YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 145 OF 365

ТАНЫ ХУВЬД ЕСҮС ХЭР ТОМ БЭ?

Кен Кладник

Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн бай.
Уужим сэтгэлээр, сургаалаар сэнхрүүл зэмлэ, урамшуул.
- 2 Тимот 4:2


Би хүндхэн өдрийн дараа ажлаасаа оройхон гарч явлаа. Намайг хаалгаа түгжиж байх
үед миний танихгүй шахуу нэг оюутан надтай хэдэн минут ярьж болох уу? гэж асуув.
Эхэндээ би түүнийг маргааш ирвэл гэж бодож байлаа. Энгийн өдрөөсөө илүү оройтож
ажиллаад ядарч байсан ч өнөөх оюутны нүдэнд нь ямар нэгэн зүйл байгааг анзаарсан тул
хаалгаа буцааж онгойлгоод дотогш оруулав.
Түүний ярьсан зүйл үнэндээ намайг алмайруулсан билээ. Тэрээр бусдаас олж хараагүй
сайхан сэтгэл надад байсан шалтгааныг олж мэдэхийг хүсэж байна гэдгээ хэлсэн юм. Хэдэн
секундын өмнө би энэ уулзалтыг хойшлуулах талаар бодож байсан бол харин надад түүнд
санаа тавихад юу түлхэц болсоныг ярьж эхэлсэн. Би түүнд Есүс Христийн тухай сайнмэдээг,
бидний төлөө санаа тавьдаг Тэр нэгэн бидний гэмийн шийтгэлийг үүрээд, загалмай дээр
нас барсан тухай ярьж өглөө.
Бурхан бидэнд боломжийг өгөх үед нөхцөл байдал бидний хувийн тав тухтай нийцэхгүй
байх үе байдаг. Гэхдээ Бурханаас бидэнд өгсөн боломжууд үргэлж мөнхийн утга учиртай.
Хэрэв бид эргэн тойрныхоо хүмүүст тэр дундаа дасгалжуулдаг тамирчдадаа нөлөөлөх
гэж байгаа бол үг хэл, бодол санаа, үйл хөдлөлөөрөө Христийг төлөөлж байгаа тул өөр
зүйл хүсэж байсан ч бэлэн байх ёстой. Бид Есүс Христтэй хамт амьдрахдаа Түүнд бууж
өгч, хүмүүсийг Эзэний хайраар хайрлах ёстой. Түүний удирдамж юу болхыг бид хэзээ ч
мэдэхгүй.


1.Таны хуваарьт тохироогүйгээс болж алдагдсан боломжууд байна уу?
2.Тусламж хэрэгтэй хүнд цаг гаргаж байсан тэр үеэ бодоорой. Үр дүн нь юу болсон?
3.Та үүд хаалгаа бусдад хэрхэн илүү нээлттэй байлгах вэ?
4.Нэмэлтээр унших: Лук 10:38-42, Галат 5:16-26, Ефес 5:1-2, 15-16


Эзэн минь, өнөөдөр намайг хаанчлалын сайнмэдээг хуваалцахад ашиглаарай. Таны
хүслийн дагуу үйлдэхэд саад болж байгаа энэ дэлхийн сатаарлаас намайг хамгаалаач.
Та намайг Ариун Сүнсээрээ удирдаж байгааг харуулсан боломж нөхцлүүдийн төлөө
талархаж байна. Амен.

Day 144Day 146

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More