FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
МУНХАГ ЭРЧҮҮД
Аллисон
Сайныг үйлдсэнээрээ та нар мунхаг хүмүүсийн мэдлэггүй байдлыг
дуугүй болгох нь Бурханы хүсэл юм.
— 1 Петр 2:15
Дасгалжуулагчид хүн бүрийг баярлуулж чадахгүй. Тоглолтон дээр үзэгчийн суудлаас
хүмүүс бидэн уруу хатуу ширүүн, худал үгс чулууддаг. “Та зөв хүнээ олж тоглуулахгүй
байна шүү дээ, чи юу хийж байгаагаа мэдэхгүй байна - би ч унтаж байхдаа ч үүнээс илүүг
хийж чадна!” гэх мэт. Эдгээр хашхирааныг сонсоод уцаарлаж тэдэнд хариу барих амархан.
Хамгийн хэцүү нь Есүсийнхтэй адил хариу үйлдэл үзүүлэх бөгөөд бид үүнийг хэрхэн
хийхийг Бичээс дээрх жишээнээс нь сурч мэдсэн. Бид бурханлаг амьдралаар амьдрахыг
эрэлхийлж байна гээд, биднийг шүүмжлэхэд үл тоомсорлох нь бүр ч хэцүү байдаг. Элч Петр
биднийг шоолж байгаа хүмүүсийн өмнө гэрчлэх тухайд, үйлдэл үгээс илүү чанга ярьдаг гэж
бидэнд заадаг.
Бид удирдлагадаа ур чадвартай гэдгээ баталж, Бурханы алдрын төлөө бүхнийг хийх
хүсэлтэй байгаагаа харуулахдаа, бэлтгэл дээрээ болон амьдралын бүхий л талбарт Христтэй
адил зан чанарыг харуулдаг. Жинхэнэ манлайлал үлгэр дуурайллаар эхэлдэг. Есүсийн үлгэр
дуурайлалын тод жишээ нь загалмай дээр “Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж
байгаагаа мэдэхгүй байна” (Лук 23:34) гэсэн залбирлаас харагддаг. Есүс үхэхдээ ч энэрэнгүй,
нигүүлсэнгүй байсан. Петр мөн шүүмжлэгчдээ хайраар хариулах ерөөлийг тайлбарласан
аж. Тэрээр “Учир нь хүн шударга бусаар зовохдоо Бурханд ханддаг мөс чанараасаа болж
тэвчвэл энэ нь нигүүлсэл юм” (1 Петр 2:19) гэжээ. Христийн нэрийг өргөн авч явдаг
дасгалжуулагчдын хувьд бидний хувийн үлгэр дуурайлал Түүнийхтэй адил гэдэгт итгэлтэй
байцгаая.
1.Таныг шүүмжилж байгаа хүмүүст та ихэвчлэн ямар хариу барьдаг вэ?
2.Есүсийн жишээ таны дасгалжуулагчийн болон өдөр тутмын амьдралд хэрхэн туслах
вэ?
3.Нэмэлтээр унших: 1 Петр 2: 13–25
Эзэн минь, намайг үлгэрлэх ёстой зан хандлага гаргахгүй, тийм хүсэл эрмэлзэл ч
үгүй болох тийм мөчүүдэд минь Та надтай хамт байгаач гэж залбирч байна. Өдөр
бүр надтай хамт алхаж, намайг хэрхэн ажиллуулахыг хүсэж байгаагаа, мөн Таны үг
хүчингүй болохгүй гэсэн амлалтыг надад дахин сануулаач. Бусдыг Христийн дагалдагч
болоход нөлөөлөх Христийн дасгалжуулагч, үйлчлэгч байхад надад туслаач. Өдөр бүр
надад өгдөг олон олон ерөөлд баярлалаа Бурхан минь. Амен.
Scripture
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More