YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 106 OF 365

ЯЛАЛТЫН ҮНДЭС СУУРЬ

Пат Стрийт

Гэхдээ өөрсдийгөө хуурдаг зүгээр нэг сонсогчид биш,
үгийг хэрэгжүүлэгчид болцгоо.
— Иаков 1:22


Лоу Гейригийн (Gehrig) дараалсан тоглолтын рекордыг эвдсэн Кал Рипкен Жр. (Cal
Ripken, Jr.) (Гейриг 2,130, Рипкен 2,632 оноогоор ялсан) энэ бүх амжилтаа аавынхаа ач
тус юм гэжээ. Учир нь түүний аав Кал Рипкен Ср хүүгээ дасгалжуулж, халамжлан чиглүүлж,
энэхүү рекордыг эвдэхэд нь үлгэрлэн дагуулсан ажээ. Эцэг нь маш олон уриа үг зохиож
хэлдэг байсан гэж тэр дурссан. Тухайлбал, түүний хамгийн хэлэх дуртай үг бол: “Олон
сая өчүүхэн ажлыг зөв хий, тэгвэл том ажлууд аяндаа бүтнэ” гэдэг. Тэр үндсэн зүйлдээ л
анхаарахыг чухалчилдаг байжээ.
Бид бүгд өдөр бүр амьдралын сорилт, уруу таталттай тулгардаг. Христэд итгэгч болно
гэдэг нь хэзээ ч асуудал тулгарахгүй гэсэн баталгаа биш. Гэхдээ Христэд итгэгч бидэнд хүнд
сорилтуудыг даван туулахад туслах Библийн удирдамж, үндэс суурь байдаг.
Бурханы Үгэнд байдаг дараах найман суурь нь амьдралын сорилтыг давахад бидэнд
тусалдаг.
• Сорилт ирэхэд баярла. Тэд таны амьдралд хүч чадал авчрах болно (Иак 1: 2).
• Бурханаас мэргэн ухаан гуй. Хэрэв та гуйхгүй бол та авахгүй. Бурханы мэргэн ухааныг
эрэлхийлж буй хүмүүст хурдан хариу өгдөг (Иак 1: 5).
• Их Эзэнд үйлчлэхдээ хоёргүй сэтгэлтэй бай. Найгаж, ганхсан нэгэн нь сорилт ирэхэд
бат зогсож чаддаггүй (Иак 1: 6–8).
• Хэцүү үе ирэхэд хүчтэй, тэвчээртэй, цөхрөлтгүй бай. Та тэсэн тэвчсэний эцэст ялалт
хэмээх шагнал хүртэх болно (Иак 1:12).
• Уруу таталт Их Эзэнээс ирдэггүй гэдгийг ойлгоорой. Тэр чамайг хүчирхэгжүүлж,
туслахад бэлэн байдаг (Иак 1:13).
• Уруу таталтанд бүү бууж өг, бүү сэтгэл алдар. Бид өөрсдийн хүсэл тачаалдаа бууж өгвөл
ялагдах болно (Иак 1: 14–15).
• Бурханы Үгийн хүчийг тунхагла. Тэгвэл бид ялах болно (Иох 1:21).
• Бурханы үгийн дагуу үйлд. Сонсох нь хангалтгүй юм. Бид Үгийг хэрэгжүүлэх ёстой (Иак
1:22).
Бурханы Үгийг үндэс сууриа болгосноор бид үргэлж тэсвэр тэвчээр, хүч чадал, ялалтыг
авах болно.


1.Та сүнслэг амьдралынхаа үндэс суурийг хэр олон нягтлан шалгадаг вэ?
2.Та Үгийн дагуу үйлддэг үү? Эсвэл зөвхөн сонсоод суудаг уу?
3.Ялалт байгуулахад тань юу саад болж байна вэ?
4.Нэмэлтээр унших: Иаков 1


Эзэн минь, миний амьдрал Ариун Сүнсний тусламжтайгаар Танд таалагдах болтугай.
Амен.

Scripture

Day 105Day 107

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More