Ариун яаралт: Шаргуу ажиллан, сайн амрах амьдралын хэв маягийг олж авах ньЗагвар
Зөвхөн хүүхэд өсгөхөд биш, харин энгийн яаралтаа ямар нэгэн ариун бас Бурханыг алдаршуулахуйц зүйл болгон хувиргахад-бүхэл бүтэн арми шаарддагддаг.
Харьцуулалт. Өрсөлдөөн. Нийгмийн бүлэг. Дэлхийн бидэн рүү хашхирч байдаг даргархсан яаралтын талаарх мессэжүүдээс харахад, харьцуулалт гэж өрсөлдөгчийн маань оронд үзэгчид яагаад биднийг сонгох хэрэгтэйг тэдэнд нотлохыг хэлдэг. Харьцуулалт гэж манай бараа бүтээгдэхүүн, ажил үйлс, эсвэл үгс шилдэгээр зогсохгүй хамгийн онцгой, хэнд ч боломжтой болохыг нотлохоор зогсолтгүй чармайхыг хэлдэг. Энэ нь, "Би хамгийн түрүүнд байсан!" хэмээн хашхирч байдаг. Нийгмийн бүлэг гэж үү? Энэ бол зүгээр нь үйлчлүүлэгчид хандсан сайхан үг бөгөөд үйлчлүүлэгчид үнэн хэрэгтээ бидний зар сурталчилгаа, маркетинг, и-мэйл захидлын бай болдог.
Маркетингийн салбарт арав гаруй жил ажилласны эцэст би ойлгож авсан. Ажлынхаа зорилгыг мартах үед тэдгээр тодорхойлолтуудын дагуу тархи маань сэтгэх гээд байдаг. Үйлчлэхийнхээ оронд, би борлуулж эхэлдэг бөгөөд үүнийхээ явцад хүмүүсээс илүүтэйгээр ашгийг үнэлэх нь бий. Гэвч үүнээс огт өөр арга зам гэж байдаг. Ариун яаралт бүхий санхүүд, харьцуулалт гэж өөрсдийнхөө ажлыг хараад энэ нь-Түүний хүсэлтэй-хэрхэн нийцэж эсвэл-нийцэхгүй байгааг бидэнд харуулж өгөөч хэмээн Бурханаас залбиран гуй. Бидний бусдад үлгэрлэх ёстой Христийн амьдрал бидний амьдралтай хэрхэн харьцуулагдах вэ? Өрсөлдөөн бол бид заавал ялах ёстой гэсэн үг биш харин бусдыг амжилтад өөд нь татахад туслах, хүндэтгэх дээр тэднийг даван дийлэх арга замыг хайх мөн. Нийгмийн бүлэг бол дэлхийн арга замуудаас ариун яаралтыг тусгаарлах үндсэн жор нь мөн. Энэ нь үйлчлүүлэгчийг байгаа болгохоос илүүтэйгээр хамтран ажиллах, харж хандах, харилцан яриаг өрнүүлэх байдалтай харагддаг.
Энэ нь магадгүй эмх замбараагүй байх хэдий ч нийгмийн бүлэг бол мэрийж ажилласнаас ирэх шагнал нь үргэлж агуу байдаг зүйл мөн. Ганцаар амьдруулахын тулд Бурхан биднийг бүтээгээгүй бөгөөд энэ ч мөн бидний ажилд хамааралтай аж. Өрсөлдөхөө больж, хамтран ажиллаж эхлэх үед бид Бурханы хаанчлалын төлөө маш ихийг хийж гүйцэлдүүлэх боломжтой болдог.
Дэлхийн чанга, хангинах шаардлагууд, горьдлогуудыг дагах нь Бурханы төлөвлөгөөн дэх өөрсдийнхөө байр суурийг эргэн тойрныхонтойгоо харьцуулах замаар биднийг зөвхөн өөрсөддөө итгэлгүй байдалд л хүргэх болно. Үүнийхээ оронд Бурхан бол хэзээ, хэрхэн, яагаад бас үзэсгэлэнтэй бөгөөд насанд туршид ч байсаар байх эдэлгээ сайтай зүйлийг хийхийн тулд аль эд зүйлийг хэрэглэхээ мэддэг Мастер Мужаан гэдэгт найдахыг сонгоцгооё.
Таны амьдрал дахь Бурханы зорилгод татагд мөн шаргуу хөдөлмөрлөн, сайтар амарч, хаа байгаа газартаа Бурханы таны дуудсан ариун яаралт бүхий амьдралаар амьдар.
Энэ төлөвлөгөөний тухай
Тэнцвэртэй байдал. Амьдралдаа "Шаргуу хөдөлмөрлө!" гэж хашхирахыг нэг чихээрээ сонсох үедээ нөгөө чихээрээ "улам илүү амар" гэж шивнэхийг сонсохыг бид хүсдэг. Хэрэв Бурханы бидэнд зориулсан төлөвлөгөө үүнээс огт өөр байдаг бол яах вэ? Ариун яаралт хэмээх-Бурханыг хүндэтгэх арга замаар шаргуу хөдөлмөрлөн, сайн амрах амьдралын хэв маягт орно уу.
More