FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
БИ ЭНЭ ТОГЛООМД ДУРТАЙ
Майк Дасволт
Наран доор зүтгэх хүмүүний
Хамаг зүтгэл өөрт нь ямар ашигтай юм?
Нэг үеийнхэн явж нөгөө үеийнхэн ирсээр
Газар дэлхий эгнэгт байдгаараа л.
- Номлогчийн үгс 1:3-4
Хүүгийн маань 17 хүртэлх насны сагсан бөмбөгийн баг 15 хүртэлх насныхаа багт
хожигдлоо. Тэр тоглолтыг үзэхэд хэцүү байсан ч үр дүнд нь нөлөөлсөн хоёр өөр
тоглолтын хэв маягийг сайтар анзаарч билээ.
Манай баг өрсөлдөгчдийнхөө хамгаалалтын занганд амархан орж байв. Дасгалжуулагч
маань тоглогчдоо сольж, довтолгоогоо өөрчилсөн боловч бөмбөгтэй тоглогч голдуу эсрэг
багийн шахалтаас болж дамжуулж чадахгүй байв. Тоглогч бүр өөр өөр асуудалтай байлаа.
Дасгалжуулагч маань ч алдаа бүрийг засах гээд хамаг цагаа барж байлаа.
Нөгөөтэйгүүр 1,9 м орчим өндөртэй, 72 кг орчим жинтэй туранхай хоёр хүү самбараас
бөмбөг авах гэж хичээнгүйлэн зүтгэж байгааг би бишрэн харж байлаа. Тэднээс илүү ахимаг,
илүү чадварлаг өрсөлдөгч нар манай залуу туршлагагүй багийг аль болох хол хаяхаар
шийдсэн байлаа. Энэ бол бууж өгөхөөс татгалзсан хоёр тоглогчийн гайхалтай гэрчлэл
юм. Дасгалжуулагч нь тэдний шаргуу хөдөлмөрийг үнэлж баяр хүргээгүй ч би тэдэнд алга
ташиж баяр хүргэе гэж бодлоо.
Энэ тоглолтын өрсөлдөөн ямар байдлаараа өдөр бүр бидний амьдралд тулгардаг зүйлстэй
төстэй байна вэ? Зүрх сэтгэлийнхээ дайсантай тулах үедээ би тэр хоёр хүү самбар доор
чин сэтгэлээсээ тэмцсэн шиг тэмцэхийн төлөө залбирна. Бид эргэн тойрныхоо хүмүүст
нөлөөлөхийн тулд хичээх ёстой.
1.Хүчин чармайлт дутсаны улмаас та амьдралынхаа сүнслэг тулаанд ялагдаж байна уу?
2.Тулааны өмнө хэрхэн хүч чадлаа сэлбэх боломжтой вэ? Исаиа 40:1-31-ийг уншина уу
3.Хэнтэй тулалдахаа та мэдэх үү?
4.Нэмэлтээр унших: Филлиппой 4:13, Колоссай 3:23
Эзэн минь, замыг минь шулуун болгож, харааг минь Танруу хандуулж өгөөч.
Дайсантайгаа нүүр тулах зориг, түүнийг эсэргүүцэх хүч чадал, түүний довтолгооны
төлөвлөгөөг урьдчилан харах мэргэн ухааныг соёрхооч. Амен.
Scripture
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More