FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
БИ ЧИНИЙ ТӨЛӨӨ ЗАЛБИРСАН
Брайд Холовей
Гэсэн ч итгэл чинь цөхрөхгүйн тулд Би чиний төлөө залбирсан.
- Лук 22:32а
Дасгалжуулагч хийж байх үеийн минь мартагдахааргүй дурсамжтай мөчүүд надад олон
бий. Удахгүй болох тоглолтын талаар огт ярилгүй бэлтгэл уулзалтанд сууж байснаа
санаж байна. Ихэнхдээ бид гүйцэтгэх даалгавраа, мөн тоглолтын эхний хэсгийн талаар
эргэн хардаг байсан бол тэр уулзалтыг арай өөр маягаар хийж билээ. Би тоглогчдодоо
тэдний төлөө залбирсан гэдгээ, тэднийг талбай дээр аюулгүй байж, хичээлдээ сайн байхын
төлөө залбирсанаа хэлсэн юм. Хамгийн чухал нь тэд аврал авсан эсэхээ мэдэхгүй байвал
Бурхан тэднийг над руу эсвэл Христэд итгэгч өөр хүмүүс рүү явуулснаар Бурхантай
хувьчлан харилцах талаар мэдэж аваасай хэмээн залбирч билээ.
Тэр өдөр би багийнхандаа тоглолтын төлөвлөгөө ярихгүй гэдгээ мэдэгдсэн. “Аав, өвөө,
авга ах гэх мэт хүндлэлийг чинь хүлээсэн хүн та нарын өмнө зогсоод, та нарын төлөө
залбирсан гэдгээ хэлж байгаагүй байж магадгүй. Өнөө өглөө би эртлэн босоод та нарын
төлөө нэг бүрчлэн залбирсан” гэж хэлж билээ.
Тэр уулзалтыг удирдаж байхдаа өмнө нь надад тохиолдож байсанчлан Христийн тухай
хуваалцах, дасгалжуулагч хүнийхээ хувьд тамирчдадаа нөлөөлөх гайхалтай боломжийг
ашигласан. Хэдийгээр тэр өдөр бид ялагдсан ч маш сайн тоглосон. Самбар дээрх тоглолтын
оноонууд бидний бодсоноор байгаагүй ч тэр өдөр бид Христийн төлөө ялалт байгуулсан
юм.
Есүс Петрт өөрийнх нь төлөө залбирсан гэдгээ хэлдэг. Тэр бидний төлөө ч мөн залбирч
байгаа билээ. Загалмай дээрх ажлаа дуусгасны дараа Петрийн өмнө ямар бэрхшээл
тулгарч байгааг Есүс мэдэж байв. Христ Эцгийнхээ баруун талын суудалд залран бидний
төлөө зуучлан залбирч байгаа тухай Библид хэлсэн байдаг. Дасгалжуулагчийн хувьд бид
багийнхаа төлөө ийм л зүйл хийхээр дуудагдсан билээ.
1.Таны залбирлын амьдрал ямаршуу байна?
2.Бурханы үгээс та юу сурч байгаа вэ? Өдөр бүр Бурхантай цагийг өнгөрүүлэх нь танд
хэрхэн нөлөөлдөг вэ?
3.Бусдыг сүнсээр өсөхөд нь та юу хийж чадах вэ?
4.Нэмэлтээр унших: Сургаалт үгс 15:8, Иохан 17:9, Ефес 3:14-19, Филлиппой 1:9-11
Эзэн минь, надад бусдыг энэрэх сэтгэл өгч, хажууд минь буй хүн бүрийн төлөө залбирахад
туслаач. Есүсийн нэрээр залбирлаа. Амен.
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More