Ариун яаралт: Шаргуу ажиллан, сайн амрах амьдралын хэв маягийг олж авах ньЗагвар
![Holy Hustle: Embrace A Work-Hard, Rest-Well Life](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F11797%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Яаралтын талаарх шинэ хандлага, төлөвийг сонгох нь цаг хугацаа шаарддаг зүйл. Гэвч өөрчлөлт, амьдралд минь Бурханы хийхийг хүсэх шинэ зүйлийн талаар яригдах үед бидэнд хоёр сонголтууд байдаг: няцаж ухрах эсвэл өсөлтийн араас хөөцөлдөх. Бурхан сэдэлтийг минь надад харуулах хүртэл няцаж ухрах нь заримдаа арай дээр сонсогддог болохыг би хүлээн зөвшөөрөх болно. Өөрчлөлт нь айдас төрүүлэм санагдах үед үүнийг давж гарахын тулд би өөрийнхөө хүч чадлаас хамааралтай байгаа учраас гэсэн үг юм. Бүх зүйл амжилттай болох нь, дахиад л-би өөрийгөө алдаа гаргагч мэтээр харагдуулахгүй байх нь надаас хамааралтай мэт би боддог. Би няцаж ухрах сонголтыг хийх үед, өөрийнхөө хүчээр, хичнээн мэрийж зүтгэсэн ч хүссэнээрээ бүх зүйлийг би хийж чадахгүй болохыг надад сануулсан учраас юм.
Гэвч тэр л үед би зүтгэхээ больж, улмаар эрж хайж, Бурхан шинэ зүйлийг авч ирэх болно гэдэгт найддаг, учир нь миний сайн сайхны төлөөх, Түүнд алдрыг авч ирэх мөн Түүний хаанчлалыг өргөжүүлэх төлөвлөгөө Түүнд байдаг.
Түүний таныг дагуулах, мэрийлтийг ариун яаралтаар сольдог шинэ замд та найдах уу? Эсвэл үл мэдэгдэх зүйлсээр дүүрэн тохь тухгүй үе гэдгээрээ олонд танигдсан тохь тухыг илүүд үзэн, няцаж ухрах уу?
Ирээдүйдээ өөртөө итгэлтэйгээр хадгалсаар байх гурван амлалт байдаг: Бурхан бидний дотор хийх ажлаа хараахан дуусгаагүй байгаа, Тэрээр шинэ зүйлсийг хийхэд бэлэн байна, мөн алхам бүрт маань Тэрээр бидэнтэй хамт байдаг.
Сүнсэнд маань Бурханаас даатгагдах ажлуудыг байгаа бүхий л чадлаараа хичээн хийх эрх чөлөөг ариун яаралт бидэнд өгдөг. Энэ бол Бурханы хаанчлалд өөрчлөлтийг авч ирдэг зүрх сэтгэлийн ажил юм. Энэ нь бусдын хийж буй ажил бидэнд, яг одоо тохирсон ажил биш харин тэдэнд яг тохирсон ажил юм гэдгийг ухаарах эрх чөлөөг бидэнд олгодог. Ариун яаралт нь даргархах дэлхийн архирааг давж Бурханыг сонсоход бидэнд тусалдаг, тэгснээрээ бид зүрх сэтгэлд маань Бурханы бэлтгэсэн ажилд за гэж, сүнсийг маань хоосруулах ажилд үгүй гэж хэлэх боломжтой болдог.
Яаралт болон тэмцэх, амрах болон залхуурахын хоорондох зааг бол амьдрах маш сайхан газар мөн. Нэг тал руу бид хэт их хэлтийх үедээ Тэр бол бидний хүч чадал гэсэн Бурханы сануулга дотор байхынхаа оронд өөрсдийнхөө хүч чадлаас хамааралтай болж буйгаа ухаардаг. Энэ төрлийн яаралт нь өдөрт илүү их зүйл хийх улам илүү цагийг гаргахыг хэлдэггүй хэдий ч Бурхан биднээр юуг хийлгэхээр дуудаж буйг олж мэдэхийг хэлдэг бөгөөд тэгснээрээ бид зөв газарт бас зөв арга замаар-илүү үйлчлэх, илүү өгөх, илүү урамшуулах боломжтой болдог.
Энэ төлөвлөгөөний тухай
![Holy Hustle: Embrace A Work-Hard, Rest-Well Life](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F11797%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Тэнцвэртэй байдал. Амьдралдаа "Шаргуу хөдөлмөрлө!" гэж хашхирахыг нэг чихээрээ сонсох үедээ нөгөө чихээрээ "улам илүү амар" гэж шивнэхийг сонсохыг бид хүсдэг. Хэрэв Бурханы бидэнд зориулсан төлөвлөгөө үүнээс огт өөр байдаг бол яах вэ? Ариун яаралт хэмээх-Бурханыг хүндэтгэх арга замаар шаргуу хөдөлмөрлөн, сайн амрах амьдралын хэв маягт орно уу.
More
Холбоотой төлөвлөгөө унших
![БУРХАН + ЗОРИЛГО: Христитгэлтэн зорилгоо хэрхэн тавих вэ](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F13611%2F320x180.jpg&w=640&q=75)
БУРХАН + ЗОРИЛГО: Христитгэлтэн зорилгоо хэрхэн тавих вэ
![Зуршлууд](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F13743%2F320x180.jpg&w=640&q=75)
Зуршлууд
![Амралтгүй](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F15303%2F320x180.jpg&w=640&q=75)
Амралтгүй
![Өдөр бүр Бурханы зүрх сэтгэлийг хайх нь - Мэргэн ухаан](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F13048%2F320x180.jpg&w=640&q=75)
Өдөр бүр Бурханы зүрх сэтгэлийг хайх нь - Мэргэн ухаан
![Ажилдаа утга учрыг өг](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F12312%2F320x180.jpg&w=640&q=75)
Ажилдаа утга учрыг өг
![Сонгогдсон: Өдөр бүр өөртөө Сайнмэдээг сануулдаг бай](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F12737%2F320x180.jpg&w=640&q=75)
Сонгогдсон: Өдөр бүр өөртөө Сайнмэдээг сануулдаг бай
![Амрах цаг гаргах нь](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F16169%2F320x180.jpg&w=640&q=75)
Амрах цаг гаргах нь
![Шинэ жил, Шинэ нигүүлсэл](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F13613%2F320x180.jpg&w=640&q=75)
Шинэ жил, Шинэ нигүүлсэл
![Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F55229%2F320x180.jpg&w=640&q=75)