YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 151 OF 365

БИ ЯДАРЧ БАЙНА, ХАРИН ТЭР ЭЦЭЖ ЦУЦДАГГҮЙ

Чери Берд

Сүнс минь миний дотор сульдахад
Зам мөрийг минь Та мэдэж байжээ.
Явах тэр замд минь
Надад тэд урхи нуусан байжээ.
- Дуулал 142:3


Давид Дууллын энэ хэсгийг бичих үед түүнд амаргүй байсан. Тэр толгодын гүн нүхэнд
дайснуудаасаа нуугдаж байв. Тэр ганцаардан, цөхөрч хэн нэгний тусламж хэрэгтэй
байлаа. Дайснуудаасаа нуугдаж байх үед түүний ирээдүй хэрхэх нь тодорхойгүй санагдаж
байв. Гэвч энэ хэцүү үедээ итгэл, найдвар Бурханаас л ирдэг гэдгийг хүлээн зөвшөөрч,
чиглүүлэг гуйсан байна.
Бидний олонх нь Дууллын энэ хэсэг дэх Давидын хашхираантай санал нэгдэнэ. Улирлын
турш дасгалжуулагчид хүмүүс өөрсдийг нь занганд оруулах гэж буй мэт мэдэрдэг. Энэ
мэдрэмж тамирчид нь өөрийг нь сонсохгүй, үл ойшоох үед, мөн удирдлагууд зөвхөн ялалт
шаардах үед бүр их оргилдог. Ийм байдал үе үе үүсдэг бөгөөд би чадахгүй байна, би буруу
газраа байгаа юм биш биз гэсэн мэдрэмж төрүүлдэг. Гэвч энэ нь дасгалжуулагч байхын нэг
хэсэг бөгөөд хөлс хүчийг минь сорон хоосон оргиулж, ирэх жилийг даван туулж чадахгүй
мэт бодогдуулдаг.
Гэвч Бурхан бидний ирээдүйг бүхлээр нь хардаг бол бид өнөөдрийг л хардаг гэдгийг
Давид агуйд нуугдаж байхдаа ойлгож авч. Замыг минь гэрэлтүүлэхийн тулд Бурхан бидний
өмнө итгэлтэйгээр алхана гэж амласан тул хувь тавилангаа удирдах гэсэн хүслээсээ бид
татгалзаж чадна. Мянга мянган жилийн өмнө тэдний замыг гэрэлтүүлж байсан Бурхан
өнөөдөр биднээс Өөрийг нь дуудахыг хүсэж байна. Харанхуй хүнд үед Тэр биднийг
удирдаж, чиглүүлэхээ амласан.
Есүс дэлхий дээр хүний төрхөөр ирж бидэнд үйлчилсэн. Хамгийн дотны хүмүүс нь
Түүнийг орхиж байхад тусламж хэрэгтэй нэгэнд Тэр гараа сунгасаар байсан. Тиймээс Есүс
бидний ганцаардал, шаналал, бүтэлгүйтэл бүрийг ойлгодог.


1.Давид харанхуй агуйд ганцаараа нуугдаж байсан шиг танд тийм үе байсан уу?
2.Тийм цаг үедээ та Бурхан болон өөртэйгээ хэр тэмцэлдэж байсан бэ?
3.Зовж зүдэрсэн үедээ бид хэрхэн өөрсдөдөө найддаг вэ?
4.Нэмэлтээр унших: Дуулал 107:1-9, Исаиа 2:5, 1Петр 2:9


Хүчит Бурхан минь, Та л өнөөдөр намайг хүч чадал, нигүүлслээрээ дүүргэж чадна. Би аль
алийг нь Есүсийн ариун нэрээр авъя. Амен.

Day 150Day 152

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More