YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 139 OF 365

ТА БУРХАНААС ХЭР САЙН ЗУУРСАН БЭ?

Адам Ж.Вокер

Иаков ганцаараа үлдсэн бөгөөд нэгэн хүн Иаковтай үүр цайтал барилдлаа. Тэрээр
Иаковыг дийлж чадахгүйгээ үзээд түнх рүү нь цохив. Түүнтэй барилдаж байгаад
Иаковын түнх ингэж мултарчээ. Мөнөөх нь
—Үүр цайж байгаа учир намайг явуул гэсэнд Иаков
—Намайг ерөөхөөс нааш би таныг явуулахгүй гэжээ... Иаков
—Та нэрээ хэлээч гэж гуйсанд тэр хүн
—Чи яагаад миний нэрийг асуугаад байгаа юм бэ? гэж хэлээд тэнд Иаковыг
ерөөжээ. Тэгээд Иаков тэр газрыг Пениел гэж нэрлээд
—Би Бурхантай нүүр нүүрээрээ уулзсан боловч амь голтойгоо үлдлээ гэв.
- Эхлэл 32:24-26, 29-30


Энэ хэсэгт, Иаков Есүсийн дүрээр ирсэн Бурхантай барилдсан. Учир нь энэ хэсэгт Иаков
“Би Бурхантай нүүр нүүрээрээ уулзсан” (Эхлэл 32:30) гэж хэлсэн байдаг. Энэ хүн бол
Бурхан Эцэг биш байсан, яагаад гэвэл Иохан 1:18-д “Хэн ч Бурханыг хараагүй” гэж бичжээ.
Тиймээс бид Иаковыг Бурханы хүү Есүстэй барилдсан гэж ойлгож болно.
Тэр үед Есүс Иаковын түнхийг мулталсан. Тамирчин хүн, ялангуяа бөх хүн хөлөндөө их
тамиртай байх хэрэгтэй гэдгийг дасгалжуулагч бүр л мэднэ. Хөлний ажиллагаа байхгүй бол
тамирчин хүн барилдаж чадахгүй бөгөөд зөвхөн зуурч л чадна. Иаков яг л үүнийг хийсэн.
Тэр Бурханаас зуурсан!
Түнх нь мултарч, сэтгэл санаа болон сүнсний хувьд мухардалд орсон Иаков Бурханаас
зуурсан. Тэр зуурсаар байсан тул Бурханы ерөөлийг хүртжээ. Энэхүү үйл явдлын дараа
Иаков өөрчлөгдсөн юм. Бурхан түүний нэрийг солиод зогсохгүй хувь чанарыг нь өөрчилсөн
аж. Мэхлэгч, хулгайч байхын оронд Иаков үндэстний эцэг болсон. Иаков итгэгч гэдэг нэр
төдий нэгэн байхаа больж, Бурханд амьдралаа зориулах болсон.


1.Та Бурханаас хэр сайн зуурсан бэ?
2.Бурханы төлөө та өвдөж байсан уу?
3.Та хүнд хэцүү нөхцлин дараа ч ерөөгдөж байсан уу?
4.Та Бурханы төлөө амьдралаа өөрчилж байгаа юу?
5.Нэмэлтээр унших: 2 Коринт 12:1-10


Эзэн минь, байгаа бүхнээрээ би Танаас үргэлжлүүлэн зуурахыг хүсэж байна. Зүрх
сэтгэлдээ шаналсан ч хамаагүй Таны ерөөлийг авмаар байна. Таны хаанчлал болон
Таны алдрын төлөө намайг өөрчлөөч, тэгснээр би Тантай улам адил болно. Амен.

Day 138Day 140

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More