FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
БУРХАНЫ НИГҮҮСЭЛ
Дэнни Бернс
Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтаж,
Ач тусыг нь ч бүү март.
Тэрээр бүх хилэнцийг чинь уучилж,
Бүх өвчнийг чинь илаарьшуулдаг.
Тэрээр амийг чинь мөхлөөс зольж,
Чамд хайр энэрэл ба өршөөлийн титмийг зүүлгэдэг.
Залуу нас чинь бүргэд мэт шинэчлэгдэхийн тулд
Тэрээр амьдралыг чинь сайнаар хангадаг.
— Дуулал 103:2–5
Бид бусдын зоригийг мохоож, урмыг нь хугалсан үеэ тоолж үзвэл, гарын хуруу минь
багадах биз! Бид хүн учраас харилцаа, ажил төрөл эсвэл өдөр тутмын амьдрал дээрээ
байнга алдаж, бүтэлгүйтдэг. Гэхдээ энэ дэлхий дээрх амьдарч байхдаа бид алдаанаасаа
суралцах боломж үргэлж байдаг. Тиймээс Дуулал 103: 12-т “Өрнө нь дорноос хол байдаг
адил гэмт үйлдлийг маань биднээс Тэрээр тийн холдуулсан” гэх амлалт бидэнд байгаа нь
сайн хэрэг.
Гэхдээ бид өөрсдийгөө тэнгэрлэг Эцэгийнхээ нүдээр харж эхлэхэд гайхалтай зүйл
тохиодог. Бид ямар ч алдаа гаргасан, яаж ч их шаналж, харамссан Бурхан биднийг зөв
шударга, хайртууд минь гэж хардаг. Бид Түүний нүдэнд тод гэрэлтдэг. Бид яагаад ийм
боломжтой болов оо? Бид Түүний Хүү, Есүс Христийн цусаар Түүнтэй эвлэрсэн тул энэ
бүхэн боломжтой болж, Тэр биднийг хайрласан.
Учир нь нүгэлгүй Аврагч нас барав.
Миний нүгэлт сүнсийг гэмгүйд тооцов!
Учир нь Шударга Бурхан итгэлтэй,
Есүсийг харж, намайг өршөөсөн.
Бид Есүс Христийн хувьсган өөрчлөгч нигүүлслийг хүлээн авах үед, Түүний төгс амьдрал
биднийг алдаа дутагдал, ичгүүрээс минь холдуулдаг. Бидний өдөр тутмын амьдралд байх
Түүний оршихуй нь биднийгзовлонгоосгэтэлгэж, нүхнээс татан гаргаж, хайр энэрэлээр
дүүргэдэг. Тийм ээ, Тэр бидний хүслийг гайхалтай зүйлсээр хангадаг. Бид хаана ч байж, юу
ч хийсэн, Бурхан биднийг Өөр рүүгээ урьж, сэргээж, агуу нийгүүлслийнхээ хүчээр биднийг
агуу зорилгодоо ашигладаг.
1.Та хийсэн үйлдлээсээ яагаад ичдэг вэ?
2.Хэрэв та Есүсийг Аврагчаа болгон хүлээн авсан бол, бүрэн дүүрэн хайрлуулж, нэг
мөр уучлагдсан гэдгээ ойлгож ухаардаг уу?
3.Есүстэй илүү адилхан болохын тулд та юу хийж чадах вэ?
4.Нэмэлтээр унших: Мика 7: 18–19; Лук 15: 1-7; Ром 5: 1–11; 1 Иохан 3: 1-3
Эзэн Бурхан минь, Та намайг хайрласан гэдэгт бүрэн итгэхийн тулд зүрх сэтгэлийг
минь өөрчлөн, оюун ухаан, зүрх сэтгэлийг минь нигүүслийнхээ үнэнээр дүүргэж өгөөч.
Тийнхүү надаар дамжиж, бусад хүмүүс Таны тухай мэдэх болтугай. Христийн нэрээр.
Амен.
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More