YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 150 OF 365

БИДНИЙ ТӨСӨӨЛӨЛ

Карол Грифин

Эдүгээ, дотор маань ажилладаг хүчний дагуу гуйх буюу бодох бүхнээс минь илүү,
хэмжээлшгүй бялхлаар үйлдэх чадвартай Түүнд алдар нь чуулган дотор, Христ Есүс
дотор үеийн үед, өнө мөнхөд байх болтугай. Амен.
- Ефес 3:20-21


Францын хаан Наполеон Бонапарт “Хүн төрөлхтөн төсөөлөлдөө захирагддаг”гэж
хэлжээ. Цэрэг дайны суут ухаантан гэгддэг Бонапартын хувьд төсөөлөл нь түүнийг баруун
болон төв Европыг эзлэх боломжийг өгсөн. Христтэй хамт өв хүлээж авсан удирдагч бид
ч мөн давж туулшгүй мэт замыг туулдаг. Заримдаа тоглолтын төгсгөлд ямар ч боломжгүй
мэт нөхцөл байдлуудтай бид учирдаг.
Хэний ч амьдрал, амжилт дардан байдаггүй. Харин тэр үеүдээс бид юуг сурах вэ? Хэдий
бид үргэлж хождоггүй ч ялагдах үед маань биднийг нурмайлгадаг хандлагаа ялж болно. Бид
Есүс Христийн хийсэн гайхмаар бүтээлүүдийг бодоход, Тэр гайхамшгийг Бүтээгч бөгөөд
бидэн дотор, биднээр дамжуулж, бидэнд зориулж, бидэнтэй хамт гайхамшгийг бүтээхийг
хүсдэг гэдэг бодит үнэнээр дамжуулан бид зоригжин урамшдаг. Бид хязгаарлагдмал оюун
ухаандаа Бурханы хийж чадах агуу зүйл ялагдсан үед минь ч биднийг инээлгэж чадна
гэдгийг төсөөлж чадна. 2 Тимот 1:7-д “Учир нь Бурхан бидэнд айдсын бус, харин хүч, хайр
ба биеэ захирах сүнсийг өгсөн” гэжээ. Өөртөө итгэлтэй бай. Бид чадаагүй үед ч Бурхан
үргэлж хажууд минь байдаг.


1.Таны ажил, амьдралын жинхэнэ дайсан хэн бэ?
2.Бурханы хэмжээлшгүй хүчийг авахад танд саад болж, таныг хүлдэг ямар ачаа, дарамт
байна?
3.Таны амьдралд эсвэл багт тань байгаа хүмүүсээс хэн бидний төсөөллөөс хол давсан
Христийн хийсэн ажлыг мэдэх хэрэгтэй байна?
4.Нэмэлтээр унших: 1 Хаад 18:16-40, Маттай 17:20, Марк 8:22-25, Үйлс 5:16


Эзэн минь, итгэлгүй байдалд минь туслаач. Итгэл дутаж байгаа газар уулыг хөдөлгөөч.
Намайг Таны дэлхий дээрх ажын гарц болохыг зөвшөөрөөч. Миний төсөөллөөс ч илүү
агуу тул Бурхандаа баярлалаа. Нигүүлслээрээ намайг өөртөө итгэлтэй болгосонд
баярлалаа. Амен.

Day 149Day 151

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More