FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
ШАРХАЛСАН ЗҮРХНИЙ НАЙДВАР
Майт Брейди
Над дээр Эзэний Сүнс байна.
Учир нь ядууст сайнмэдээг хүргэхийн тулд
Намайг Эзэн тосолсон юм.
Тэр Намайг илгээсэн нь
Олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах,
Сохруудад хараа оруулах,
Дарамтад байгсдыг чөлөөлөхийн сацуу,
Эзэний тааламжит жилийг тунхаглахын тулд болой.
- Лук 4:18-19
Цалин багатай, сургуулийн дасгалжуулагч би бээр тоглогчид маань хүндхэн цаг үеийг
туулж байгааг харав. Ихэнх нь аавгүй өсөж байгаа бөгөөд хар тамхичид амьдардаг
хороололд, тааруухан боловсрол эзэмшин, өдөр хоногийг тэсэж тэвчиж яваа. Тэд бусадтай
эн тэнцүү болохын тулд 2 дахин их хичээх хэрэгтэй болдог. Мөн тэдний асуудлуудыг
шийдэх ч амаргүй. Учир нь тэдний амьдардаг орчинг харахад үнэхээр найдвар тасармаар
бөгөөд итгэл найдвар огт байхгүй гэж хэлэхэд болно. Бид тэдний асуудлыг шийдэж чадахгүй
байгаагаа, энэ тал дээр бидэнд тусламж хэрэгтэй байгааг ойлгодог. Дасгалжуулагчид
заримдаа аав, ээж, өмгөөлөгч, зуучлагч, зөвлөгч, орлон гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгэн,
дарамт, үүрэг хариуцлага үүрдэг.
Христэд итгэгч дасгалжуулагч нь Есүс Христээс тайвшрал, итгэл найдварыг олж авдаг.
Христ нийгэм болон санхүүгийн гээд бүх л саад бэрхшээлүүдийг туулсан.Би тэдгээр
хүүхдүүд юу туулж явааг бүрэн дүүрэн ойлгож чадахгүй ч Христ ядуу, өнчин, бэлэвсэн
хүмүүст анхаарал тавьдаг гэдэгт итгэдэг. Хэрвээ миний амьдрал Христ дотор нууцлагдсан
бол тамирчид маань надаар дамжуулан Христийн хайр, итгэл найдвар, тайвшралыг олж
харах болно гэж би боддог. Үүний тулд, итгэл найдваргүй мэт санагдах нь тийм ч муу зүйл
биш бөгөөд ингэснээр бид ямагт бидэнд туслахыг хүсдэг Есүст итгэж найдахад хүргэдэг.
1.Та тоглогчдоо хэр сайн мэддэг вэ? Тэдний гэр орны амьдрал ахуй ямар байдгийг та
мэдэх үү?
2.Энэ хэсэгт Есүс ямар зорилготой байсан бэ? Та багийнхаа амьдралын боломж
муутай, шархалсан зүрхтэй тоглогчдыг хэрхэн халамжилдаг вэ?
3.Хэрэв таны амьдрал Христ дотор нууцлагдсан байвал танай багийн тоглогчид
талбай дээр, энгийн амьдрал дээр ч анхаарал халамж, хайраас тань гайхалтай ялгааг
олж харна гэдэгт та итгэлтэй байна уу?
4.Нэмэлтээр унших: Исаиа 9:1-7, 61:1-3
Аав аа, би багийнхаа ядуу, зүрх сэтгэл нь шаналж зовсон тоглогчдоо хайрлахад
туслаач. Тэдний нөхцөл байдлыг ойлгож, тэдэнд хамгийн агуу зүйл болох Таны хайрыг
өгөхөд минь туслаач. Тэд надаас Таныг олж харах болтугай. Амен
Scripture
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More