YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 111 OF 365

АМЛАЛТ ӨГЧ БАЙНА

Жиер Жонсон

Тэр Өөрийн Хүүг харамлалгүй, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм.
Тэгвэл Тэр яаж бүх юмыг Түүний хамт бидэнд сул өгөхгүй байх билээ?
- Ром 8:32


Дасгалжуулагч байхдаа би улирлын тоглолтын өмнө зорилгоо бичиж, мөн тамирчдаасаа
юу хүсэж байгаагаа бичдэг байв. Түүнчлэн улирлын өмнө үргэлж уулзалт хийдэг
байлаа. Тэр жил манай багийнхан надад “Дасгалжуулагч аа, бид ялахын тулд өөрсдийгөө
зориулж, бас таны дасгалжуулж байсан хамгийн шилдэг баг болохоо харуулна” гэв. Би
тэдний сэтгэлийг үнэлсэн боловч, амлалт биелэх эсэхийг цаг хугацаа харуулна гэж бодсон.
Зориулалт биднээс өгөхийг шаарддаг.
Итгэгч хүнийхувьд, Их Эзэнтэй харилцах харилцаа тань нэг урсгалтай зам биш. Та
зүгээр суугаад, зүгээр л Бурханаас авна гэж найдаж болохгүй. Та Түүнд буцааж өгч сурах
хэрэгтэй. Танд байгаа бүхэн, хийсэн, хийх бүх зүйл чинь Бурханых бөгөөд Бурханаас танд
өгөгдсөн билээ.
Манай багынхны амлалт хоосон ярианаас хэтрэхгүй зүйл болох нь маш хурдан харагдав.
Тэд ялалт байгуулахыг хүссэн боловч нэг ч тоглогч нэмэлт цаг гарган бэлтгэл хийсэнгүй.
Мөн ачааллаа нэмэгдүүлэх гэж өөрсдийгөө зориулаагүй юм. Тэд ялахын төлөө байсан
гэдэгт би эргэлзэхгүй байна. Тэд зүгээр л сэтгэл гаргаагүй.
Хэрэв бид спорт болон амьдралдаа бүрэн дүүрэн тууштай байхыг хүсэж байвал зориулалт
гаргаж, болзолгүйгээр өгөх хэрэгтэй. Бурхан итгэгч, дасгалжуулагч бидэнд маш их зүйлийг
өгсөн. Бид яагаад Түүнд буцааж өгөхгүй байгаа юм бэ? Бид цаг хугацаа, авьяас чадвар, эд
баялаг гээд гурван зүйлийг Бурханд өгөхийг хичээх хэрэгтэй. Хэрэв бид чин сэтгэлээсээ
Христэд амалсан л бол өгөх нь амархан байх болно. Хүчин чармайлт, урам зориг, ашиг
орлогоо буцаан өгч, Түүнийг өнөөдөр хүндэтгэе. Бурхан энэ бүхнийг бидэнд өгсөн мөн бүх
зүйлийг өгөх болно гэдгийг санаарай. Бид яагаад бага өгдөг юм бэ?


1.Та цаг зав, авьяас чадвар, баялагаа Бурханд зориулахад бэлэн үү?
2.Эдгээрээс алийг нь өгөх танд хэцүү санагдаж байна вэ?
3.Христэд байх ёстой зүйлүүдийг би өнөөдрөөс хэрхэн буцааж өгч эхлэх вэ?
4.Нэмэлт уншлага: Ефес 5: 1-2; Филиппой 3: 12-16; 1 Петр 4: 1–6


Эзэн минь, Та надад хичнээн их хайртайг, миний төлөө юу золиосолсон бэ? гэдгийг
ухаарах үедээ, би өгөх ёстойгоо өгч чадаагүй гэдгээ мэддаг. Таны надад даатгасан эд
баялгаас хэрхэн илүү ихийг өгөх боломж байгааг надад харуулаас. Амен.

Day 110Day 112

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More