Ариун яаралт: Шаргуу ажиллан, сайн амрах амьдралын хэв маягийг олж авах ньЗагвар
Библиэс Рутын талаарх түүхийг өмнө нь би хэдэн арван удаа уншиж байсан боловч нэг бүтэн сайн өдөр санаанд оромгүй зүйлийг анзаарсан. Эсэн мэнд гарахын тулд Рут зүгээр л хамгийн наад захын зүйлийг хийгээгүй. Тэрээр яаравчилсан. Тэрээр шаргуу хөдөлмөрлөж, хүндэтгэлтэйгээр, шаардлагатай үед амарч, улмаар өмнөх ажлаа дуусгадаг байжээ. Гэр бүлээ тэжээхийн тулд үдэш болтол тариан талбайд тэр түрүү түүгээд түүсэн тариагаа цохиход нэг ефа арвай болов. Рут ажил хийхээр явсан бөгөөд Бурхан түүний амьдралаар дамжуулан Боазтай гэрлэхэд хүргэх, Есүсийн удамд түүний эзлэх байр суурийн төлөвлөгөөгөө биелүүлжээ.
Энэ бол ариун яаралт мөн. Рут нэрд гарах эсвэл таньж мэдэгдэхээр үндэслэгдээгүй байлаа. Тариан түрүү түүх нь хүнд бас нуруу өвтгөхүйц ажил байсан. Энэ нь гоёмсог, алдартай эсвэл гүн сэтгэгдэл төрүүлмээр ажил байгаагүй. Энэ бол даруу болгохуйц ажил байжээ. Рутын ажилд утга учир, зорилго гэж байсан бөгөөд бидний ажилд ч мөн утга учир, зорилго байгаа гэдэгт би итгэдэг.
Тэрээр Наомитай хамт амьдарч байсан жижигхэн байшингаа хараад өөрийнхөө хангаж чадахуйц зүйлийнхээ оронд өөрсөддөө байхгүй зүйл дээрээ Рут анхаарлаа төвлөрүүлсэн бол яах байсан бэ? Бурханы түүнийг байгаасай гэж хүсэх яг л тэр газарт байрлуулахуйц тийм ажлыг хийхийнхээ оронд Рут өөрийг нь чухал нэгэн мэт мэдрэмжийг төрүүлэхүйц ажлыг эрж хайсан бол яах байсан бол? Тэрээр магадгүй ургацыг хурааж чадалгүй өнгөрөх байсан бөгөөд Тэрээр түүний гэр бүлийг аврахын хажуугаар түүнд өгөхийг хүсэх ивээлүүдийг авч чадахгүй өнгөрөх байсан.
Бурханы биднээр хийлгэхээр дуудсан тэр хүнд ажлыг хийх нь тийм ч амаргүй байж болно. Магадгүй, Бурханыг хүндэлдэггүй ажлын байранд үйчлэхэд та дуудагдсан бөгөөд харийн оронд гадны хүн мэт танд санагдаж болох юм. Магадгүй Бурхан таныг шинэ газарт авч ирсэн бөгөөд хүндлэл, алдар нэрийг авч ирэхүйц гайхширмаар ажлыг хийх мөрөөдөл тань үүнээс хамаагүй жижигхэн арга замаар үйлчлэх дуудлагаар солигдсон байж болох юм. Магадгүй та үнэхээр дуртай үүргийн дагуу итгэмжтэйгээр үйлчилсээр ирсэн хэдий ч ажлынхаа үр жимсийг олж харахгүй байгаагаасаа болоод урам хугаралтыг мэдэрч байж болох юм.
Зүтгэхээ болж үйлчилж эхлэх үедээ бид итгэмжтэйгээр тарьж буйгаа хураах болно гэдэгт Бурханд найдаж эхэлдэг. Ажлынхаа байранд таны үзүүлэх эелдэг байдал чинь хэн нэгнийг Бурхан руу ойртуулах цор ганц зүйл байж болох юм. Өчүүхэн, үл харагдах, итгэмжит газруудад таны бусдад үзүүлэх хайр чинь Өөр рүүгээ бусдыг ойртуулахад ашиглах цор ганц шат байж болох юм. Таны тарьж буй үрнүүд таныг энэ дэлхийгээс яваад олон үе удам өнгөрснөөс ч хойш нэг л өдөр дэлхийтэй Бурханы хуваалцахыг хүсэх үзэсгэлэнт бэлгийн өөрчлөлт нь байж болох юм.
Энэ төлөвлөгөөний тухай
Тэнцвэртэй байдал. Амьдралдаа "Шаргуу хөдөлмөрлө!" гэж хашхирахыг нэг чихээрээ сонсох үедээ нөгөө чихээрээ "улам илүү амар" гэж шивнэхийг сонсохыг бид хүсдэг. Хэрэв Бурханы бидэнд зориулсан төлөвлөгөө үүнээс огт өөр байдаг бол яах вэ? Ариун яаралт хэмээх-Бурханыг хүндэтгэх арга замаар шаргуу хөдөлмөрлөн, сайн амрах амьдралын хэв маягт орно уу.
More