Зүрх сэтгэлээ шинэчил: Гэм нүгэлтэй тэмцэх 10 өдөрЗагвар
Зүрхнээс сайн эсвэл муу урган гардаг
Сайныг эсвэл хорон мууг үйлдэхэд юу биднийг хүргэдэг вэ? Бид өөрсдөө шийдвэр гаргахад ирдэг мэт ихэнх хүмүүст санагдаж байгаа юм шиг бодогддог. Хэрвээ та сайныг хийх дээр ухаан санаагаа зориулбал, хийх л болно. Хэрвээ та хорон мууг хийхийг сонговол, та бас л хийж л таарна.
Гэхдээ бидний үйлдлийн жинхэнэ эх үүсвэр илүү гүн гүнзгийд оршиж байна гэж Есүс сургадаг. Энэ бүгд зүрхэнд ирдэг.
“Сайн хүн зүрхнийхээ сайн баялгаас сайныг гаргана. Муу хүн нь муу баялгаасаа муу муухайг гаргадаг. Учир нь зүрх юугаар бялхана, ам түүнийг нь ярьдаг” (Лук 6:45).
Таны зүрхэнд юу ч байлаа гэсэн амьдралд чинь дусгалаа олно.
Та үнэ цэн, алдар нэр, баяр хөөр юуг ч нандигнан хадгалсан таны үйлдэл дотор үр дүн нь харагдана. Хэрвээ та зүрхэндээ сайн зүйлсийг хадгалбал, та сайныг л хийнэ. Хэрвээ та зүрхэндээ хорон мууг хадгалбал, та хорон мууг л хийж үйлдэнэ.
Тэгэхээр бидний зүрх юуг нандигнан хадгалж байгааг бид хэрхэн өөрчлөх вэ? Хариулт нь Есүсийн үгэнд байна, магадгүй бидний горьдлого тавьж байгаагаас өөр юм. Бид магадгүй жагсааж бичсэн сахилга бат, зуршил, эсвэл бясалгал бидний зүрхний юу үнэлж байгааг өөрчилнө гэж найдаж байгаа байх.
Гэсэн хэдий ч, таны зүрхний нөхцөл байдал таны юу хийдэг дээр үндэслэгдэхгүй ч, гэхдээ хэн бэ гэдэг дээр үндэслэгдэнэ. Есүс сайн мод муу үр жимс ургуулж чадахгүй, муу мод ч сайн үр жимс ургуулж чадахгүй гэж заасан. Зөвхөн сайн мод л сайн үр жимсийг ургуулна.
Тэгэхээр бид асуух ёстой, бид яаж сайн мод болох вэ?
Тэр бол Сайн Мэдээний ажил юм. Есүс бидний бүх муу үр жимсийг үл харгалзан биднийг сайн мод болгодог. Тэр биднийг өөрчлөлтийг хүртвэл зохих юуг ч хийхээс өмнө биднийг аварч, биднийг өөрчилж хувиргадаг.
Есүс биднийг өөрийнхөө бүтээсэн сайн мод шигээ харах нь бидний хийх зүйл, тэгж байж бидний зүрх Түүнийг бүгдээс дээгүүр нандигнан хадгалах болно.
Та өөрийн үйлдлээ өөрчлөхийг хүсэж байна уу? Таныг бүр хамгийн муу мод байхад хүртэл таныг сайн мод болгож чадах Есүсийг нандигнан хадгалаарай. Тэр тэгээд сайн үр жимсийг ургуулахын тулд таны зүрхэн дотор ажиллах болно.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Гэмтэй тэмцэх цорын ганц зам бол шүдээ зуун, сорилтыг давж гарах гэдэгт олон христитгэлтнүүд итгэдэг. Гэвч та гэм нүгэлтэй оюун бодлоороо тэмцэж чадахгүй; харин та зүрх сэтгэлээрээ тэмцэх ёстой байдаг. Зүрх сэтгэлээрээ шинээр дахин холбогдох тухай ном дээр үндэслэн, тус арван өдөр бол таны зүрхний тухай хамгийн чухал эшлэлүүдийн заримаас судлах бөгөөд энэ нь зүрх сэтгэлээрээ шинээр дахин холбогдох үед Сайн мэдээг хүлээн зөвшөөрснөөр хэрхэн, ямар замаар гэм нүгэлтэй тэмцэхэд тань туслах болно.
More