FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
САЛХИ ЗҮСЭГЧ
Жейсон Берник
Дараа нь Эзэн өөр далан хүнийг томилж Өөрийн очихоор яваа хот, газар бүрд
тэднийг хоёр хоёроор нь урьдчилан илгээв. – Лук 10:1
Дугуйгаар аялна гэдэг миний дуртай хоббинуудын нэг. Замаар дугуйгаа унан хурдална
гэдэг үнэхээр гайхалтай. Аяны цүнхээ бэлтгээд, дугуйгаа шалган, савандаа ус дүүргээд
л дөрөөгөө жийж эхлэх нь тэр. Адал явдалтай учирна гэсэн сэтгэлээр хөдөө рүү зорьж,
тосгодаар аялан, хөлс хүчээ гаргана гэдэг үнэхээр зугаатай.
Хурдаа 21 дээр тохируулан, араагаа тааруулаад жийхэд салхи зүсэх хэрэгтэй болдог.
Салхи зүсэн, дөрөө жийнэ гэдэг амаргүй. Дөрөөгөө жийх бүрт л салхи чамайг хойш татна.
Салхи зүсэх нь чиний бүх эрч хүчийг сорж, туйлдуулах болно. Чамайг ядрааж, дугуй унахын
баяр баяслыг ч хулгайлж орхино. Гэхдээ салхи зүсэх хүндрэлийг байхгүй болгох нэг зүйл
бий. Тэр нь цуваанд орох явдал юм. Урд чинь орон, дөрөө жийх залуу салхийг зүсэх ба чи
ойрхон явах хэрэгтэй. Ийм байдлаар хоёр дугуйчин ээлж ээлжээр урд гарч, салхи зүсэн
давхивал хоёул амсхийх боломжтой болно.
Нэг эгнээнд орох зарчмыг Эзэн Есүс мэддэг байсан. Тэрээр шавь нараа үйлчлэлийн
талбар луу илгээхдээ хоёр хоёроор нь явуулсан. Тэдэнд асуудал тохиолдоно гэдгийг Есүс
мэдэж байлаа. Сүнслэг утгаар тэд салхи зүсэх хэрэгтэй нөхцөлд орохдоо хэрхэн нэг эгнээнд
орохыг сурах ёстой байв. Христтэй хамт алхах үед бидэнд бусад хүмүүсийн тусламж
хэрэгтэй гэдгийг ойлгож авах нь чухал билээ. Биднийг сайн мэддэг, бидэнд тулгарч байгаа
зүйлсийг ойлгож, биднийг халамжилдаг хүмүүс бидэнд хэрэгтэй. Асуудал бэрхшээл хэзээ
ч ирж болно. Харин тэр үед нэг цуваанд орох хүн бидэнд хэрэгтэй. Бурханлаг хүмүүстэй
холбоо харилцаатай байх нь чиний сүнсний эрүүл мэндэд тун чухал юм. Чи өнөөдөр хэн
нэгэнтэй харилцаа холбоогоо үүсгэж байна уу?
1.Чамд ганцаараа байсан тийм үе байна уу?
2.Чамтай хамт дөрөө нийлүүлэн нэг эгнээнд орох хүн хэн бэ?
3.Энэ долоо хоногт нэг эгнээнд орон, дөрөө жийх 2-3 хүнтэй уулзаарай.
4.Нэмэлтээр унших: 1 Самуэл 18:3-4; Номлогчийн үг 4:9-12
Эзэн минь, найз нөхдөө сонгох тал дээр сайн шийдвэр гаргахад туслаарай. Христэд
итгэгч хүмүүстэй нөхөрлөлийг би хүсэж байна. Надад зааж өгөөч. Найз нөхдөө Таны
дотор хэрхэн сэргээн босгохыг харуулж өгөөч. Амен.
Scripture
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More