэлсний баяраар, хараахан хараагүй зүйлдээ найдахаас ирэх итгэлтэй байдлын төлөө би залбирч байна. Таны итгэмжит байдалд итгэх итгэлийг минь өсгөхөд туслаач. Хүслийг минь давуулан биелүүлэгч Бурхан болохын тань төлөө Танд талархъя. Таны цаг хугацаа бол төгс бөгөөд Таны төлөвлөгөө бол хамгийн шилдэг нь билээ. Өөрийнхөө хүслийг миний амьдралд биелүүлээч!

Эндээсөнөөдрийн зургийг татаж авна уу. 

Ѳдѳр 15Ѳдѳр 17

Энэ төлөвлөгөөний тухай

Advent: The Journey to Christmas

Христийн мэндэлсэн баяр бол түүхэн дэх хамгийн агуу түүх юм: энэ бол Бурханы төгс итгэлтэй байдал, хүч чадал, аврал болон үл төгсөх хайрын тухай түүх юм. Ертөнцийг нүглээс аврах Бурханы нарийн төлөвлөгөө ба Хүүгийнх нь төрөлтөөр дамжуулан Бурханы амласан амлалтыг олж мэдэхийн тулд дараагийн 25 хоногийн турш хамтдаа аялцгаая.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Church of the Highlands-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.churchofthehighlands.com/