YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 122 OF 365

ИТГЭЛТЭЙ ЗАЛБИРАЛ

П.Ж.Медүри

Бид Түүний хүслийн дагуу юу ч гуйсан, Тэр биднийг сонсдог бөгөөд энэ нь Түүний
өмнө бидэнд байгаа итгэл зориг юм. Бид юу ч гуйсан, Тэр биднийг сонсоно гэдгийг
бид мэдвэл, бид Түүнээс гуйснаа авсан болохоо мэднэ.
- 1 Иохан 5:14-15


Дасгалжуулагчдын хийж болох хамгийн нөлөө бүхий зүйлсийн нэг болтамирчид болон
бусад дасгалжуулагчдын төлөө залбирах юм.Ихэнхдээ бид гэмтэл бэртэлгүй, ялахын
төлөө залбирдаг. Энэ нь хэдий сайн залбирал ч өнөөдрийн үг нь биднийгэргэн тойрныхоо
хүмүүсийн төлөө илүү гүнзгий түвшинд, итгэлтэй залбирах талаар сануулж байна. Эдгээр
хүмүүс Бурхан руу ойртож, Түүнтэй нөхөрлөн аврагдах нь хамгийн чухал билээ.
Тамирчид болон дасгалжуулагчид ихэнхдээ бусад тамирчин болон дасгалжуулагтай л
холбоотой байдаг.ИймдХристэд итгэдэг дасгалжуулагчид бидтэр л хүмүүсийн авралын
төлөө залбирдаг цор ганц хүн нь байж болох юм. Бидний залбирал Бурханд таалагддаг
хэмээн Бичээст байдаг. Энэ нь бидний Аврагч Бурханы мэлмийд сайн бөгөөд тааламжтай.
Тэрээр бүх хүмүүсийг аврагдаасай, үнэний мэдлэг рүү ирээсэй гэж хүсдэг (1 Тимот 2:3-
4). Бидний залбирал нь магтаалаар Бурханы өмнө очдог. Ахлах, туслах гээд ямар ч
дасгалжуулагч байсан, Бурхан биднийг янз бүрийн хөтөлбөр болон сургуульд зориуд
төлөвлөгөөтэйгээр илгээсэн байдаг. Бид итгэгч бус хүмүүсийн төлөө зуучлан залбирч мөн
Христийн ажлын нэг хэсэг байх нь Түүний зорилгын нэг хэсэг юм. (Исаиа 54:14)
Бусдын авралын төлөө залбирах нь Бурханы хүсэлд нийцдэг юм. Мөн бид ингэж
залбирахад Бурхан биднийг сонсдог хэмээн Бичээст амласан байдаг. Даруй хариулахгүй
байж магад ч, Тэр сонсдог. Зөвт хүний үнэн сэтгэлийн залбиралд агуу хүч чадал байдаг.
(Иаков 5:16б)
Тиймээс өөрсдийгөө залбиралд зориул (Колосай 4:2). Эргэн тойрныхноо аврагдаасай
хэмээн санах бүртээ залбир.


1.Аврагдаасай хэмээн залбирдаг хүмүүсийн жагсаалт танд бий юу?
2.Бидний залбиралд саад болдог зүйл юу вэ?
3.Иохан 6:44-т авралын төлөөх залбирлын загвар байна уу?
4.Нэмэлтээр унших: Лук 18:1-8, Иохан 14:13-14


Аав аа, Таны Хүүтэй мөнхийн харилцаагаа хадгалах хүсэлтэй миний эргэн тойронд
буй хүмүүсийг надад ойртуулаач. Амен.

Day 121Day 123

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More