Зүрх сэтгэлээ шинэчил: Гэм нүгэлтэй тэмцэх 10 өдөрЗагвар
Бүх зүйл Зүрх Сэтгэлээс гардаг.
Бидний хийж байгаа бүх зүйл зүрх сэтгэлээс гардаг.
Хамгийн товч замуудыг Библи тодорхой хэлсэн бөгөөд нэг үнэнийг та Сургаалт үгс 4:23-аас олж болно. Санаа нь үнэхээр тодорхой хэлэгдэж байгаа бөгөөд энэ нь хоёр зүйрлэлийг багтаасан байна. Эхний зүйрлэл бол та бидэнд их танил - таны зүрх.
Сургаалт үгс номын зохиогчийн оюун бодолд мөн түүний жинхэнэ сонсогч нарт, зүрх бол хүний төв нь байсан. Зүрх сэтгэл нь бодол, хүч чадал, ухаан зэргээс бүрддэг.
Хоёр дахь зүйрлэл бол ойлгоход бас хэцүү биш юм. Энэ нь жинхэнэ Еврей хэлний хоёр үгээс бүрддэг. Эхний санаа бол газрын зүйлсийн эх санааг хуваалцана: газрын эх үүсвэр, эхлэх цэг, эсвэл хаанаас цутгадаг газар болох талаар. Хоёр дахь үг амьдралыг хуваалцдаг. Тэгэхээр зүйрлэл бол яг амьдралын гол шиг эсвэл бүх амьдрал урсан гардаг газар шиг.
Хоёр зураглалыг нэгтгэвэл зүрх сэтгэл байрлаж байгаа тэр л газраас бүхий л амьдрал урсан гарч байна.
Эшлэлийн дагуу, бидний хайр, үзэн ядалт, хандлага, мэдрэмж, хүсэл, сэтгэл хөдлөл бүгд бидний хийж байгаа бүгдийг зоригжуулдаг.
Баримт дээр үндэслэвэл, Сургаалт үгс номын зохиогч биднийг зүрх сэтгэлээ хамгаалахыг гуйж байна. Бид үүнийг яаж хийх вэ? Номын хам сэдэвт, хариулт бол маш энгийн: мэргэн ухааныг эрэлхийл.
Сургаалт үгс ном бол дагах ёстой олон зүйлсийн тухай мөн хол байх ёстой олон зүйлсээр дүүрэн байдаг ном юм. Гэхдээ бүгдээс дээгүүр, бидний тэмдэглэж авах хэрэгтэй зүйл бол Сургаалт үгс номын гол баатар нь "мэргэн ухаан" юм. Тэр бол эрдэм мэдлэгийн араас эрэлхийлдэг хүн төдийгүй бидэн дээр ирдэг нэгэн.
Номын сүүлийн бүрэлдэхүүн хэсэгт Есүсийг бичвэрт эмэгтэй хүнээр төлөөлүүлж гарч байгааг Библийн эрдэмтэд урт хугацааны туршид цохон тэмдэглэсэн. Есүс бол бидэнд Бурханыг илчилсэн нэгэн. Тэр бол өөрийн Ариун Сүнсээрээ бидний зүрхийг өөрчлөх нэгэн. Тэр бол бидэн дээр ирэх Бурханы үг. Тэр бол бидний эрэлхийлдэг Бурханы дүр төрх юм.
Бид хэрхэн зүрх сэтгэлээ хамгаалах вэ? Хариулт бол бид Есүсийг эрэлхийлэх. Бид Сайн мэдээний үнэн дотор хөөрч баярладаг. Бид загалмай дээрх бэлгийг тунгаан бясалгадаг. Бид дахин амилалтын хүч чадал дотор хөөрч баярладаг. Бид түүний амнаас гарч буй сургаалуудыг сонсдог. Бид түүний Ариун Сүнсний дуу хоолойг дагадаг. Бид түүний бүтэн бөгөөд эцсийн дүр төрхийн эргэн ирэлтийг хүсэн хүлээдэг.
Таны хийж байгаа бүх зүйл зүрхнээс урган гардаг. Та юу хийхээ өөрчлөхийг хүсэж байна уу? Есүсийг хайж эрэлхийлээрэй харин Тэр таны зүрх сэтгэлийг хамгаалах болно.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Гэмтэй тэмцэх цорын ганц зам бол шүдээ зуун, сорилтыг давж гарах гэдэгт олон христитгэлтнүүд итгэдэг. Гэвч та гэм нүгэлтэй оюун бодлоороо тэмцэж чадахгүй; харин та зүрх сэтгэлээрээ тэмцэх ёстой байдаг. Зүрх сэтгэлээрээ шинээр дахин холбогдох тухай ном дээр үндэслэн, тус арван өдөр бол таны зүрхний тухай хамгийн чухал эшлэлүүдийн заримаас судлах бөгөөд энэ нь зүрх сэтгэлээрээ шинээр дахин холбогдох үед Сайн мэдээг хүлээн зөвшөөрснөөр хэрхэн, ямар замаар гэм нүгэлтэй тэмцэхэд тань туслах болно.
More