YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 125 OF 365

САЙН РУУ ХӨТЛӨХ ГАШУУДАЛ

Билли Көүлмэн

Гашуудагсад ерөөлтэй еэ!
Тэд тайвшрал авах болно.
- Матай 5:4


“Сайн руу хөтлөх гашуудал”. Чарли Браун энэ үгийг алдартай болгосон байх. Тэрээр
өрөвдөлтэй гэмээр гацуур модыг хараад, эсвэл Снүүпи нохойныхоо гаргасан байшингийн
загварын талаар ингэж хэлдэг. Надад ч гэсэн энэ үгийг хэрэглэх үе гарч байсан. Манай баг
бөмбөгийг тоглолтод оруулж эхэлсэн ч эсрэг баг дараалан амжилттай довтолж, ердөө 30
секундын дараа14-0 онооны харьцаатай болчихсон. Нээрээ л санаа алдмаар.
Би нэг асуулт асууя: Гашуудах ер нь сайн уу?
Есүснайз Лазарыгаа нас барахад уйлсан. Мариа, Марта хоёр ахаа алдсантул Есүс
уйлсан. Тэр тэднийг анхаарч халамжилж, хайрладаг байсан учраас уйлсанюм. Бид бусдыг
халамжлан, хайрлах үед ийм мэдрэмж төрдөг. Хүмүүс зовж, шаналж байхыг харахдаа бид
шаналдаг.Христийн амар амгалан, баяр хөөрийг авах боломжийг дэлхийн амьдралын жишиг
хаахад бид шаналдаг. Мөн хайрладаг нэгнээсээ тусгаарлагдах мөчид бид шаналдаг.Бид энэ
бүгдэд санаа тавьдаг тул шаналдаг юм. Бие биедээ хайртай байваас та нарыг Миний шавь
гэдгийг бүгд мэдэх болно гэж бий (Иохан 13:35). Христ бидэнд ингэж тушаасан бөгөөд
хайрлахаас өөр арга байхгүй. Хайр байгаа газар нулимс дусалдаг бөгөөд тэр нь “сайн руу
хөтлөх гашуудал” юм.
Христэд итгэх нь гайхалтай баяр баясгалан юм. Үүнд эргэлзэх зүйл үгүй.Бурхан бидэнд
энэхүү ивээлийг өгөхдөө Христийн нэг адил бусдыг хайрла хэмээн тушаасан. Энэ хайр байгаа
цагт бид сэтгэлийнхээ гүнээс шаналж, гашууддаг. Гэхдээ энэхүү санаа зовнил нь сайн бөгөөд
үүний ард буй хайр нь дэлхийг өөрчлөх чадалтай. Бидэнд хайрыг мөн сэтгэл зовнилыг өгсөн
Бурханд талархая.


1.Итгэгч дасгалжуулагчийн хувьд, чиний зүрх юунд шаналдаг вэ?
2.Зовж шаналж байхдаа чи Бурханыг яаж алдаршуулдаг вэ?
3.Тамирчид болон баг хамт олноо хайрлахдаа бид ямар үйлдэл хийдэг вэ?
4.Нэмэлтээр унших: Иохан 16:20, 1 Петр 1:6-9


Аав аа, Та биднийг хайрласан адил, тэр агуу хайраар тань бусдыг хайрлахад,
шархалсан зүрхнүүдийг анагаахад туслаач. Амен

Day 124Day 126

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More