Зүрх сэтгэлээ шинэчил: Гэм нүгэлтэй тэмцэх 10 өдөрЗагвар

Rewire Your Heart: 10 Days To Fight Sin

10-с 2 дахь өдөр

Гэм Нүгэлтэй Тэмцэх Буруу Арга Зам

Та хэзээ гэм нүгэл үйлдэхээ зогсоохыг хүсдэг вэ? Та юу хийдэг вэ? 

Та өөрийгөө ямар нэг юмнаас салгаж авах гэж оролддог уу, урхинд орж байгаа мэт нөхцөл байдлуудаас зайгаа барьж, эсвэл илүү хор нөлөөгүй үйл ажиллагаануудаас өөрийгөө сарниулах гэж оролддог уу? 

Та магадгүй аль хэдийнээ практикаар дамжуулаад суралцсан байх, гэхдээ эдгээр арга техникүүдийн аль нь ч амжилт олохгүй. Та өөрийн хүслээ үгүйсгэж, өөрийгөө салгаж авч чадахгүй, хүлцэнгүй даруу байдалд хүслээ дарж чадахгүй. Яагаад вэ? Яагаад гэвэл таны ухаан санаа, хүсэл тань шийдвэр гаргах процессын төв нь байж чадахгүй байна. Таны зүрх сэтгэл байна. Хэрвээ та ямар нэг зүйл хийхийг хүсэхгүй л бол, та түүнийг хийхгүй. Хэрвээ та ямар нэг зүйлд дургүй биш л бол та үүнийг зүгээр орхихгүй. 

Өөрт-туслах олон номууд, өнөөдөр бүр сургаалууд, хүмүүс энэ стратегийг номлож байна. Үргэлж муу зуршлуудыг зогсоож, шинэ зуршлуудыг эхлүүлэх зарим шинэ "эрдэм мэдлэг" байна. Тэдний олонх нь гэм нүгэлтэй яг л хоолны дэглэм шиг харьцдаг. Муугаар өлсөөд, сайныг хоолло. Гэхдээ гэм нүгэл яг энэ шиг ажилладаггүй. 

Өнөөдрийн хэсэг дээр, Паул өөрийн цаг үеийн төстэй шашны тактикийн эсрэг эргэсэн. Паул өөрийн үзэгчдэдээ нүгэлт махбодын (Колоссай 2:23) болон дэлхийлэг зүйлсийн (3:5) өөгшүүлэх зүйлтэй тэмцэхэд нь туслах гэж хичээж байна. Гэхдээ Паул тэдэнд үүнийг яаж хийхийг хэлэхээс өмнө, тэр үүнийг яаж хийхгүй байхыг хэлж байна. 

Паулын өдрийн хүмүүс гэмээс салах зөв зам бол дутагдал гэж хэлж байсан. "Барьж ч, амсаж ч, хүрч ч болохгүй” (2:21). Тэд үндсэн хэрэгцээ “хатуужил” (2:23) - аас өөрсдийгөө салган мөн “биеийг зовоох” (2:23) шархаар өөрсдөдөө шийтгэл оногдуулж өөрсдийн бий болгосон шашнаар хэлбэржсэн. Нүгэлтэй тэмцэх зам бол өөрийгөө ялан дийлж, өөрийгөө хүсээгүй байхад өөрийгөө шийтгэх явдал юм.

Энэ бол бидний хийдэг дээд зэргийн хувилбар. Жишээлбэл, хэрвээ хэн нэгэн завхай зайдан явдлыг харуулсан кинотой тэмцэлдэж байгаа бол, тэд өөрсдийгөө интернэтээс болоод технологиос салгаж болох юм. Тэд үүнд бүдэрч унах юм бол, тэд өөрсдөдөө гэмшлээр болоод ичгүүрээр шийтгэл оногдуулна. Асуудал бол өлсгөлөнгөөс өөрсдийгөө салгах гэж шунахаас илүүтэйгээр өөрсдийн зүрх сэтгэлийг тэдгээр нүгэлт зүйлсээс салгаж авснаар өөрчилж чадахгүй байгаа явдал юм.

Магадгүй энэ чамд буруу сонсогдож болно. Магадгүй энэ чиний гэм нүгэлтэй тэмцэх гэж бодсон зүйл чинь байж болно. Паул ийн хэлсэнд гайхах зүйл алга “Эдгээр нь үнэхээр мэргэн ухааны үзэгдэл байсан” (2:23). Гэсэн хэдий ч, энэ хэзээ ч амжилт олохгүй. Тус нүглийн тактик нь “үүнд махбодын хүслийн эсрэг ямар ч нэмэр үгүй юм” (2:23).

Тэгэхээр нүгэлтэй тэгж тэмцэхгүй юм бол, яаж бид нүгэлтэй тэмцсэн нь дээр вэ? 

Паулд хариулт нь байна. “Тиймээс хэрэв та нар Христтэй хамт амилуулагдсан л юм бол дээгүүрхийг хай. Тэнд Бурханы баруун талд Христ заларч байгаа. Газар дээрхийг бус дээгүүрх зүйлсийг эрмэлз” (3:1-2). 

Бид нүгэлтэй яаж тэмцэх вэ? Бид өөрсдийн ухаан бодлоо Христ дээр тавина. Та өөрийн зүрх сэтгэлээ өөрийн хүсэлдээ үгүй гэж хэлснээр өөрчилж чадахгүй. Гэхдээ та Христ дээр өөрийн оюун ухаанаа тавьснаар зүрх сэтгэлээ өөрчилж чадна. 

Та өөртөө “Христтэй хамт амилуулагдсан” (3:1) гэдгээ сануулах үед, таны зүрх сэтгэл агуу хайраар дүүрнэ. Эдгээр хайр нь таны нүгэлт зүйлээс салах гэж чадаагүй зүйлийг хийхийн тулд таны зүрх сэтгэлийг шинэчлэх болно.

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Rewire Your Heart: 10 Days To Fight Sin

Гэмтэй тэмцэх цорын ганц зам бол шүдээ зуун, сорилтыг давж гарах гэдэгт олон христитгэлтнүүд итгэдэг. Гэвч та гэм нүгэлтэй оюун бодлоороо тэмцэж чадахгүй; харин та зүрх сэтгэлээрээ тэмцэх ёстой байдаг. Зүрх сэтгэлээрээ шинээр дахин холбогдох тухай ном дээр үндэслэн, тус арван өдөр бол таны зүрхний тухай хамгийн чухал эшлэлүүдийн заримаас судлах бөгөөд энэ нь зүрх сэтгэлээрээ шинээр дахин холбогдох үед Сайн мэдээг хүлээн зөвшөөрснөөр хэрхэн, ямар замаар гэм нүгэлтэй тэмцэхэд тань туслах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Spoken Gospel-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://bit.ly/2ZjswRT