Ариун яаралт: Шаргуу ажиллан, сайн амрах амьдралын хэв маягийг олж авах ньЗагвар

Holy Hustle: Embrace A Work-Hard, Rest-Well Life

10-с 6 дахь өдөр

Монстерс, Инк., киног та үзсэн бол миний туулсан аян зам тэрхүү кинон дээрхтэй адилхан мэт санагдсан гэж хэлэхэд минь та ойлгох болно. Майк, Салли, Бүү нар хэдэн мянган хаалга бүхий туузан дамжуурганаас зүүгдэн байна. Гэвч тэд хүссэн хаалга онгойлгож болохгүй байлаа. Буруу хаалгыг нээх нь тэднийг цасан шуурга эсвэл цөлийн шатам халуунд хүргэх боломжтой байв. Зөв хаалгыг онгойлговол тэд гэртээ харих байлаа. Тиймээс тэд аюулгүй гэж мэдэх тэр л цор ганц хаалганд хүрэх хүртлээ байгаа бүхий л чадлаараа зууран, сатааруулахаар бас устгахаар хайж буй дайсантай тулалдан байв.

Дэлхий даяарх бусад хүмүүст Бурханы онгойлгож буй хаалгуудыг харах боломжийг интернэт бидэнд олгодог бөгөөд биднийг итгэлээр нэвтрэн ороосой гэж Бурханы хүсэх тэр л цор ганц хаалганаас бид хараагаа салгадаг. Бүх хаалга бидэнд өгөгдсөн юм биш. Бүх хаалга гэр лүү минь хөтөлдөггүй.

Амьд мэнд гарч үлдэх чанга зууралтад би арав гаруй жилийг өнгөрүүлсэн-их сургуулиа төгсөн, хоосон хонохгүй байхын тулд ажил олсон, гэрлэн, дэлхийн тодорхойлох яаралт асар их стрессийн дор ажиллаж, ажлаасаа халагдан, дараагийн хийх ажлыг олохоор тэмцэн, өөрийн гэсэн бизнесээ эхлүүлж, хүчилсэн, гайхалтай бас ганцаардмал үйлчлэлийн ажлыг хийхээр хүлээн зөвшөөрч, албан тушаалаасаа татгалзан улмаар гэр бүлээ тэжээхийн тулд бие даасан бизнесээ эхлүүлэхээр дахиад л тэмцэж билээ.

Хаагдаж буй хаалганд цохигдохгүй байхыг хичээхэд ихэнх цагаа үрсэн учраас өмнө минь Бурханы нээх хаалгыг олж харах чадвараа би алдсан байлаа.

Туузан дамжуурга дахь замбараагүй олон сонголтуудыг орхин, тэмцэлдэхээ болиход суралцаж эхлэх үед бүхнийг өөрчлөхүйц санааг Бурхан надад харуулсан. "Арай том, арай дээр"-т хүргэхүйц сүрлэг, чадамжийг минь бүрэн ашиглахуйц, надад сайн байхуйц хаалгыг би эрж хайж байсан аж. 

Хувиа хичээсэн энэхүү тэмцлийн үед, магадгүй би зөвхөн өөрийнхөө тусын тулд л ажиллаж байсан байж болох хэдий ч Бурхан миний дотор ажлаа үргэлжлүүлэн хийсээр байхдаа итгэмжтэй байсаар ирсэн. Сурч мэдэх зүйлс, эзэмших чадварууд, танилцах хүмүүс болон олж авах өсөлт нь бүгд л ивээл байх боломжтой. Нөгөө талд, Бурханы хүслээс гадуур байх боловуу хэмээн санаа зоволтгүйгээр орох хаалгаа сонгох чөлөөт сонголтыг Бурхан бидэнд өгсөн юм. Магадгүй бид төгс ажил мэргэжилгүй эсвэл дуудлагатай маань зохицсон мэт мэдрэгдэхгүй ажлыг хийж байж болох хэдий ч Бурхан бидэнтэй хаа байгаа газарт маань уулзах болно.  

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Holy Hustle: Embrace A Work-Hard, Rest-Well Life

Тэнцвэртэй байдал. Амьдралдаа "Шаргуу хөдөлмөрлө!" гэж хашхирахыг нэг чихээрээ сонсох үедээ нөгөө чихээрээ "улам илүү амар" гэж шивнэхийг сонсохыг бид хүсдэг. Хэрэв Бурханы бидэнд зориулсан төлөвлөгөө үүнээс огт өөр байдаг бол яах вэ? Ариун яаралт хэмээх-Бурханыг хүндэтгэх арга замаар шаргуу хөдөлмөрлөн, сайн амрах амьдралын хэв маягт орно уу.

More

Кристал Стайн болон Харвэст Хаус Паблиширт энэхүү Уншлагын Төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: https://www.harvesthousepublishers.com/books/holy-hustle-9780736972963 -д зочилно уу