YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 132 OF 365

ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БАЙХ НЬ

Гиб Лаки

Бишгүй олон төлөвлөгөө хүний зүрхэнд байдаг ч
ЭЗЭНий зорилго л биелдэг.
– Сургаалт үгс 19:21


Дасгалжуулагчийн хувьд бид тэмцээнд төлөвлөгөөгүй оролцож огт болохгүй. Амжилтанд
хүрэхийн тулд бид тамирчдаа хамгийн сайн байрлалд тавих хэрэгтэй. Свонси ахлах
сургуульд байхдаа бид хамгаалагчид баригдахгүйн тулд нөхцөл байдал болгонд зориулж
төлөвлөгөө гаргадаг байв. Урьдчилж төлөвлөх нь гэмтэл бэртэл авах, бууж өгмөөр
санагдах гэх мэт бэрхшээлийг давахад тустай байдаг. Жон Вүүден нэгэн цагт “Нэг бол чи
бэрхшээлийг давна, эсвэл бэрхшээл чамайг залгина” гэж хэлсэн гэдэг. Бэрхшээлийг давах
цор ганц арга зам бол баттай хэрэгжих төлөвлөгөө юм.
Бурхан Өөрийгөө алдаршуулахын тулд биднийг хамгийн сайн байрлалд тавихыг хүсдэг
гэдгийг санаж байх нь чухал. Энэхүү шалтгааны улмаас Тэр бидний амьдралд авралын
төлөвлөгөө гаргасан. Тэрхүү төлөвлөгөө нь Матай 7:24-27-д гардаг тэрхүү хад бөгөөд
ухаалаг хүн хадан дээр байшингаа барьсан гэж гардаг. Энэхүү төлөвлөгөө нь маш хүчтэй
салхи шуурганд ч тэсэж үлдэхэд бидэнд туслах болно.
Баг болгон зарим төрлийн салхи шуургыг тэсвэрлэн гарах хэрэгтэй болдог.
Дасгалжуулагчийн төлөвлөгөөнөөс баг нь шуургыг тэсэн гарах эсэх нь шийдэгдэнэ.
Хэдийгээр Бурханы төлөвлөгөө биднийхээс өөр ч, Бурхан бол хүчит Нэгэн бөгөөд Түүний
төлөвлөгөө төгс төгөлдөр гэдгийг бид санах ёстой. Амьдралын шуургыг хэрхэн давж гарч
байгаа маань Бурханы төлөвлөгөөнд итгэж буй эсэхийг минь харуулдаг.


1.Амьдралдаа байгаа Бурханы төлөвлөгөөг бид хэрхэн мэдэх вэ? Би зөв зам дээрээ
байна уу?
2.Хэзээ Түүний төлөвлөгөө минийхээс өөр байсан бэ? Эргээд харахад бид хоёрын
алиных нь зөв байсан бэ?
3.Уралдаан тэмцээн болон амьдрал дээр үүсэж байгаа бэрхшээлийг даван туулахад би
багийнхандаа хэрхэн туслах вэ?
4.Нэмэлтээр унших: Матай 6:25-34; 7:24-27; 1 Петр 5:8-11


Эзэн минь, Та бүхнийг хяналтандаа байлгаж байгаа бөгөөд надад зориулсан төлөвлөгөө
Танд байгаа гэдгийг ухаарахад минь Та туслаач. Таны төлөвлөгөө минийхээс өөр
байж болно гэдгийг ухаарах мэргэн ухаан хайрлаач. Чиглүүлэн дагуулж буй газар тань
зоригтойгоор явахад туслаач. Амен.

Day 131Day 133

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More