YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 140 OF 365

ХУУРАМЧ ЗҮРХ'

Жеорж Дарлингтон

Зүрх гэдэг бүхнээс илүү хуурамч, эдгэршгүй өвчтэй.
Хэн үүнийг ойлгож чадах билээ?
ЭЗЭН Би зүрхийг эрэлхийлж,
Цээж дотрыг шалгадаг нь
Хүн бүрд замуудынх нь дагуу,
Үйлсийнх нь үр дүнгийн дагуу өгөхийн тулд юм.
- Иеремиа 17:9-10


Эдгээр эшлэлүүд бидний амьдрал байдаг олон зүйлийг үнэлэн цэгнэдэг. Бид цаашид
сэтгэлийн түгшүүртэй байх болов уу? Мэдээж. Гэхдээ бид сэтгэл санаа минь түгшлээ
гээд үүндээ автан, өөрсдийгөө сүйрүүлж болохгүй. Бурхан бидний зүрхийг мэддэг. Мөн
биднийг юу урагш хөдөлгөдөг болохыг ч мэднэ. Бид итгэл найдвараа авьяас чадвартаа бус,
харин Эзэнд тавих ёстой. Бид Эзэн рүү хараагаа чиглүүлж, “Та намайг хэрхэн ашиглах гэж
байна вэ?” хэмээн асуух хэрэгтэй.
Сургаалт үгс номд мэргэн ухааны хүртэх шагналын тухай гардаг. Бид өөрсдийн ойлголтод
түшиглэхгүй, харин Эзэнд бүх зүрх сэтгэлээрээ итгэххэрэгтэй. Харин би үргэлж ингэж
чаддаггүй. Би уг нь ийм байхыг хүсдэг ч, заримдаа сэтгэл түгшсэндээ болоод бусдад ямар
нэг сайн зүйл хийж чадахгүйд хүрдэг. Санаа зовнил сүйрлийг авчирдаг. Жишээ нь, хэрэв
тамирчид маань хэт их шаналсан байвал, тэд чадвараа тултал нь харуулж чадахгүй. Хэрвээ
би Эзэнээс өөр зүйлд итгэл найдвараа тавьбал хүрч чадах амжилтадаа очиж чадахгүй.
Итгэл нь олон байдлаар харагддаг.
Хэрвээ би Эзэнд нэг доллар өгвөл, Тэр надад хоёр доллар буцааж өгнө гэж итгэж байна.
Хэрэв би өөрт байгаагаа Түүнд зориулж, Түүнийг хүндэлбэл Тэр ч бас намайг өөрийнхөөрөө
хүндэтгэнэ. Гэвч би буцааж авна гэсэн сэдэлтэй байвал магадгүй юу ч авч чадахгүй биз.
Бид өөрсдийн зүрхийг шалгах хэрэгтэй. Би Эзэнд итгэдэг үү? Надад тулгарч буй
эсэргүүцэл хаанаас ирж байгааг би ойлгож байна уу? Би хийж буй бүхнээ Бурханд даруу
сэтгэлээр даатган залбирах хэрэгтэй. Хэрэв бид ингэж Бурханд даатгавал, хийж буй бүх
зүйлдээ амжилттай, үр дүнтэй байх болно.


1.Би Эзэнд бүх зүрх сэтгэлээрээ итгэж байна уу?
2.Би Эзэнээр удирдуулахаас илүүтэйгээр өөрийнхөө чадварт найддаг уу?
3.Би Эзэнийг эсэргүүцэх үед тэр эсэргүүцэл хаанаас эхтэй байдаг вэ? Айдсаас уу?
Өөрийгөө төвд тавих үзлээс үү? Эсвэл өөр, хаа нэгтэйгээс үү?
4.Би ямар сэдлээр Бурханд итгэж байна вэ?
5.Нэмэлтээр унших: Дуулал 56:4, 11; Сургаалт үгс 3:5, 9:10; Исаиа 40:31


Эзэн минь, намайг юу ч хэлээгүй байсан ч Та миний зүрхийг мэддэг. Танд бүх зүрх
сэтгэлээрээ итгэхэд минь туслаач. Танд бүх зүрхээрээ итгэхэд минь чухам юу саад
болж байгааг олж харахад, тэдгээр зүйлсийг даван туулахад туслаач. Амен.

Day 139Day 141

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More