FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
ХАРАА
Брайан Уэллс
Тиймээс бид өөрсдийг минь хүрээлэн буй үүл мэт үлэмж их гэрч нартай тул аливаа
саад тотгор ба амархан урхиддаг нүглийг хажуу тийш нь тавьж, өмнөө тавигдсан
уралдаанд тэвчээртэйгээр гүйцгээе.
Итгэлийг Эхлүүлэгч бөгөөд Төгс болгогч Есүс өөд харцгаая.
— Еврей 12:1–2a
Улирлын төгсгөлийн долоо хоногт Америк орон даяарх дасгалжуулагчид зүрх сэтгэлдээ
айдас автдаг байх. Дасгалжуулагчийн хувьд хамгийн чухал хэсэг бол хөгжөөн
дэмжигчдийн уухай, анхаарлаа төвлөрүүлэх тэгээд мэдээж хэрэг тоглолт байдаг. Тэмцээний
өмнөх баяр наадам тамирчдын анхаарлыг сарниулах боломжтой; Гэсэн ч дасгалжуулагчид
анхаарлаа төвлөрүүлж, тоглолтонд бэлэн байх ёстой.
Амьдралд дээр янз бүрийн асуудал тулгарахад бид санаа зовон самгардаж, эсвэл өөртөө
хэт бардаж, мөн эсрэгээрээ айдаст автдаг. Сэтгэл тавгүй болох үедээ би элч Петрийн тухай
боддог. Есүс усан дээгүүр алхаад Өөр лүүгээ ир гэж дуудсаны дагуу Петр завин дээрээс буун
Есүсийн зүг алхаж эхэлдэг. Эхлээд тэр усан дээр асуудалгүй явж байсан боловч, аажимдаа
живж эхлэв. Түүний анхаарал өөрчлөгдсөн тул тэр живсэн. Петр Есүс дээр төвлөрөхийн
оронд бусад зүйлс болох ус, давалгаа, таталцлын хуулиудад анхаарлаа хандуулав. Гэхдээ
Христ үргэлж хийдэг зүйлээ л хийж, Петрийг аюулгүй газарт аваачсан билээ.
Ихэнх дасгалжуулагч нарт Петртэй адил зүйл тодорхой хэмжээнд байдаг. Бид
тамирчдадаа Есүсийн хайрыг хуваалцаж, залуу хүмүүсийн амьдралд өөрчлөлт авч ирнэ
гэж найддаг. Гэсэн хэдий ч бид нэр хүнд, ялалтын хувь хэмжээ, тоглолт бүрийг дагалддаг
үйл ажиллагаа гэх мэт бодит асуудалд анхаарлаа хандуулдаг. Энэ үедээ бид хурдан живнэ.
Харин бидний хийх ёстой зүйл бол Есүс рүү эргэж харах явдал юм. Тэмцээний долоо хоногт
тамирчид анхаарал сарних, өөр зүйлд сатаарах үед бид эмзэглэж магадгүй, яг түүнчлэн Есүс
биднийг Өөрт нь анхаарал хандуулахыг үргэлж хүсэн хүлээдэг. Тэр бидний Аврагч Эзэн
учраас ингэх эрхтэй
1.Амьдралыг тань тодорхойлдог зүйлс юу вэ?
2.Сайн дасгалжуулагч болоход тань юу нөлөөлж байна вэ?
3.Таны анхаарлыг Христээс холдуулдаг зүйл юу байна вэ?
4.Нэмэлт уншлага: Сургаалт үгс 17:24; Матай 6: 25-34; 14: 22-23
Эзэн, итгэлийг минь батжуулсаар буйд баярлалаа. ӨнөөдөрТанаас анхаарлаа
сарниулахгүй байхад туслаач. Амен.
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More