FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
ТӨЛӨВЛӨГӨӨ
Билл Оүвэнс
“Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр
нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх
төлөвлөгөөнүүд юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
- Иеремиа 29:11
1998 онд би мөрөөдөж байсан урт аяллаа (марафон гүйлт) эхэлсэн юм. Вашингтон хотын
Марина Корпс марафонд бүртгүүлэх даалгаврыг би өөртөө өгөв. Хэдий би явах чиглэлээ
тохируулсан ч, нэг сарын турш юу ч хийж эхлээгүй байсан юм. Солиотой байна уу? Тэгээд
би төлөвлөгөө эхлүүлэв. Гүйх, давж гарах, марафоны тухай гээд бүгдийг уншиж эхэлсэн. Би
Вашингтон хотод өмнө нь хэзээ ч очиж үзээгүй бөгөөд төлөвлөгөөний явц болон суралцаж
буй милл бүрээ тэмдэглэн үлдээж байлаа. Би замд таарах саад, сорилтууд болон уулсын
тухай дотроо бодож байлаа. 10 дугаар сарын марафон гүйлтэд би 5 сарын 1-ний өдөр гүйж
эхэлсэн юм. 7 хоногийн турш холын зайд гүйж, зөв зохистой хооллож, амрах зэргээр
гүйлтийнхээ ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан юм.
Амьдралыг Библид тэмцээнтэй зүйрлэсэн байдаг. Олон хүн жинхэнэ уралдаанд оролцож
байна гэж бодож амьдардаггүй. Таны хувьд ямар вэ? Та Есүсийг Аврагч Эзэнээ болгон
дагахад бэлэн байна уу? Хэрэв тийм бол, энэ хичээлийн агуулгыг, мөн Библийг уншиж
эхлээрэй. Энэ нь биднийг явах милл бүрээр, уул хөндийг туулахад, булан тохойгоор
эргэхэд, гүүрээр гарахад, мөн бидний хэзээ ч бодож байгаагүй Бурханы төлөвлөгөөн
доторх амьдралын жимээр явахад удирдан замчилж байдаг. Дасгалжуулагч бид ямар
чтөлөвлөгөөгүйгээрхэзээчтоглолтондордоггүй.Мөнхамьдралынтөлөөямарч
төлөвлөгөөгүй амьдрахгүй байхыг би танд уриалж байна. Мөн таныг нэг удаа төлөвлөөд
үзээсэй гэж хүсч байна. Та тэр төлөвлөгөөгөө эхлүүлэх гэж над шиг нэг сар эсвэл бүр илүү
урт хугацаагаар битгий хүлээгээрэй.
1.Таньд мөнхийн амьдралын төлөөх төлөвлөгөө бий юу?
2.Есүсийг өөрийн Эзэн, Аврагчаа болохыг урин гуйхад та бэлэн байна уу?
3.Хэрвээ та Есүсийг аль хэдийнэ зүрх сэтгэлдээ урьсан бол амьдрал хэмээх марафон
гүйлтэд учрах саадыг туулахын тулд Бурханы төлөвлөгөө, Библийг дагахыг хүсэж
байна уу?
4.Нэмэлтээр унших: Гэтлэл 15:2, Сургаалт үгс 8:23, Лук 9:23, Ром 3:23-26
Бурхан минь, би Танд бүх зүрх сэтгэлээрээ үйлчлэхийг хүсэж байна. Амьдралд минь
зориулсан Таны төлөвлөгөөг Бичээсээс хайж олоход минь надад туслаач. Таны надад
даатгаж өгсөн хүмүүсийн зарц удирдагч нь болох юмсан. Амен.
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More