FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
АЖИЛЛАЖ БАЙГАА ЮУ?
Жефф Пейн
Тиймд бид хэрэгцээтэй цагт туслах нигүүлслийг олж, өршөөлийг хүлээн авахын
тулд нигүүлслийн сэнтийд зоригтойгоор ойртон очицгооё.
— Еврей 4:16
Канзас мужийн улирлын тоглолтын өмнө, бие халаалтын үеэр нэг албаны хүн над дээр
ирээд, өөрийгөө найзын маань аав гэж танилцуулсан юм. Хэдэн үг сольсны дараа тэр,
тоглолтод ямар нэгэн асуудал гарвал мэдэгдээрэй гэж хэлэв. Түүний үгийг нэг их анхаарсан
ч үгүй, би түүнд талархлаа илэрхийлж, бие халаалтаа үргэлжлүүллээ.
Миний үүрэг бол шидсэн бөмбөгийг цохих хэсгийн хамгаалагч бөгөөд эхлээд цохигчийг
хамгаалах, дараа нь шугамаа хамгаалж, ирсэн бөмбөгийг барих юм. Миний дэргэд тоглож
байсан Баффало Биллсийн (Buffalo Bills) хагас хамгаалагч, миний нүүрний багийг дүрэм
бусаар булааж, намайг эгнээгээ барьж тоглоход саад болов. Хоёрдахь цохилт хийсний
дараа би 15 яард буцахад, өнөөх залуу миний шугамаар дайран, бөмбөг зөөгчтэй тоглоход
минь саад болж, бас л дүрмийг зөрчих нь тэр.
Тэр үед би халаалт хийж байхад надтай уулзсан ноён Вагнерийн үгийг санаад, түүнээс
эсрэг багийн 58 дугаартай тоглогчийг анхааралдаа авна уу хэмээн хүссэн юм. 3 дахь
тойргийн үед өнөөх залуу намайг хашиж, багийнх нь өөр нэг тоглогч миний шугамыг олон
удаа дайрав. Энэ үед шар туг өргөн, чанга яригчаар, “58 дугаартай тамирчин талбайгаас
гарна уу, торгууль” гэх сонсогдлоо. Христитгэлийн замаар явахад биднийг хоргоох зүйл
бишгүй л тааралддаг. Харин энэ үед “Надад ойрт, хэрэгцээтэй цагт туслах нигүүслийг
хүлээн ав” гэж хэлэх Эзэнийхээ урилгыг санах нь гайхамшигтай хэрэг шүү. Бид Бурханы
хүү Есүстэй харилцаатай болсон учраас бидний үг ба залбирлыг анхааран сонсдог тэнгэрлэг
Эцэг бидэнд бий. Би үүнд талархдаг. Нөхцөл байдлын дундаас, эсвэл зуршил болсон гэм
нүглийн үр дагавраас ч Бурхан биднийг бүрэн чөлөөлж, биднийг итгэлийн амьдралдаа зөв
тоглолтууд хийгээсэй гэж Тэр хүсдэг. Бид түүнээс зөвхөн итгэлээрээ л гуйх хэрэгтэй.
1.Таны христитгэлийн амьдралд ямар саадууд байна вэ?
2.Таныг барьж, хойш нь чангааж байгаа зүйлийг сулруулахын тулд Эзэн ямар тоглолт
төлөвлөж байгаа бол?
3.Нэмэлтээр унших: 1 Шастир 17:25; Дуулал 5:1–3; Лук 18:1; Иаков 1:5
Их Эзэн Есүс минь, ямар ч үед Танд ойртон очиж, өршөөл нигүүлслийг тань хүсэх
боломж олгосонд баярлалаа.
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More