Колоссай 2:20-23

Колоссай 2:20-23 АБ2013

Та нар хорвоогийн язгуур юмсын тухайд Христтэй хамт үхсэн л бол юунд хорвоод амьдраад байгаа юм шиг өөрсдийгөө зарлиг тогтоолд захируулж, “Барьж ч, амсаж ч, хүрч ч болохгүй” гэх (хэрэглэснээр мөхөх тавилантай тэр бүхэн) хүний сургаал ба тушаалуудын дагуу байх гээд байгаа юм бэ? Эдгээр нь өөрсдийн бий болгосон шашны үзэгдэл болоод хуурамч даруу байдал мөн биеийг зовоох байдлаар мэргэн ухаан мэт үзэгдэвч, үүнд махбодын хүслийн эсрэг ямар ч нэмэр үгүй юм.