YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 138 OF 365

ЗҮРХНИЙ ШАНАЛАЛ

Стив Кийнам

Ах дүү нар аа, би үүнийг өөрийн болгосон гэж бодохгүй байна. Харин хийдэг ганц
юм маань ардхаа мартаж, урдах зүйлс рүүгээ тэмүүлж, Христ Есүс дотор Бурханы
дээш чиглэсэн дуудлагын шагналын төлөө бариа өөд урагшилдаг.
- Филиппой 3:13-14


Олон жилийн хичээл зүтгэл, золиос, төлөвлөгөөний үр дүн энэ тоглолтод гарав.
Дасгалжуулагч, тамирчдын бүхнээ зориулсан зүтгэл энд зангилагдаж байгаа бөгөөд
хагас шигшээ тоглолт тэднийг хүлээх нь тэр. Өсөж, тэмцсэн цаг хугацаа эцэстээ үр дүнгээ
харууллаа. Улирлын нэг ялалт дараагийн гурван ялалт, цаашлаад таван ялалт руу хөтөлдөг.
Олон жилийн турш хүсэн мөрөөдөж байсан зүйлдээ бид хүрэх нь тэр.
Аваргын төлөөх тоглолт, ялалт ялагдлыг шийдэх сэтгэл донсолгосон мөчүүд эцэстээ
өндөрлөнө. Энэ бүхэн дараа дахин болох тоглолттой холбогддог. Дараа нь нэг баг алдаа
гаргахад танай багт боломж олдож болох ч, торгууль нь дөрөв дэх уналт руу хөтлөх нь бий.
Багийнхныхаа нүдэнд илрэх гомдлыг харах нь хожигдлоос ч хүнд байдаг. Энэ бол мөрөөдөл
нь биелээгүйгээс болж шаналж буй зүрхний илрэл юм.
Мэргэжлийн америк хөлбөмбөгийн агуу багуудын нэг бол дасгалжуулагч Марв Левигийн
удирдлага дор байдаг Буффало Биллс баг юм. Биллс багт нэгэн цагт тоглож байсан Жим
Келли, Түрмен Томас, Брүс Смит зэрэг ахмад тоглогч нар 1991-1994 онуудад урьд өмнө
нь байгаагүй амжилт дараалан үзүүлж, дөрвөн удаагийн Супер Боүлд амжилт гаргасан юм.
Тэд бүгд маш богино хугацаанд оргилд хүрсэн. Хэсэг бүлэг залуус зүрхний шаналлыг давж,
буцан ирэхэд юу нөлөөлсөн юм бол?


1.Даван туулах гэдэг нь ямар утгатай вэ?
2.Та хүндхэн хожигдлын дараа, энэ асуудлаа даван туулж байгаагаа хэрхэн харуулах
вэ?
3.Амьдралыг алсын барааг тодруулдаг болон бичил зүйлийг томруулдаг дуран
авайгаар харахын ялгаа юу вэ?
4.Нэмэлтээр унших: Дуулал 18:1-3, Еврей 6:16-20, Иокав 1:2-4


Эзэн минь, хүндхэн зүйл тохиолдсоны дараа намайг сэргээдэгт баярлалаа. Үргэлж
хоёр дахь боломжийг өгдөгт баярлалаа. Өөрийн Хүү Есүсээр дамжуулан бидэнд итгэл
найдварыг хайрласан Бурхан Танд баярлалаа. Амен.

Day 137Day 139

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More