Зүрх сэтгэлээ шинэчил: Гэм нүгэлтэй тэмцэх 10 өдөрЗагвар
Нүгэл дур хүслээс ирдэггүй
Би нүгэл бол дур хүслээс ирдэг гэж бодож өссөн. Ирэх аль ч өдөр, өөрийн гэсэн бизнесийнхээ тухай бодоод би алхана, тэгээд дур хүсэл маань гэнэт идэвхтэй болдог: хөөрхөн охин хажуугаар өнгөрнө, найз садар самуун сурталчилсан тоглоом ярьж эхэлнэ, дараагийн долоо хоногийн тестийн хуулбар хувь миний гар дээр ирнэ. Энэ нь миний ажлын үүрэг байсан юм, нэн даруй, дур хүсэлдээ үгүй гэж хэлэн тулалдах уу эсвэл үүнээс бүр мөсөн зугтах уу гэдэг асуудал яригдана. Дур хүсэл бол дайсан байсан. Ялагдал гэдэг гэм нүглийг хэлж буй байгаа хэрэг байсан.
Гэхдээ асуудал нь дур хүсэл биш. Жинхэнэ асуудал бол бидний зүрхэнд байгаа хүсэл худлаа хэлж буй хэрэг юм.
Хүсэл эхлээд оршдоггүй газар дур хүсэл оршдоггүй. Та эхлээд хүсэхгүй байгаа ямар нэг зүйл хийхдээ дур хүсэлд автаж чадахгүй.
Хүсэл бол дур хүслийг авчирдаг гэж Библи зааж байна. “Харин хүсэл тачаалдаа автаж, өдөөгдөх үедээ хүн бүр уруу татагддаг юм. Тачаал нь үр тогтоон нүглийг төрүүлдэг, нүгэл нь боловсроод үхлийг гаргадаг аж” (Иаков 1:14–15). Хэзээ дур хүсэл тохиолддог вэ? Хүсэл биднийг өдөөсний дараа. Дур хүсэл нь хүслийг бий болгодоггүй, гэхдээ хүсэл нь дур хүслийг бий болгодог.
Дур хүсэл нь хүсэл оршдоггүй газар оршиж чадахгүй. Хэрвээ таны дотор бетон идэх юмсан гэсэн хүсэл байхгүй л бол, би таныг бетон ид гэж өдөөж чадахгүй. Та бетон иднэ гэдэг танд зөвхөн таагүй төдийгүй бүр таны биед хор хөнөөлтэй гэдгийг та мэдэхээс хойш, дур хүсэл гэдэг зүйл хэзээ ч амжилт олохгүй зүйл юм. Үнэндээ, үүнийг дур хүсэл гэж дуудах нь бүхэлдээ буруу нэр томьёо хэрэглэж байгаа хэрэг. Та багахан хэмжээгээр өдөөгдөөгүй зүйлээ дур хүсэл гэж дуудаж болохгүй. Дур хүсэл нь оршиж болох ч, хүсэл нь эхлээд орших ёстой байдаг.
Бүх дур хүслийн хийж чадах зүйл бол оршиж байгаа хүслийг гүйцээх тэр боломжийг харуулдагт оршино. Өдөөгч нарын санал болгодог танил хорон үгийн талаар бодоод үз, “Чи үүнийг хүсэж байгаа гэдгээ мэднэ.” Дур хүсэл нь бидний хүслийн объектоос атгаж аваад үүнийг илүү хүсэмжит болгоход эрэлхийлдэг.
Бид гүн түвшинд нүглийг үйлдэх гадаад дур хүслийнхээ оронд дотоод хүсэл дээрээ зөвхөн төвлөрдөг бол. Бид зөвхөн юу хийхдээ биш, юу хүсэж байгаагаа харвал, нүгэлтэй хийх тулаан жинхэнээсээ болж байгаад ойртсоор байх болно.
Тэгвэл энэ гүн түвшинд өөрчлөлт яаж болдог вэ? Бидний зүрхний хүслүүд яаж өөрчлөгддөг вэ? Бид энэхүү судлалыг бүхэлд нь харахад, цорын ганц арга зам болох Сайн мэдээгээр зүрх нь өөрчлөгдөж чаддаг байна.
Зөвхөн Бурхан энэ өөрчлөлтийг авчирч чадна. Магадгүй бид Иаковын үгийг хожмын түүний захидлаас дагаж болох юм, “Бурханд ойртогтун, тэгвэл Тэр та нарт ойртоно” (4:8).
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Гэмтэй тэмцэх цорын ганц зам бол шүдээ зуун, сорилтыг давж гарах гэдэгт олон христитгэлтнүүд итгэдэг. Гэвч та гэм нүгэлтэй оюун бодлоороо тэмцэж чадахгүй; харин та зүрх сэтгэлээрээ тэмцэх ёстой байдаг. Зүрх сэтгэлээрээ шинээр дахин холбогдох тухай ном дээр үндэслэн, тус арван өдөр бол таны зүрхний тухай хамгийн чухал эшлэлүүдийн заримаас судлах бөгөөд энэ нь зүрх сэтгэлээрээ шинээр дахин холбогдох үед Сайн мэдээг хүлээн зөвшөөрснөөр хэрхэн, ямар замаар гэм нүгэлтэй тэмцэхэд тань туслах болно.
More