YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 128 OF 365

ҮЛГЭРЛЭН ХАРУУЛЖ БАЙНА УУ?Эсвэл?

Грег Вандагриф

Эдүгээ махбоддоо миний амьдарч байгаа нь намайг хайрлаж, миний төлөө
Өөрийгөө өргөсөн Бурханы Хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм.
- Галат 2:20б


Өнөөгийн нийгэмд оюутан тамирчдад урьд урьдынхаас илүү үлгэр дуурайлал үзүүлэх
хэрэгтэй байгаа бөгөөд Христэд итгэгч дасгалжуулагчийн хувьд бид энэхүү үйлсэд
дуудагсан билээ. Тамирчин хүүхдүүдийн амьдралд энэ эрхэм үүргийг гүйцэтгүүлэхээр
Бурхан биднийг энэ байр сууринд тавьсан гэж боддог хүмүүс бидэнд хэрэгтэй байна.
Тамирчид маань өөрсдийн үүрэг даалгавар, хэр хэмжээгээ тооцож, тоглолтын орой
төгс гүйцэтгэл үзүүлээсэй хэмээн бид хүсдэг. Ихэнх тохиолдолд тэд хэзээ ч 100 хувьд
хүрч чадахгүйгээ мэдэж байхад нь бид тэднийг гүйцэтгэлээр нь дүгнэдэг. Сайн тоглодог
тамичрдыг талбай дээр, талбайн гадна ч үлгэр жишээ байхыг бид хүсдэг. Гэхдээ
дасгалжуулагчид бид энэ үүргийг хамгийн эхэнд хийх ёстой. “Чиний үйлдэл хэлж байгаа
үгнээс чинь илүү чанга ярьж байгаа тул, юу хэлсэнийг чинь би сонсохгүй байна” гэдэг нэг
эртний үг байдаг. Хэрэв бид тогооч эгчид “баярлалаа” гэж хэлээсэй гэж тамирчдаасаа хүсэж
байгаа бол өөрсдөө харуулах хэрэгтэй. Хэрэв дүрэмд дотор малгай өмсөхгүй гэж заасан бол
бид ч мөн малгайгаа тайлах хэрэгтэй.
Есүс Христ биднийг дуудсан бөгөөд бусдаас ялгарах хүчийг өгсөн. Энэ дэлхийн юу ч
биднээс илүү хүчтэй биш. Бид итгэл дээрээ хариуцлагатай байж, дасгалжуулагч нараа үг
яриа болон үйл хөдлөлөө өөрчлөхийг уриалах хэрэгтэй. Тамирчдынхаа төлөө зөв үлгэр
дуурайллыг өөрсдөө эхэлж үзүүлэх хүч чадлыг өгөөч хэмээн бид Бурханаас гуйх хэрэгтэй.


1.Би дүрмийг эсэргүүцдэг үү? Эсвэл дүрмийг дагаж, үлгэр дууриал үзүүлж байна уу?
2.Би бусдад зааж сургасан зүйлийнхээ дагуу үйлдэж байна уу?
3.Би бусдад даган дууриах хүсэл төрөхүйц амьдарч байна уу?
4.Нэмэлтээр унших: Иохан 20:21, Ром 12:1, 2 Тимот 2:2, Еврей 13:7


Эзэн минь, Та намайг тамирчдадаа үлгэр дуурайл болоорой хэмээн дуудсан. Алдаа буруу,
өөрчлөх хэрэгтэй зан чанаруудаа олж харах хүчийг өгөөч. Эзэн минь, би өөрөө үүнийг
хийж чадахгүй гэдгээ мэдэж байна. Харин өдөр бүр Та надаар дамжуулан ажиллаач.
Амен.

Day 127Day 129

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More