FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
ЭХЭЛСНЭЭ ДУУСГА
Дики Клак
Харин Бурханы хүн чи энэ бүгдээс зугт. Зөвт байдал, сүсэглэл, итгэл, хайр, тэвчээр
ба дөлгөөн занг мөшгө. Итгэлийн сайн тэмцлээр тэмц. Мөнх амийг зуур. Чи үүнд
дуудагдсан бөгөөд олон гэрчийн өмнө сайн гэрчлэл үзүүлсэн.
— 1 Тимот 6:11–12
БоббиДоддньЖоржиаTeкийндасгалжуулагчааражиллажбайхдааАлабаматай
тоглосон юм. Энэ бол хэдэн жилийн өмнөх явдал бөгөөд тоглолт дуусахаас хэдхэн
мөчийн өмнө тэд таван оноогоор хожиж байв. Додд тоглогчдоо бөмбөгөө барьж бай
гэсэн ч, тэр дамжуулалт хийгээд бөмбөгөө алдчихав. Энэ дамжуулалтыг нь Алабамагийн
арын хамгаалагч маш хурдан барьж авчээ. Текийнхэн энэ асуудлаа шийдвэрлэхийн тулд
бөмбөгний араас хөөж, арын хамгаалагчыг барьж авснаар, ялж чадсан юм. Үүний дараа
дасгалжуулагч Доддоос сул дамжуулалт хийсэн тоглогч нь арын хамгаалагчийг яаж тэгж
хурдан барьсан тухайд асуухад нь “Нөгөө багийн арын хамгаалагч бөмбөг барихын төлөө
гүйсэн бол, Тек амьдралынхаа төлөө гүйсэн” гэжээ.
Амьдралын талаарх бидний үзэл, хандлага нь “эхэлснээ дуусгах” эсэхийг маань шийддэг.
“Эхэлснээ дуусгах” хүсэлтэй хүн өнөө цагт нүдний гэм болжээ. Хэрэв бид Христэд итгэх
итгэлийнхээ замд эхэлснээ дуусгах гэж байгаа бол дараах зүйлсийг ухамсарлах ёстой.
• Христэд итгэгчдийн амьдрал бол итгэлийн амьдрал юм. Энэ итгэл нь танд мөнхийн
амьдрал өгч, бүх нөхцөл байдалд танд туслах болно.
• Христэд итгэгчдийн амьдрал бол анхаарлын төвд байдаг. Тоглогч, дасгалжуулагчийн
хувьд би амжилттай сайн тоглохын тулд дасгал сургуулилтаа зайлшгүй хийх хэрэгтэй
гэдгээ мэддэг. Христийг илүү сайн мэдэхэд анхаар.
• Христэд итгэгчдийн амьдрал бол холын зайн гүйлт юм. Итгэл үнэмшлээрээ гараагаа
эрч хүчтэй эхэлсэн ч, бариагаа муу дуусгасан хүмүүсийг бид бүгд л мэднэ. Христ дотор сайн
төгсгөх үүрэг хүлээ!
Дасгалжуулагч Бурхан биднийг Өөртэй нь харилцахдаа бүхнээ зориулаасай гэж хүсдэг.
1.Таөрөмдлөгийгдуусгахаар явж байна уу?
2.Та хараагаа Христ дээр төвлөрүүлж, Түүнтэй харьцах харилцаагаа хөгжүүлэх үү?
Эсвэл та дараагийн тоглолт гэх мэт мөнхийн үнэ цэнгүй бусад зүйлд төвлөрч байна
уу?
3.Та Христитгэлийн аялалдаа сул дамжуулалт хийж байна уу? Эсвэл хурд, хүчтэй
ялалт байгуулж байна уу?
4.Нэмэлтээр унших: Дуулал 37: 5–6; Исаиа 26: 3; Иохан 15: 1-8; 1 Коринт 9: 24-27
Эзэн минь, би өдөр бүрээ хурд хүчтэй дуусгаж байх болно. Танд итгэж найдахад
минь туслаарай. Амен.
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More