FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
АЙДСЫГ ЯЛАН ДИЙЛЭХ НЬ:37Х
Том Крауз
Учир нь Бурхан бидэнд айдсын бус, харин хүч, хайр ба биеэ захирах сүнсийг өгсөн.
- 2 Тимот 1:7
Ахлах сургуульд маань олон сайн багш байсны нэг нь манай хөлбөмбөгийн дасгалжуулагч
байсан юм. Өсвөр насныхны хөлбөмбөгийн нэгэн тэмцээний үеэр дасгалжуулагч маань
бидэнд хэзээ ч мартахааргүй сургамж өгсөн оройг санаж байна.
Дасгалжуулагчийн хамгийн дуртай тактикийг 37Х гэж нэрлэдэг байлаа. Маш энгийн,
гоёчилсон зүйлгүй, хөлбөмбөгийн жирийн л зүйл боловч гайхалтай үр дүнтэй. Нэгэн
тоглолт дээр бид хэд хэдэн удаа өнөөх тактик-г хэрэгжүүлэх гэсэн боловч амжилт олсонгүй.
Довтолгоо бүр дээр 37Х тактикаар гүйж, бөмбөгийг газар хүрээгүй байхад өшиглөж байлаа.
Гэвч дасгалжуулагчийн маань зөрүүд зан эцэст нь үр дүнгээ өгч бид бөмбөгөө дөрөв дэх
удаагаа гаргах үед 37Х тактикийн хэрэг гарч, найман метрийн шугам хүртэл амжилттай
довтлов.
Сүүлийн довтолгоон дээр талбайд гарсан хамгаалагч “би 37Х-ийг мэднэ” гэхэд манай
төвийн хамгаалагч түүнийг үл тоон “Үгүй, үгүй” гэж хашгиран “Дасгалжуулагч хүссэнээрээ
тогло гэсэн” гэв. Хамгаалагч сайн сонсоогүй тул “Юу?” гэж лавлав. “Дасгалжуулагч
хүссэнээрээ тогло гэсэн” гэж төвийн довтлогч дахин хэлэв. Алмайрсан хамгаалагч залуу
бидэн рүү эргэн “Гарааны тоглогчидоо, та нар ямар тактикаар гүймээр байна?” гэхэд бид
чангаар “37Х” гэж хэлж билээ. Үр дүн нь ЯЛАЛТ байв.
1.Дасгалжуулагч маань үргэлж “Айж байгаа зүйлээсээ бүү зугт, харин өөдөөс нь тул”
гэж хэлдэг байж билээ.
2.Чи юунаас айдаг вэ?
3.Та айдсаа хэрхэн даван туулдаг вэ?
4.Нэмэлтээр унших: Дуулал 23:4, 27:1, 34:4
Эзэн минь, Тантай хамт алхвал надад айх зүйл байхгүй гэдгийг надад сургаж өгөөч,
Амен.
Scripture
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More