Ариун яаралт: Шаргуу ажиллан, сайн амрах амьдралын хэв маягийг олж авах ньЗагвар
Миний хувьд амрах тийм ч амархан байдаггүй учир нь төрөхөөсөө л би яарах, махрахыг хүссээр ирсэн. Хэрэв би ажиллахгүй л байгаа бол бүтэлгүйтсэнтэй адилхан гэдэг дотор минь гүн орших итгэл байдаг болохыг ухаарахуйц олон жилийг дутагдалтайгаа хамт амьдарч өнгөрүүлсэн. Хэрэв би бүтэлгүйтэж байгаа бол би ямар ч үнэ цэнэгүй. Гэвч үүнтэй адил ажлаараа дамжуулан бид Бурханд үйлчлэх боломжтой мөн би амрах үедээ Түүнийг хүндэлж байдаг гэдэгт би итгэдэг.
Би хурдаа сааруулан, Бурханы Үгэнд цагийг өнгөрүүлж, Бурханы дуу хоолойг сонсохуйцаар өөрсдийгөө чимээгүй болгох хэрэгтэй бөгөөд тэгснээрээ Тэрээр биднээр хийлгэхээр биднийг дуудах ажлыг хийхэд улам илүү тоноглогдох болно. Долоо хоногийн 24 цагт зогсолтгүй ажиллахыг би хичээх үед зүгээр эцэж цуцаад зогсолгүй гэр бүлээ орхигдуулан, эрүүл мэндээ огт анхаарахгүй нэгэн мэтээр үйлчилдэг хэдий ч Бурханы чимээгүйхэн чиглүүлэлтийг сонсохынхоо оронд өөрийнхөө үзэл бодол, мөрөөдөлд үндэслэсэн яаруу сандруу шийдвэрүүдийг би гаргаж эхэлдэг.
Чарльз Свиндолл ингэж бичжээ, "Өөрсдийнхөө хүчээс хамаарах эсвэл төлөвлөснөөрөө амьдралын шахалт, шаардлагуудыг биелүүл хэмээн Бурхан биднээс хэзээ ч хүсдэггүй. Сайн үйлсээр дүүрэн гайхалтай нүүр царайг бүрдүүлснээрээ Түүний тааллыг хүрт гэж Тэрээр биднээс огт шаарддаггүй. Үүний оронд, Түүний амралтад ороход Тэр биднийг урьж байдаг."
Бурхан ажилласныхаа дараа үүнийгээ нэн сайн гэж хэлсэн бөгөөд Тэрээр амраад, үүнийг ариун гэж хэлжээ.
Бид Түүнтэй тэрхүү амралтад нэгдэхээр уригдсан учир нь энэ л үед бид хүнд ачаагаа доош нь тавьж, Түүнтэй хамт байж, ирэх өдрүүдэд сүнсээ сэргээхийн тулд биднээр хийлгэхээр Түүний дуудсан зүйлсийг хийх боломжтой болдог.
Миний хувьд амралт гэж буйдан дээр суугаад зурагт үзэж байхдаа юу ч бодож саналгүйгээр зүгээр л хоол унд идэхийг хэлдэг байлаа. Тэр амралтыг би хүртвэл зохих хүн, "юу ч" хийхгүй байх нь амралтыг хэлдэг гэж би боддог байв. Гэвч улам ядарсан мэт, идсэн тэр их элсэн чихрээсээ болоод балиар бас юу ч хийх хүсэлгүй мэт санагдах нь надад олонтаа байдаг байлаа.
Нэгэн санаанаас зохиосон зүйлийг би танд илчилж болох уу? Амралт хүн бүрийн хувьд өөр өөр байдаг. Бодол, залбирал, явган хүний замын хамт ганцаар байх боломжтой учраас өглөө урт замын гүйлтээс эрч хүчийг олж авдаг найзууд надад бий. Сайхан хоол идэж, харилцан яриаг өрнүүлэхийн тулд гэртээ хүмүүс урихаас эрч хүчийг олж авдаг өөр бусад найзууд ч бас надад бий. Ном уншиж, ямар нэгэн зүйлийг урлан, хөгжим тоглох эсвэл цэцэрлэгт ямар нэгэн зүйл тарихаас хамгийн шилдэг амралтыг олж авдаг болохоо та олж мэдэж ч болох юм.
Ажилтай маань адилхан амралт маань ч бас онцлог байхаар Бурхан биднийг маш болгоомжтойгоор бүтээсэн.
* * *
Танд Кристал Стайны Ариун яаралт: Шаргуу хөдөлмөрлөн, сайн амрах гэсэн амьдралын хэв маягыг олж авах-с эш татагдсан энэхүү чимээгүй цагийн материал таалагдсан бөгөөд өөрийнхөө амьдрал дахь Бурханы зорилгын араас мөшгих талаар улам илүүг олж мэдэхийг хүсвэл, https://amzn.to/2I3ow1d -д зочилно уу.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Тэнцвэртэй байдал. Амьдралдаа "Шаргуу хөдөлмөрлө!" гэж хашхирахыг нэг чихээрээ сонсох үедээ нөгөө чихээрээ "улам илүү амар" гэж шивнэхийг сонсохыг бид хүсдэг. Хэрэв Бурханы бидэнд зориулсан төлөвлөгөө үүнээс огт өөр байдаг бол яах вэ? Ариун яаралт хэмээх-Бурханыг хүндэтгэх арга замаар шаргуу хөдөлмөрлөн, сайн амрах амьдралын хэв маягт орно уу.
More