YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 93 OF 365

БУСДЫГ ЧИЧЛЭН, БУРУУТГАХ ТОГЛООМ

Ричард Вит

Тэгтэл Тэр
—Чамайг нүцгэн гэж хэн чамд хэлсэн бэ? Бүү ид! гэж Миний чамд тушаасан тэр
модны жимснээс чи идээ юү? гэсэнд хүн
—Өнөөх эмэгтэй, надтай хамт байлгахаар Таны надад өгсөн тэр л надад нөгөө
модны жимснээс өгсөн. Тэгээд л би идсэн гэж хэлэв.
— Эхлэл 3:11–13


Англи хэл зааж байхдаа би сурагчдадаа зохиол доторх бэлгэдлүүдийг хайж олох аргыг
зааж өгдөг. Харин сагсан бөмбөгийн багаа дасгалжуулж байхдаа уран зохиолын
зүйрлэлийг ихэвчлэн ашигладаг. Эхлэл 3:11-т Бурхан Адам, Ева хоёрыг хориотой жимсийг
идсэн эсэхийг асуудаг. Адам үнэнээ хэлж, уучлал гуйхын оронд Бурхан, Ева хоёрыг
буруутгав. Бурхан Евад ижил асуултыг тавихад тэр могойг буруутгав. Тэр үеэс хойш хүн
төрөлхтөн бусдыг хуруугаа чичлэн, буруутгах тоглоомыг тоглосоор ирсэн юм.
Адам, Ева хоёр гэм нүглийнхээ төлөө хариуцлага хүлээхээс татгалзаж, бурууг бусдад
тохов. Өөрөөр хэлбэл тэд багаар ажиллаагүй юм. Тамирчид ч заримдаа ингэдэг. Баг
тааруухан тоглоход бухимдаж, тоглогч бүр нөхцөл байдлыг сайжруулахын тулд юу хийж
чадахаа олж тогтоохын оронд буруутай нэгнийг хайж эхэлдэг. Энэ үеэс баг задардаг юм.
Харамсалтайнь, дасгалжуулагчдын албаны хүмүүстэй харьцаж байгаа хандлагаас
тамирчид энэ зан авирыг сурдаг ажээ. Хөнгөн атлетикаар удаан хугацаанд хичээллэж байгаа
хэн боловч, дасгалжуулагчид нь шүүгчдийн талаар гомдоллож, тэднээс болж ялагдсан
хэмээн буруутгаж байгааг сонсдог. Тамирчид маань дасгалжуулагчдынхаа юу ярьж, үйлдэж
байгааг ажигладаг гэдгийг бид санаж байх хэрэгтэй.
Дасгалжуулагч болон тамирчдын хувьд бусдыг буруутгах хэмээх хор хөнөөлтэй тоглоомд
автан, хэн нэгнээс алдаа хайхын оронд өөрсдөдөө дүгнэлт хийж сурах хэрэгтэй. Эцсийн
эцэст Ева хориотой жимсийг идсэн нь Адамын буруу байв. Бурхан үүнийг хориглосон
гэдгээ түүнд тусгайлан зааж өгсөн бөгөөд тэрээр багийн ахлагчийн хувьд багийн гишүүндээ
үүнийг ойлгуулах үүрэгтэй байлаа.


1.Багийнхан нь бие биеэсээ алдаа хайх юм уу, муу тоглосныхоо бурууг нэгэндээ тохох
үед гаж дасгалжуулагч хэрхэн зохицуулах ёстой вэ?
2.Ийм байдалд даруу байдал ямар нөлөөтэй вэ?
3.Нэмэлтээр унших: Гэтлэл 32: 1–24; Матай 27:24


Тэнгэрлэг Эцэг минь, хэн нэгнийг буруутган, чичлэхгүй байхад минь туслаач.
Алдаагаа хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг хүлээх зоригийг надад
өгөөч. Амен.

Day 92Day 94

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More