FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
ДАРУУ ЗАНТАЙ ХҮН
Монти Гейвин
Иймд Бурханы хүчирхэг мутрын дор өөрсдийгөө даруу байлга.
Тэгвэл Бурхан зохистой цагт та нарыг өргөмжилнө.
- 1 Петр 5:6
Би сайхан тохижуулсан оршуулгын газарт байх түүний булшин дээр зогсож байв. Энэ
булш нэг их анхаарал татахааргүй, тэмдэглэгээ нь маш энгийн бөгөөд зөвхөн нэрийг нь
л бичжээ. Энэ байдал нь миний сэтгэлд гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн юм.
Энэ хүнийг нас барахаас нь 11 жилийн өмнө би анх танилцаж билээ. Олон жилийн турш
би түүнийг алсаас харж, биширдэг байсан ч түүнтэй уулзана гэж зүүдлээ ч үгүй байсан юм.
Үнэндээ би түүнтэй нэлээд хэдэн жилийн турш хэд хэдэн удаа хамт байх боломж олдож
байв. Би түүнийг сайн мэддэг байсан гэж хэлж чадахгүй ч өмнө нь таньж мэддэг байсан
мэт гүн сэтгэгдэл төрүүлсэн билээ. Тэр гайхалтай зан чанартай хүн байсан бөгөөд шударга,
даруу хүн байв.
Тэр амьдралдаа ихийг бүтээсэн. Хүнийхээр бол тэр гарцаагүй амжилттай нэгэн юм.
Тэр мэргэжилийнхээ өндөрлөгт хүрч чадсан нэгэн. Гэхдээ түүний юу бүтээснийг мэдэхгүй
бол энгийн яриа хөөрөө өрнүүлээд ч түүний онцгой хүн болохыг мэдэх боломжгүй билээ.
Хүмүүсийн үзүүлсэн хүндэтгэлийг тэр талархан хүлээж авдаг байсан гэдэгт эргэлзэх зүйл
алга. Гэхдээ түүний хийж бүтээсэн зүйлээс илүү тодрон гарч байсан нь Есүс Христийн
дагалдагч байсан явдал билээ. Түүний амьд ахуйдаа хүртсэн бүх хүндэтгэл нэгэн цагт
мартагдах болно. Харин түүний зүрхэн дэх Христэд өргөсөн хүндэтгэл мөнхөд байх болно.
Тэр энэ материаллаг ертөнцөд хоргодоогүй бөгөөд түүний амьдрал урсаад өнгөрнө гэдгийг
мэдэж байсан. Тэр өөрөө өөртөө хоргодоогүй, харин Христэд л хоргодсон. Түүний амьдрал
үүний баталгаа юм.
Би түүний булшин дээр зогсож байхдаа энэ бүхнийг эргэцүүлэн бодлоо. Булшных нь
энгийн байдал нь түүнд гайхалтай тохирч байв. Тэр насан эцэслэхдээ ч даруухан байсан.
Булшин дээр нь Томас В.Ландри хэмээн бичсэн байлаа.
1.Дасгалжуулагчаа, бид таныг санаж байна. Гайхамшигтай үйлчлэгч байсанд
баярлалаа.
2.Даруу байх гэдэг нь ямар утгатай вэ?
3.Үнэнч байх гэдэг нь ямар утгатай вэ?
4.Бид яагаад заримдаа энэ дэлхийн материаллаг зүйл болон магтаалд баригддаг вэ?
5.Тоглогчдодоо хэрхэндэлхийн зүйлд баригдах бус даруу, жинхэнээр амьдрахад нь
туслах вэ?
6.Нэмэлтээр унших: Марк 10:35-45, Филлипой 2:1-18
Аав аа, Та намайг мэднэ. Намайг бусадтай өөрөөрөө мөн даруугаар харьцаж, Таны
хүссэн хүн байхад туслаач. Амен.
Scripture
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More