Зүрх сэтгэлээ шинэчил: Гэм нүгэлтэй тэмцэх 10 өдөрЗагвар

Rewire Your Heart: 10 Days To Fight Sin

10-с 1 дахь өдөр

Хүлээстэй зүрх сэтгэл

Биднийг нүгэл үйлдэхэд юу хүргэдэг вэ? Юу биднийг ариун байдалд хүргэдэг вэ? Бидний биеийн аль хэсэг итгэл үнэмшлийг бий болгодог вэ? Бидний доторх эргэлзээ төрүүлдэг зүйл юу вэ? Зөвхөн нэг л зүйл бий - бидний зүрх сэтгэл

Гэм нүгэлтэйгээ тэмцэх бидний тэмцэл болон итгэлээр дутмаг байдалд гол асуудал нь юу байна вэ? Өнөөдрийн бидний эшлэлд Паул ийн хэлжээ: 

"Таны зүрх сэтгэл хүлэгдсэн байдаг".

Энэ богинохон тайлбартаа Паул бүх зүйлийн гол санааг тайлсан байна - зүрх сэтгэл. 

Энэ бүлэгт Паул Коринтчуудыг сайн мэдээнд итгэхийг уриалж байна. Есүсийн сайн мэдээг тэдэнтэй хуваалцахын тулд Паул Түүний доторх хүчээр хийж чадах бүхнийг хийсэн боловч зарим хүмүүс хойрго байсаар. Яагаад? 

Зүрх сэтгэлийн хүлээс тэдэнд байдаг.

Зүрх сэтгэл биднийг хэрхэн хүлэх боломжтой вэ? Энэ маш энгийн. Бид хийхийг хүсэхгүй байгаа зүйлээ хийдэггүй. Бид хийхийг хүсдэг зүйлээ л хийдэг. 

Гэхдээ энэ нь бид дуртай, илүүд үздэг зүйлсээ л хийдэг гэсэн үг биш. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бидний үйл хөдлөл үргэлж зүрх сэтгэлийг маань дагадаг гэсэн үг. Тийм ч учраас Библийн дагуу бол Бурхан бидний зүрх сэтгэлийг эрэлхийлэгч билээ.

Зүрх сэтгэл маань үргэлж биднийг хүлдэг. Бидний зүрх сэтгэл Бурханд бүрэн зориулагдаагүй байдаг учраас бид гэм хийдэг, бид эргэлздэг, бид итгэлээр алхаж чаддаггүй. 

Тэгвэл бид яаж өөрчлөгдөх боломжтой вэ? Бид яаж гэм нүглийг ялан Бурханы төлөө амьдрах вэ? Бид зүрх сэтгэлийн хүлээснээсээ чөлөөлөгдөх хэрэгтэй. 

Бид сайн мэдээгээр дамжуулан чөлөөлөгдөх боломжтой. Сайн мэдээ бидний зүрх сэтгэлийг өөрчилж, бидний дотроос хайрын үр жимсийг гаргаснаар бид Христ дотор шинэ амьдралаар амьдрах боломжтой болдог.

Бурхан таны амьдралд хийсэн бүгдийг тунгаагаарай. Таны нүгэл Бурханы Хүүгийн цусаар дамжуулан уучлагдсан гэдэг энэ үнэнд та итгээрэй. Загалмай дээр төлөгдсөн өндөр төлөөсөөр дамжуулан та Бурханы гэр бүлд үрчлэгдсэн гэдэг үнэнд таларх. 

Бид үүнийг үйлдэх үед, бидний зүрх сэтгэлээс шинэ хайр ундран гардаг. Бид гэм нүгэл, хүслээ хааж боосноор гэм нүгэлтэйгээ тэмцдэггүй. Бид сэтгэлийн хүлээснээсээ чөлөөлөгдсөнөөр гэм нүгэлтэйгээ тэмцэх боломжтой болдог. Бид бага биш ихээр мэдрэх хэрэгтэй. Эдгээр мэдрэмжүүд нь сайн мэдээнээс ундран гарах хэрэгтэй.

Энэ судлалаар дамжуулан, бүх зүйл хэрхэн зүрх сэтгэлд ордгийг харах болно. Энэ талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл уг сэдвийн талаарх миний " Зүрх сэтгэлээ шинэчил" номыг та олж авахыг уриалж байна.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Rewire Your Heart: 10 Days To Fight Sin

Гэмтэй тэмцэх цорын ганц зам бол шүдээ зуун, сорилтыг давж гарах гэдэгт олон христитгэлтнүүд итгэдэг. Гэвч та гэм нүгэлтэй оюун бодлоороо тэмцэж чадахгүй; харин та зүрх сэтгэлээрээ тэмцэх ёстой байдаг. Зүрх сэтгэлээрээ шинээр дахин холбогдох тухай ном дээр үндэслэн, тус арван өдөр бол таны зүрхний тухай хамгийн чухал эшлэлүүдийн заримаас судлах бөгөөд энэ нь зүрх сэтгэлээрээ шинээр дахин холбогдох үед Сайн мэдээг хүлээн зөвшөөрснөөр хэрхэн, ямар замаар гэм нүгэлтэй тэмцэхэд тань туслах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Spoken Gospel-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://bit.ly/2ZjswRT