FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
БАТТАЙ ЯЛАЛТ
П.Ж.Медүри
Эзэн нь бусад зарц нарынхаа хоол ундыг цагт нь өгүүлэхээр гэрийнхээ дээгүүр
тавьсан, итгэмжит, ухаалаг зарц хэн бэ? Тийнхүү үйлдэж байхад эзэн нь ирээд
харвал тэр зарц ерөөлтэй еэ!
- Матай 24:45
Юу болж байгааг ойлгох сөхөө надад байсангүй. Амьсгалж чадахгүй байлаа. Тоглолтын
сүүлийн хэсэг явж байтал би гэнэт л багтран унав. Олон янзын бодол толгойд
эргэлдэж байлаа. Уут аваад амьсгалах уу гэсэн бодол ч төрж байв. Гэтэл баг нь тоглолтоо
сайн дуусгах гэж хичээж байхад ахлах дасгалжуулагч нь толгойдоо уут углачихсан байвал
ямар харагдах бол гэсэн бодол ч харван орж ирлээ. Эцэст нь манай хагас хамгаалагч
дамжуулалтыг таслахад миний амьсгал хэвийн болох нь тэр. Тоглолт хэрхэн өндөрлөж
байгааг мэдэх агшинд би цочролын байдлаасаа гарсан нь үнэхээр сонирхолтой.
Олон хүн цочролын байдалтай амьдарцгаадаг. Алив нэг зүйлд донтож, ажлын хэнээтэй
болж, эд зүйлс болон мөнгө санхүүгийн хойноос улайран хөөцөлдөх зэргээр цочролын
байдал олон янзын хэлбэрээр илэрдэг. Хүмүүс эдгээрийн араас олноороо зүтгэдэг бөгөөд
тэд өнө мөнхийн үр дүнг мэддэггүй холбоотой.
“Тэрээрхүмүүнийзүрхэндүүрдмөнхийгсуулгажээ”гэжБиблидбичсэнбайдаг
(Номлогчийн үгс 3:11). Энэ дэлхий ертөнц бидний гэр орон биш юм гэсэн бодол бидний
сэтгэлийн далд суусан байдаг (Матай 7:13-14) хэдий ч цөөнх нь л мөнхийн үр дүнг
баталгаажуулдаг Есүс Христ рүү эргэдэг.
Загалмайд цовдлуулсан хулгайч гэм нүглээс үүдсэн өрөвдөлтэй нөхцөл байдлаа ойлгоод
(Ром 3:23), хажууд нь цовдлуулсан Есүсээс тусламж гуйсан. Есүс тэрхүү хулгайчийн гэмийн
шийтгэлийг өөр дээрээ үүрсэн төдийгүй таны, миний нүглийн төлөө ч нас барсан билээ.
“Биднийг нүгэлд үхүүлж, зөвт байдалд амьдруулахын тулд Тэр Өөрөө бидний нүглийг
модон дээр биедээ үүрсэн. Учир нь та нар Түүний шархаар эдгээгдсэн билээ.” гэж Библид
бичжээ (1Петр 2:24). Есүс золиос болсон тул загалмайд цовдлуулсан тэрхүү хулгайч, та,
бас би, бусад хүмүүс итгэлээр дамжуулан мөнхийн хувь тавиланг хүлээн авах боломжтой
болсон. “Эзэний нэрийг дуудсан бүхэн аврагдана” (Ром 10:13).
1.Таны өнө мөнхийн амьдрал ямар байх нь тодорхой болсон уу? Хэрвээ тодорхой
болоогүй бол гэмээ гэмшиж, Эзэн Есүсийг аврагчаа болгохыг хүсэж байна гэдгээ
Түүнд хэлээрэй.
2. Нэмэлтээр унших: Иохан 6:33-40
Эзэн минь, миний гэмийг үүрч, мөнх амь өгсөнд баярлалаа. Амен.
Scripture
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More