Зүрх сэтгэлээ шинэчил: Гэм нүгэлтэй тэмцэх 10 өдөрЗагвар

Rewire Your Heart: 10 Days To Fight Sin

10-с 7 дахь өдөр

Нүгэлтэйгээ баяр хөөртэйгөөр тэмцэх нь

Цаг хугацаа үнэхээр хүнд болох үед, нүгэл үйлдэх нь маш их амархан болдог. Дуулал номын 37 дугаар бүлэг үнэхээр хүнд цаг үеүдэд хэрхэн цөхрөлтгүй зүтгэх тухай өгүүлж байна.

Дуулал номд гарч буй, дуучин Давид ёс суртахуунгүй хүмүүс аймшигтай зүйлс хийж байгаа тухай бичдэг. Давид болон ард түмэн хэрхэн хариу үзүүлбэл зохимжтой вэ? Давид бид итгэл, тэвчээр, тууштай байдал дотроо хариу үзүүлнэ гэж хэлж байна.

Гэхдээ тэр нь бүр яаж боломжтой байх вэ? Бид нар хэрхэн тэнд зүгээр суугаад үүнийг авч чадах вэ? Бүх зүйл биднийг тойроод хуйларч эргэлдэж байхад бид хэрхэн тууштай байсаар байх вэ? Бүх зүйл буруугаар эргэж байхад бид яаж тэвчээртэй байх вэ

Эдгээр асуултуудад хариулах олон сайн зөвлөгөөнүүд Дуулал номд бий. Гэхдээ Дуулал номын 37:4-т хамгийн үзэсгэлэнтэй, тусалж чадах, алдартай хариулт нь байна.

“ЭЗЭНд баярлагтун, Тэр чамд зүрхний чиний хүслийг өгнө”

Энэхүү эшлэл нь доорх хоёр шалтгааны улмаас үнэхээр тусалж чадаж байна. 

Эхлээд, цөхөршгүй оролдлого болон гэм нүгэлтэй тулалдах нь гунигтай хэрэг байх албагүй юм. Бид нар баяр хөөрийг хайх гэж дуудагдсан! Гэхдээ ийм хоосон нөхцөл байдалд баяр хөөрийг хайхдаа бид хаана байна вэ? Бид өөрсдийн эргэн тойрноосоо тэднийг хайж олж чадахгүй. Бид нар зүгээр л нэг гэгээлэг талаас нь хараад хайж олж чадахгүй. Үгүй. 

Бид нар баяр хөөрийг Бурхан дотор олдог. Бид Бурхан дотор өөрсдийгөө баярлуулдаг. Христ итгэлт бидний хувьд, үүнийг хийх хамгийн сайн арга бол өөртөө Сайн мэдээг ахин дахин дуулгах явдал юм. Есүс таныг гэм нүглээс төдийгүй бүр үхлээс аварсан. Тэр таны шийтгэлийг өөртөө авсан. Ийм учир та Эцэгтэй Есүсээр дамжуулж эвлэрүүлэгдсэн юм. Та амьд Бурхантай сүмийг босгон байгуулж буй үйл хэрэг юм. Бурхан дотор танд зориулж хийсэн гайхамшигтай зүйлүүдэд урамшин өөрийгөө баярлуул. 

Хоёр дахь шалтгаан гэвэл энэ эшлэл үнэхээр хэрэгтэй байж чадаж байна, учир нь бид эндээс суралцаж байна. Бид зөвхөн гунигтай байх албагүй ч, гэхдээ бид бас зарим нэг сайн зүйлийг олж авч чадаж байна. Бид өөрсдийн зүрхнийхээ хүслийг авч байна. 

Бидний зүрхэнд байгаа хүнд цаг үеүдэд бид нарт өгөгддөг эдгээр хүслүүд юу вэ? Тэгэхээр, энэ бол бидний баярлан хөөрч байгаа зүйл яахын аргагүй мөн юм. Бурхан биднийг авах болно!

Нөхцөл байдал ямар байсан ч хамаа байхгүй, гэм нүгэл ямар байх нь ч мөн хамаа байхгүй, та Сайн мэдээний дотор баярлаж чадвал, Сайн мэдээний Бурхан таныг авах болно. Есүс дотор найрла, тэгвэл Есүс танд өөрийгөө илчлэн харуулна.

Тэр нь хэцүү цагуудад таны хэрхэн гэм нүгэлтэй тэмцдэг байдал юм. Тулаан дунд зүрх сэтгэлээ татан оролцуул. Бурхан дотор өөрийгөө баярлуул.

Бичээс

Ѳдѳр 6Ѳдѳр 8

Энэ төлөвлөгөөний тухай

Rewire Your Heart: 10 Days To Fight Sin

Гэмтэй тэмцэх цорын ганц зам бол шүдээ зуун, сорилтыг давж гарах гэдэгт олон христитгэлтнүүд итгэдэг. Гэвч та гэм нүгэлтэй оюун бодлоороо тэмцэж чадахгүй; харин та зүрх сэтгэлээрээ тэмцэх ёстой байдаг. Зүрх сэтгэлээрээ шинээр дахин холбогдох тухай ном дээр үндэслэн, тус арван өдөр бол таны зүрхний тухай хамгийн чухал эшлэлүүдийн заримаас судлах бөгөөд энэ нь зүрх сэтгэлээрээ шинээр дахин холбогдох үед Сайн мэдээг хүлээн зөвшөөрснөөр хэрхэн, ямар замаар гэм нүгэлтэй тэмцэхэд тань туслах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Spoken Gospel-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://bit.ly/2ZjswRT