FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
БАЯР ХӨӨРДОТОР
Лиза Филипс
Эзэний дотор үргэлж баярла. Би дахин хэлье, баярлагтун!
- Филиппой 4:4
Филиппой дахь Христэд итгэгчдэд Эзэн дотор баяртай байхыг Паул сануулсан. Энэ
захиас өнөөдөр бидэнд хамаатай ч бидний ертөнц сөргөлдөөнөөр дүүрэн бөгөөд
“Хулгайч зөвхөн хулгайлан, алж, сүйтгэхээр ирдэг” (Иохан 10:10)гэж өгүүлсэн мэт байна.
Муу нэгний хулгайлахыг хүсдэг гол зүйл бол бидний зүрх сэтгэл дэх баяр хөөр юм. Энэ
хулгайчийн эсрэг өөрсдийгөө зэвсэглэхийн тулд бид аз жаргал нь баяр хөөртэй адил биш
гэдгийг ойлгох ёстой. Аз жаргал бол бидний амьдралд тохиолддог зүйлийн шууд үр дүн юм,
харин бүх зүйл Бурханы хяналтан дор байна гэдэгт итгэснээр бид баяр хөөрийг олох болно.
Бид Христийг хүлээн зөвшөөрч, Түүнд итгэх үедээ бүх ойлголтоос давсан амар амгаланг
мэдрэх болно гэж Библи хэлдэг. Бурхан бидэнд юу хэрэгтэй байгааг мэддэг. Тэрээр дэлхий
ертөнц дээр бидэнд учрах сорилт бэрхшээлээс илүүтэй бидний хором бүрийг аз жаргал,
баяр хөөр уруу чиглүүлэхийг хүсдэг. Бидний итгэл батжиж, Түүнийг хайрлах хайр дор
өсөхөд бидэнд учирдаг сорилтыг Тэр ашигладаг.
Есүс бидэнд амьдрал өгч, элбэг дэлбэг байлгахын тулд ирсэн гэжИохан хэлсэн. Тэрээр
Өөрийн амийг өгснөөр бид өдөр бүр Түүнтэй хамт,бүрэн дүүрэн амьдрах боломжтой
болжээ.Энэ элбэг дэлбэг байдал нь зөвхөн материаллаг зүйлс бус харин Бурханы хайр
болон Түүний зорилгыг мэдэх баяр хөөрөөр дүүрэн байхыг хэлнэ.
Тамирчид сэтгэл хөдлөлөөр дүүрэн байдаг. Сэтгэл хөдлөл, урам зориг болон гонсойх,
аз жаргал, баяр баясгаланбүгд өөрөө спортын хэсэг юм. Бидний мэдрэмжээс үл хамааран
Бурхан итгэмжит Нэгэн гэдгийг санаарай. Тэр үед бид Паулын адил Эзэн дотор баяр
хөөрөөр дүүрэх бөгөөд үүнийг биднээс хэн ч хулгайлж чадахгүй.
1.Юу танд баяр баясгалан, аз жаргал авчирдаг вэ?
2.Элбэг дэлбэг амьдралыг та хэрхэн тодорхойлох вэ?
3.Та баяр баясгалангийн үр жимсийг амьдралдаа хэрхэн ургуулж болгох вэ?
4.Нэмэлтээр унших: Дуулал 37:3-4, Сургаалт үгс 3:5-6, Иохан 10:7-18
Ааваа, бусад хүмүүст Христ доторх амьдралыг мэдрүүлэхийн тулд миний амьдралд
Таны баяр баясгалан бялхам байхын төлөө би залбирч байна. Амен.
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More