Ариун яаралт: Шаргуу ажиллан, сайн амрах амьдралын хэв маягийг олж авах ньЗагвар

Гэр бүлийн маань эмэгтэйчүүд олон үеэрээ ажилласаар ирсэн бөгөөд би өөрөө дуртай ажлаа хийдэг учраас охин маань мөрөөдлийнхөө араас хөөцөлдөн, шаргуу хөдөлмөрлөж мөн Түүний дуудах ямар ч зүйлд Бурханд дуулгавартай байхад суралцаасай гэж би залбирдаг. Ариун яаралт гэж өгөгдсөн ажлаа өөрийнхөө болгох хэдий ч үүнийг хийлгэхээр биднийг бүтээсэн Нэгэнээс өөрийнхөө үнэ цэнийг олохыг надаас охин минь суралцаасай гэж би залбирдаг. Ажил минь үнэ цэнэтэй бөгөөд Бурханд, хөршүүддээ, гэр бүлдээ үйлчлэхийн тулд бидний хийдэг зүйл маань чухал-хэдий ч энэ нь бидний хэн болохыг тодорхойлдоггүй.
Ажлын үнэ цэнийн талаар Бичээст олонтаа дурдсан байдаг:
Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн Түүний бүтээл мөн. Биднийг эдгээрийн дотор яваасай гэж Бурхан урьдаас бэлтгэсэн билээ (Ефес 2:10) хэмээн Ефес хотынхонд хандан Паул сануулсан.
Паул өөр нэгэн захидалдаа Коринт хотынхныг, та нарын зүдэл зүтгэл Эзэн дотор хоосон биш гэдгийг мэдэж, тууштай байж, гуйвж дайвалгүй, Эзэний үйл хэргээр үргэлж бялхаж бай (1 Коринт 15:58) хэмээн урамшуулжээ.
Сургаалт үгс 31-р бүлэг дэх эмэгтэйн гар нь баяртайгаар ажилладаг; газрыг нягтлан үзээд худалдан авна; урлана; тариална; зааж хэлнэ (Сургаалт үгс 31:10-31).
Дебора шүүгч байсан бөгөөд ялангуяа цэргийн жанжин байлаа (Шүүгчид 4-5-р бүлгүүд).
Ажлынхаа талаарх сайн бас муу бодлууд тань юу болох талаар тунгаан бод. Өдөр бүр хийдэг ажлынхаа талаар дотроо өөрөө өөртөө үглэн ярих яриа чинь юу гэж хэлдэг вэ? Ажил чинь үнэ цэнэтэй гэж та үздэг үү эсвэл бусдын хийдэг ажил, үүрэг, хариуцлагатай харьцуулахад "тийм ч сүртэй зүйл биш" гэж үздэг үү? Гэр бүлийнхэндээ та хэрэгтэй үед нь компьютер ширтэн цагаа огт дэмий үрж байна гэж боддог уу эсвэл гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх цагаа алдаж байна гэж та санаа зовдог уу? Ерөнхийдөө, ажлынхаа талаар та сэтгэл ханамжтай, тийм ч сэтгэл ханамжтай бус, гэм буруутай эсвэл ач холбогдолгүй мэт мэдрэмжтэй байдаг уу?
Бурханы алдрын төлөө бас баяр хөөртэй зүрхтэйгээр хийх үед хийдэг ажил маань үнэ цэнэтэй болдог. Тэрээр биднээр ямар нэгэн ажлыг хийлгэхээр дуудах үед энэ нь юу ч бай, ямар ч байдалтай харагдаж бай хамаагүй учир нь энэ бол бидний амьдралд зориулан Түүний бэлтгэсэн төлөвлөгөөний нэгэн хэсэг бөгөөд Өөртөө үйлчлүүлэхээр мөн хөршүүдийг маань хайрлуулахаар Тэрээр биднийг хэрхэн бүтээсний нэгэн хэсэг мөн.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Тэнцвэртэй байдал. Амьдралдаа "Шаргуу хөдөлмөрлө!" гэж хашхирахыг нэг чихээрээ сонсох үедээ нөгөө чихээрээ "улам илүү амар" гэж шивнэхийг сонсохыг бид хүсдэг. Хэрэв Бурханы бидэнд зориулсан төлөвлөгөө үүнээс огт өөр байдаг бол яах вэ? Ариун яаралт хэмээх-Бурханыг хүндэтгэх арга замаар шаргуу хөдөлмөрлөн, сайн амрах амьдралын хэв маягт орно уу.
More
Холбоотой төлөвлөгөө унших

БУРХАН + ЗОРИЛГО: Христитгэлтэн зорилгоо хэрхэн тавих вэ

Зуршлууд

Амралтгүй

Өдөр бүр Бурханы зүрх сэтгэлийг хайх нь - Мэргэн ухаан

Ажилдаа утга учрыг өг

Сонгогдсон: Өдөр бүр өөртөө Сайнмэдээг сануулдаг бай

Амрах цаг гаргах нь

Шинэ жил, Шинэ нигүүлсэл
