Зүрх сэтгэлээ шинэчил: Гэм нүгэлтэй тэмцэх 10 өдөрЗагвар

Rewire Your Heart: 10 Days To Fight Sin

10-с 8 дахь өдөр

Хуучин Гэрээ ба Шинэ Гэрээний ялгаа

Хуучин Гэрээ ба Шинэ Гэрээ хоёрын хоорондын ялгаа юу вэ? 

"Нотолгоо" гэдэг үгийг онцлох эхний зүйл бол энэ бол "гэрээ" гэсэн утгатай юм. Тэгэхээр жинхэнэ асуулт бол, хуучин гэрээ болон шинэ гэрээ хоёрын ялгаа нь юу вэ? 

Үнэн гэвэл хэд хэдэн ялгаа байна. Гэхдээ гол ялгаа нь, Иеремиа 31:31-34-т бичигдсэнээр энэ бол зүрх юм. 

Хуучин гэрээ Мосед өгөгдсөн ба Израилын ард түмэнд Египетийг гэтэлсний дараагаар өгөгдсөн. Энэхүү гэрээ нь хуультай хамт ирсэн. Уг хууль нь хамгийн агуу арван тушаалыг багтаасан байдаг. Хэрвээ Израил хуулийг сахисан бол, тэд Бурхантай харилцах харилцаан дотроо түүний оршихуйд амьдрахаар зөвшөөрөгдсөн байх байсан. 

Гэсэн хэдий ч, Израил хэзээ ч гэрээгээ сахисангүй. Тэд Бурханы хуулийг байнга зөрчсөн. 

Яагаад тэд нар гэрээгээ сахиж чадсангүй вэ? Яагаад гэвэл хууль тэдний гадна талд байсан юм. Өөрөөр хэлбэл, хууль тэдэн дотор байсангүй. 

Харин шинэ гэрээ бол өөр. Бурхан энэ гэрээний хуулийг өөрийн хүмүүсийн зүрхэнд бичих болно. Энэ нь тэдний дотор байх болно. 

Гадна талд байгаа хууль дотор талд байгааг өөрчилж чадахгүй. Гадна талд байгаа хуулийг дагахын тулд дотор талд байгаа хуульд өөрчлөлт байх ёстой. 

Бүхий л цаг хугацаанд бид өөрсдийгөө гадна талд байгаа нөлөөллөөр өөрчлөх гэж хичээдэг. Бүх төрлийн дүрэм журам, сахилга бат, дадал хэвшил бас хязгаарлалтаар дамжуулан бид өөрсдийн үйлдлийг өөрчлөх гэж хичээдэг. Бид гэм нүгэлтэй тэмцэх гэж оролддог, өөрсдийн зан чанараа гадна байгаа хуулиар дамжуулж хувиргаж өөрчлөх гэж оролддог. Гэхдээ энэ хэзээ ч амжилт олохгүй. 

Хууль зүрх сэтгэлийг өөрчилж чадахгүй. 

Тэгвэл, Бурхан бидний зүрх сэтгэлийг өөрчлөх гэж яаж шинэ гэрээг ашигладаг вэ? Тэр бидний төлөө Есүс дотор гэрээний шаардлагыг гүйцэтгэдэг. Есүс бидний олсон хуулийн хараал дор үхэж, харин өөрийнхөө олсон гэрээний ерөөлүүдийг бидэнд өгсөн. Есүс үүнийг загалмай дээр өөрийнхөө амиар төлсөн юм. Тэр агуу золиос бидний зүрх сэтгэлийг шинэ замаар өөрчлөх учиртай. 

Гэхдээ энэ нь бидний зүрх сэтгэл өөрчлөгдсөн гэсэн Сайн мэдээний түүхийг зүгээр нэг сонсох биш юм. Өөр нэг зүйл тохиолдох учиртай. Бүгдийн дараа, Израилчууд Египетээс аврагддаг, тэгээд тэдний Бурхан руу чиглэсэн зүрх сэтгэл бат суурьтайгаар үлддэг.  

Бидэн дотор ямар нэг зүйл тохиолдох ёстой байсан. Тийм учраас Бурхан бидэнд Ариун Сүнсийг өгсөн. Сайн мэдээний үнэнд биднийг итгүүлэх гэж Ариун Сүнс бидний зүрх сэтгэлийг өөрчилдөг, сайн мэдээг таалан соёрхоод, Бурханд хариу үзүүлээрэй, учир нь Сайн Мэдээ бидэнд хүрсэн болохоор. 

Хуучин Гэрээ ба Шинэ Гэрээ хоёрын хоорондын ялгаа нь шинэ гэрээ бидний зүрх сэтгэлийг өөрчилдөг болохоор бид Бурханыг эрх чөлөөтэйгөөр эцэст нь дагадаг.

Ѳдѳр 7Ѳдѳр 9

Энэ төлөвлөгөөний тухай

Rewire Your Heart: 10 Days To Fight Sin

Гэмтэй тэмцэх цорын ганц зам бол шүдээ зуун, сорилтыг давж гарах гэдэгт олон христитгэлтнүүд итгэдэг. Гэвч та гэм нүгэлтэй оюун бодлоороо тэмцэж чадахгүй; харин та зүрх сэтгэлээрээ тэмцэх ёстой байдаг. Зүрх сэтгэлээрээ шинээр дахин холбогдох тухай ном дээр үндэслэн, тус арван өдөр бол таны зүрхний тухай хамгийн чухал эшлэлүүдийн заримаас судлах бөгөөд энэ нь зүрх сэтгэлээрээ шинээр дахин холбогдох үед Сайн мэдээг хүлээн зөвшөөрснөөр хэрхэн, ямар замаар гэм нүгэлтэй тэмцэхэд тань туслах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Spoken Gospel-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://bit.ly/2ZjswRT