FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
ЯЛААД Л БОЛЧИХГҮЙ
П.Ж.Медүри
Бас зарц Давидыгаа сонгон
Хонины хашаанаас авсан.
Хургатай хоньдыг даган явахаас болиулан
Өөрийн ард түмэн Иаковыг,
Өөрийн өв Израилыг хариулуулахаар
Тэрээр Давидыг авчирсан.
Ингээд Давид тэднийг үнэнч сэтгэлээр хариулж,
Гарынхаа ураар удирдсан билээ. - Дуулал 78:70-72
Би багаа удирдан улсын чанартай тэмцээнд оролцуулж байсан дасгалжуулагчийн тухай
хэзээ ч мартамгүй нэг нийтлэл уншиж байсан юм. Түүний багт шаардлага хангахгүй
байгаа нэг тамирчин байгааг тэр мэдсэн байна. Дасгалжуулагчийн хувьд мэдээллийг нуун
дарагдуулаад тэмцээнд бэлдэх, эсвэл холбогдох байгууллагад нь мэдэгдэж, торгууль төлөн,
тэмцээнд орохоо болих гэсэн хоёр сонголт тулгарчээ.
Өнөөдрийн библийн эшлэл дээр Давид Израилын ард түмнийг хоёр арга замаар удирдсан
тухай гарч байна. Эхлээд чин үнэн, хоёргүй сэтгэлээр, шударга удирдсан байна. Багтаа
шударга үнэнээр хандаж байгаа дасгалжуулагчаас гарах чин сэтгэлийг хараад Давидаас
илүү Бурханд тааламжтай байх нь дамжиггүй. Энэ нь юу гэсэн үг вэ? Хэн нэг нь сургууль
болон нийгэм дээр бусдын нүдэнд ад үзэгдэх хүндхэн шийдвэр гаргана гэсэн үг. Элч Паул
“Энэ нь цаг дүүрэхэд тэнгэр дэх юмс ба газар дээрх бүх юмсыг Христ дотор нэгтгэх зорилго
байжээ” гэж бичжээ (Ефес 1:10).
Давид Израилын ард түмнийг удирдсан хоёрдахь арга зам бол гарын ур юм. Өөрийх
нь дасгалжуулагч нар сайн дасгалжуулагч байгаасай гэж Бурхан хүсдэг. Ялалт байгуулдаг
биш, сайн дасгалжуулагч байх нь чухал байна. Ажлаа шаргуу хийдэг дасгалжуулагч нар
бусдыг чухалчилдаг бөгөөд чадварынхаа дагуу бусдад өгдөг тийм хүмүүс юм. Ийм хүмүүс
зөвхөн цалингаар өөрийгөө зогоож явдаггүй. Бичээст “Та нар үг ба үйлсээрээ юу ч хийсэн,
Түүгээр дамжуулан Эцэг Бурханд талархал өргөж, бүгдийг Эзэн Есүсийн нэрээр хийгтүн”
гэж бичжээ (Колосай 3:17).
Бурханы бидэнд өгсөн бэлгүүдийг шүтээн болгохгүйгээр ашиглах үед Бурхан алдрыг
авдаг. Бидний ажил мэргэжил хүндэтгэл мөргөлийн нэг хэлбэр болох үед Бурхан алдаршдаг.
Христэд итгэгч дасгалжуулагч нар шулуун шударга зан болон Христийг үлгэрлэн харуулах
хичээл зүтгэл хоёрыг уялдуулах үедээ Бурханыг алдаршуулж байдаг.
1. Дасгалжуулагч нар ямар үед итгэлээсээ няцах сорилтонд ордог вэ?
2. Дасгалжуулагчийн ажлаа хүндэтгэл мөргөлийн нэг хэлбэр гэж харах хэцүү юу?
Тайлбарлана уу.
3. Ром 12:1, Колоссай 3:23-24 нь дасгалжуулахтай хэрхэн холбогдож байна вэ?
4. Нэмэлтээр унших: Ефес 6:5-9; Колосай 3:23-24
Аав минь, чин сэтгэлээр, гарын ураар бусдыг дасгалжуулахад нигүүлсэлээ надад соёрхоно
уу. Амен.
Scripture
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More