FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
ҮРГЭЛЖ СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХ НЬ
Жеф Питч
Би үүнийг дутагдсаны улмаас ярьж байгаа юм биш. Учир нь би байгаадаа сэтгэл
хангалуун байж сурсан юм. Би тарчигхан байхыг ч мэднэ, элбэг дэлбэг байхыг
ч мэднэ. Ямар ч, нөхцөл байдалд цатгалан болон өлсгөлөн байх, элбэг байх,
дутагдахын аль алины нууцад би суралцсан.
Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна.
— Филиппой 4:11–13
2003-2004 оны сагсан бөмбөгийн улиралд дасгалжуулагчдын хамгийн их айдаг зүйлийг
би мэдэрсэн юм. Бид хорин тав хожигдож, хоёрхон хожсон. Манай ихэнх тоглолтууд
хүссэнээр маань болохгүй байв. Хөвгүүд хичнээн хичээсэн ч, бидний ихэнх тоглолт
амжилтгүй болж байлаа. Үнэхээр маш хэцүү цаг үе байсан юм. Би өөрөөсөө олон ч юм
асуув. Нэр хүндээ алдаж, бухимдан, урам хугарсан тэр үедээ Библи судлалын цагаар би
доорх эшлэлүүдийг олж харсан юм. Гэнэт бүх зүйл байрандаа орж эхлэв.
Паул үүнийг шоронгоос бичихдээ, түүний нөхцөл байдал сэтгэл хангалуун байх эсэхтэй
нь ямар ч холбоогүй гэдгийг хэлжээ. Түүнд элбэг дэлбэг байх, эсвэл юу ч үгүй байх нь чухал
биш байв. Тэр шоронд байхдаа эсвэл илгээлтийн талбарт байхдаа ч сэтгэл хангалуун байж
сурсан юм. Эдгээр эшлэлүүдийг уншиж байхдаа би өөрийгөө түүний оронд тавьж үзэв.
“Тоглолтод хожих гэж юу болохыг, мөн хожигдохыг ч би мэддэг. Би ялсан ч, ялагдсан ч ямар
ч нөхцөл байдалд сэтгэл ханамжийн нууцыг олж мэдсэн.” Паулын нууц бол Есүс Христтэй
харилцах харилцаа нь байв. Христийн дасгалжуулагчийн хувиар бид сэтгэл ханамжийн эх
сурвалж нь ялалт биш, харин Христтэй байгуулсан харилцаа юм гэдгийг санах хэрэгтэй.
1.Миний сэтгэл ханамжийн эх үүсвэр юу вэ?
2.Биялалт, ялагдлаараа л өөрийгөө тодорхойлж байна уу?
3.Есүс Христ болох энэ ертөнцийн нөхцөл байдлын алинд нь би анхаарлаа төвлөрүүлж
байна вэ?
4.Нэмэлтээр унших: Дуулал 4; Иохан 15:10–11; 1 Петр 5: 1–11
Эзэн минь, Та миний сэтгэл ханамжийн эх үүсвэр байгаасай гэж залбирч
байна.Энэ ертөнцийн эерэг эсвэл сөрөг бүх нөхцөл байдал зөвхөн түр
зуурынх гэдгийг биойлгож байна.Цорын ганц, урт удаан үргэлжлэх зүйл
бол миний Тантай байгуулсан харилцаа юм.Таны дотор сэтгэл хангалуун
байхыг надад заагаач. Их Эзэн, намайг хайрласанд баярлалаа. Амен.
Scripture
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More