Зүрх сэтгэлээ шинэчил: Гэм нүгэлтэй тэмцэх 10 өдөрЗагвар
Бурхан таны зүрх сэтгэлийг хүсэж байна
Бурхан юуны араас явна вэ? Тэр биднээс юу хүсэж байна вэ? Тэр ням гаригийн магтаалын дууны араас явж байна уу? эсвэл шөнийн залбирал хийгчийг хайж байна уу? Миний бодлоор бид нар бүгдээрээ хариултыг нь үгүй гэдгийг мэднэ. Бурхан бидний зүрх сэтгэлийн араас явж байна.
Библийн хамгийн тодорхой цаг үеийн нэг, бидний сурах энэ үнэн Исаиа номд байна. Бурхан өөрийн эш үзүүлэгчээр дамжуулан ийн ярьж байна, Иерусалимыг чиглээд бүслэлт ирж байна гэж.
Гэсэн хэдий ч, Исаиагийн үг, Бурхны илчлэлийн талаар хүмүүс хэр их сонссон байх нь хамаа алга, тэд үнэхээр сонсдоггүй. Зөн бүр нь та нарт лацдуулсан номын үгс мэт болно. Тэд үүнийг номч хүнд өгч, “Үүнийг уншиж хайрла” гэхэд тэр “Би чадахгүй. Яагаад гэвэл энэ нь лацдуулсан” гэж хэлнэ. Дараа нь тэр номыг бичиг мэдэхгүй нэгэнд өгч, “Үүнийг уншиж хайрла” гэхэд тэр “Би уншиж мэдэхгүй” гэж хариулна (29:11-12).
Тэгэхээр яагаад энэ шийтгэл ирж байна вэ? Мөн яагаад хүмүүс Бурханаас ирж байгаа анхааруулга, зөн харааг ойлгож чадахгүй байна вэ?
Энд Бурхан яг юуны араас яваад байгаа учир шалтгааныг тайлах тодорхой зураглал байна. Шалтгаан нь энд байна.
“Яагаад гэвэл энэ ард түмэн амаараа ойртон, уруулаараа л Намайг хүндлэвч, зүрх нь Надаас алс хол байдаг” (29:13).
Бурхан өөрийн хүмүүсээ сохолж шийтгэж байна, учир нь тэд шашны шоу зохион байгуулж байна, гэхдээ тэдний зүрх сэтгэл тэнд алга. Тэд Бурхан дээр ирж, түүнд магтаалыг өргөж, бүх зөв үгсийг хэлдэг боловч тэдний чин сэтгэлд Бурхан байдаггүй.
Бурхан таны зүрх сэтгэлийг хүсэж байна, таны уруул биш. Тэр таны сонирхол, гал цогтой эрмэлзэл, хүсэл тэмүүлэл, мөрөөдлийг хүсэж байна. Бурхан таны хүслийг хүсэж байна. Тэгээд тэрээр тэр бүхнийг аван автлаа сэтгэл нь ханахгүй байх болно.
Яагаад вэ? Яагаад гэвэл та зөвхөн Түүнийг хүсэж байгаа үедээ л Бурхан өөр сайн нэгнийг хүснэ гэдгийг Тэр мэдэж байгаа болохоор. Тэгээд зөвхөн сайныг хүсэж байгаа биш, үнэндээ цорын ганц сайныг, гэхдээ хамгийн сайныг. Бурхан таны хүслийг хүсэж байна, яагаад гэвэл тэр таны сайныг хүсэж байна.
Харин тэр таны зүрх сэтгэлийг яаж авах вэ? Тэгэхээр, тэрээр Исаиагийн өдрүүдэд дур зоргоороо аашилдаг хүмүүсийн зүрх сэтгэлийг авах гэж хэрхэн төлөвлөсөн бэ?
Эзэн гайхалтай зүйлсийг бүтээнэ (29:14). Гэхдээ эдгээр гайхалтай зүйлс хөөрхөн биш. Эдгээр зүйлс нь гайхамшгийг авчирна. Шийтгэл болон хүч чадал шиг зүйлс шүүлтээр ажилладаг. Яагаад ард түмэн амаараа ойртон, зүрхээ Бурханаас алс хол байлгадаг шалтгаан нь гэвэл, яагаад гэвэл Бурханаас эмээх тэдний айдас хуурамч байсан юм. Энэ нь "хүний тушаалаар суралцжээ" (29:13) гэж Библид гардаг.
Тэгээд Бурхан тэдний зүрх сэтгэлд жинхэнэ айдас гэж юу болохыг ойлгуулах гэж байна. Энэ магадгүй хатуу сонсогдож болно, гэхдээ Бурхан тэдний зүрх сэтгэлийг хүссэн. Тэгээд тэрээр тэднийг өөрчлөх цорын ганц замаар өөрийгөө илчлэн.
Бурхан өнөөдөр яг ижил аргаар зүрх сэтгэлийг өөрчилж байна. Мөн түүний өөрийгөө бидэнд илчилсэн хамгийн гайхамшигтай арга зам бол шүүлт болон шийтгэл юм. Гэхдээ энэ цаг хугацаанд, бидний хүртэх ёстой шүүлт болон шийтгэл нь бидэн дээр ирсэнгүй. Харин Бурханы уур хилэн Есүс дээр ирсэн. Есүс бүр энэ уур хилэнг хүртэх ёсгүй байхдаа бидний өмнөөс бидний үүрэх ёстой байсан шийтгэлийг үүрсэн юм.
Таны уруул түүнтэй ойрхон байхад хүртэл таны зүрх сэтгэл Бурханаас хол байна уу? Та үүнийг өөрчлөхийг хүсэж байна уу? Есүсийг харагтун! Христ дотор Бурхан танд өөрийгөө хэрхэн илчилснийг хараарай! Бурханы хайр болон айдас таны зүрхэнд Сайн мэдээний үнэнийг гүн гүнзгий сайн харж нэвтрэх болтугай.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Гэмтэй тэмцэх цорын ганц зам бол шүдээ зуун, сорилтыг давж гарах гэдэгт олон христитгэлтнүүд итгэдэг. Гэвч та гэм нүгэлтэй оюун бодлоороо тэмцэж чадахгүй; харин та зүрх сэтгэлээрээ тэмцэх ёстой байдаг. Зүрх сэтгэлээрээ шинээр дахин холбогдох тухай ном дээр үндэслэн, тус арван өдөр бол таны зүрхний тухай хамгийн чухал эшлэлүүдийн заримаас судлах бөгөөд энэ нь зүрх сэтгэлээрээ шинээр дахин холбогдох үед Сайн мэдээг хүлээн зөвшөөрснөөр хэрхэн, ямар замаар гэм нүгэлтэй тэмцэхэд тань туслах болно.
More