FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
ЗУУРАХ НЬ
Алвин Ченг
Итгэлийн сайн тэмцлээр тэмц. Мөнх амийг зуур. Чи үүнд дуудагдсан бөгөөд олон
гэрчийн өмнө сайн гэрчлэл үзүүлсэн.
- 1 Тимот 6:12
Телевизээр спортын хөтөлбөр үздэг хүмүүс амьдралын янз бүрийн үеүдэд улаан хөнжлөө
авч явж буй нэгэн залууг харуулсан зар сурталчилгааг харсан байх. Улаан кардиналын
логотой тэр хөнжил өнөөх залуугийн өнгөрсөн амьдралтай нь нягт холбоотойг илтгэх
дүрслэл гардаг. Тэрээр хичээл номоо давтахдаа өнөөх хөнжлөөрөө ороо бүтээж, бөмбөр
тоглохдоо хөнжил дээрээ сууж, гэрээсээ гарахдаа машины багажанд хийж, найз охинтойгоо
кино үзэж байхдаа нөмөрсөн байх нь харагдана. Эцэст нь зар сурталчилгааны төгсгөлд
“Спорт байхгүй бол бид юунаас зуурах вэ?” гэсэн бичиг гарах ба өнөөх залуу хүүхдүүдийнхээ
хажууд байгаа хөнжлөө эвхэж буй дүрс гардаг.
Бидний хувьд спорт, баг хамт олон гэдэг чухал болохыг тэр зар сурталчилгаа сануулдаг.
Дасгалжуулагч бид багаа ялалт байгуулахад нь туслахыг хичээдэг. Харин хөгжөөн
дэмжигчид багаа амьдрал, үхэл шийдэх гэж байгаа мэт дэмждэг. Гэхдээ Есүс Христийг
Аврагчаа хэмээн хүлээн зөвшөөрсөн хүнд спортоос илүү гайхалтай зүйл бий.
Есүс Христтэй тогтоосон харилцаа бол сэтгэлийг элбэг дүүрэн болгох гайхалтай зүйл
гэдгийг Паул мэдэж байсан тул тэрээр Тимотод мөнх амиас зуур хэмээн захисан байдаг.
Бидний хувьд ч мөн адил. Есүс бол мөнх амьдралын эх сурвалж, амьдралын бүх үеийн итгэл
найдвар гэдгийг хүлээн зөвшөөрч, Түүнээс зуурах хэрэгтэй. Христ бидний гараас барьсан
тул бид ч мөн Түүнээс зуурах хэрэгтэй. Хэрвээ бид Есүсээс зуурвал бидний эргэн тойронд
байгаа хүмүүс Бурханы итгэмжит хайрыг олж харах болно.
1.Амьдралын нугачааг даван туулахын тулд та юунаас зуурдаг вэ?
2.Таны эргэн тойронд байгаа хүмүүс таныг юунаас зуурч амьдардаг гэж хэлэх бол?
3.Та дасгалжуулагчийн хувьд Есүс Христээс хэрхэн зуурч амьдрах хэрэгтэй вэ?
4.Нэмэлтээр унших: Дуулал 119:30-32; Марк 7:6-8; 1 Тесалоник 5:12-22
Хүчит Бурхан минь, Өөрийн хайраар намайг хучиж, Есүс Христээр дамжуулан мөнх
амийн бэлгийг өгсөнд баярлалаа. Амен.
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More