Ариун яаралт: Шаргуу ажиллан, сайн амрах амьдралын хэв маягийг олж авах ньЗагвар
Зөв зүйл хийж байгаа эсэх талаараа та бодож үзэж байсан уу? Эсвэл Бурханы таныг байлгахыг хүсэх газарт та үнэхээр байгаа боловуу? Эсвэл арай илүү, арай өөр, арай дээр, арай том зүйл таныг хаа нэгтээ хүлээж байгаа боловуу? Таны амсаж чадалгүй өнгөрөх хором дуудлагын тань үнэ цэнэ байх боломжтой боловуу.
Бүх гэрэл нь шатсан өрөөнд байгаа мэт бас хаа яваагаа харах боломжтой болохын тулд унтраалгыг, лааг, эсвэл гар чийдэнг хайн бүдчин яваа мэт мэдрэмж төрөх үе амьдралд зөндөө гардаг. Тэр л үедээ Бурханд найд. Түүний сунгасан гараас чангаар атга мөн алхан орох дараагийн хаалгыг Тэрээр танд бэлтгэсэн байгаа бөгөөд тэр хаалгаар Тэрээр таныг аюулгүйгээр замчлах болно гэдэгт итгэ. Дэлхийн Гэрэлтэй хамт бид алхах үед харанхуй тийм ч аймаар биш.
Гэвч таны өөрөөсөө асуух эдгээр асуултууд нь зөв зүйтэй асуултууд юм. Айдас, санаа зоволтоосоо та ичих шаардлагагүй. Хэрэв бид хамтдаа суун ажил, хүсэл тэмүүлэл, итгэлийнхээ талаар ярилцах юм бол яг л бодож байснаар нь тэдний амьдрал эргэсэн гэж хэлэх хүн байвал би үнэхээр алмайрах байсан. Эдгээр асуултуудыг асуух найздаа та юу гэж хэлэх байсан бэ? Түүний зөв, тэр зүгээр л бууж өгөх хэрэгтэй гэж та түүнд хэлэх үү?
Үгүй байх гэж найдъя.
Бид түүнийг хайрлан, түүнтэй хамт залбирах болно. Бид түүнийг урамшуулан, түүний хийж байгаа зүйл нь сайн, үнэ цэнэтэй болохыг мөн энэ л үед Бурхан түүнийг байгаасай гэж хүсч буйг тэрээр сүнсэндээ мэдэрч байгаа бол үүнд алдаа гэж байхгүй болохыг түүнд хэлэх арга замуудыг хайж олох болно.
Даруу нэгнийг авч улмаар ариун болгох дадлагыг Бурхан хийж буйд би үнэхээр бат итгэдэг мөн хаанчлалын ажилд дуулгавартай байдал (хэмжээ, алдар нэр, гавъяа сайшаал биш) маань хамгийн их нөлөөллийг үзүүлдэг.
Бурхан хийдэг бүхий л зүйлдээ итгэмжит Нэгэн. Хаана байгаа чинь, юу хийж байгаа чинь, Бурхан таныг үйлчлүүлэхээр хүссэн яг өмнө чинь байгаа хүмүүс бүгдээрээ алдаа биш. Сорилтууд, гомдлууд болон алдаанууд ч бас алдаа биш.
Өөрийнхөө алдрыг гэрэлтүүлэхийн тулд бидний түүхийн хэсэг бүрийг Бурхан ашиглах болно.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Тэнцвэртэй байдал. Амьдралдаа "Шаргуу хөдөлмөрлө!" гэж хашхирахыг нэг чихээрээ сонсох үедээ нөгөө чихээрээ "улам илүү амар" гэж шивнэхийг сонсохыг бид хүсдэг. Хэрэв Бурханы бидэнд зориулсан төлөвлөгөө үүнээс огт өөр байдаг бол яах вэ? Ариун яаралт хэмээх-Бурханыг хүндэтгэх арга замаар шаргуу хөдөлмөрлөн, сайн амрах амьдралын хэв маягт орно уу.
More